2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/02313

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 10 191/ШШ2026/02313

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн би,

 

нэхэмжлэгч: ..... дүүрэг, ........ хороо, ........... хаягт оршин байрлах ХХБ ХК /РД:........../-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:............. дүүрэг, ......... хороо, ...........  гудамж,........тоот хаягт оршин суух О овогт Б.Д /РД:............/-д холбогдох

 

нэхэмжлэлийн шаардлага: 19,353,084.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /тусгай активын хэлтсийн захирал/ Т.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Зээлдэгч О ургийн овогт Б.Д нь ХХБ ХК-тай 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр .............. тоот Цалингийн зээлийн гэрээ, .............. тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 21,600,000 төгрөгийг сарын 1.55 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн бусад хэрэгцээнд ашиглахаар зээл авсан.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар цуцлуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа болно.

Зээлдэгчийн .............. тоот Цалингийн зээлийн гэрээ .............. тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэрээний үүрэгт үндсэн зээл 17,588,391.21 төгрөг, үндсэн хүү 1,678,034.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,159.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан нотариатын зардал 16,500 төгрөг.

Талуудын хооронд байгуулсан .............. тоот Цалингийн зээлийн гэрээ, .............. тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг шүүхийн журмаар цуцалж гэрээний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардалд нийт 19,353,084.97 төгрөгийг хариуцагч О ургийн овогт Б.Д /РД:............/-аас гаргуулж, ХХБ ХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү. ... гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

...Миний бие Б овогтой Д /РД:............/ нь ХХБ ХК-д 19,353,084.97 төгрөгийн үлдэгдэл зээлтэйг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс миний бие тус банктай эвлэрэн тохиролцож 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 10 сарын хугацаанд сар бүр 1,935,308 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ... гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгончимэгээс хариу тайлбарт дурдсан хугацааг зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХХБ ХК нь хариуцагч Б.Д д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 19,353,084.97 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 19,353,084.97 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 05-наас 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд, сар бүр 1,935,308 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа бичгийн тайлбараар илэрхийлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжсэн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч нь нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байхаар заасан ба мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр, 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар зохицуулсан.

 

4. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан зохигчид хуульд заасан үр дагаврыг тайлбарласан ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ХХБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Д д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 19,353,084.97 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 05-наас 2026 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаанд, сар бүр 1,935,308 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,715 төгрөгийн тал хувь болох 127,357.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 127,357.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН