Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/70

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЗ/724 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон өсвөр насны яллагдагч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл өсвөр насны яллагдагч *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

          ШҮҮГЧ                                                          З.ТӨМӨРХҮҮ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ