Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/1118

 

2025           09            18                                                                              2025/ДШМ/1118

 

 

О.С-, Э.Ц-, Э.Н-, М.С-,

Б.А-, М.Б-, А.С-, Б.Д-,

Ж.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн, Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Ж.Гантулга, Ц.Дэлгэрням

шүүгдэгч Э.Ц- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Батмөнх, Л.Батжаргал,

шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Б-,

шүүгдэгч Ж.Э-ы өмгөөлөгч Ц.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1619 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Төмөрбаатар /хамтран/, Л.Баттогтох, шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Б-, шүүгдэгч Э.Ц-, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.С-, Э.Ц-, Э.Н-, М.С-, Б.А-, М.Б-, А.С-, Б.Д-, Ж.Э- нарт холбогдох 2302 00000 0114 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Х- овгийн О-ын С-, .........., /РД:........../,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 3 жил 4 capын хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэж байсан;

2. Ж- овгийн Э-ын Ц-, ........., ял шийтгэлгүй, /РД:......../;

3. Г- овгийн Э-ын Н-, ..........., ял шийтгэлгүй, /РД:........./;

4. О- овгийн М-ын С-, ........., /РД:............./,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 13.303.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

5. Б- овгийн Б-ы А-, ............., /РД:.................../,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг хугацаагаар тэнсэж байсан;

6. Ж- овгийн М-ийн Б-, ..........., ял шийтгэлгүй, /РД:............../;

7. Г- овгийн А-гийн С-, .............., ял шийтгэлгүй, /РД:............./;

8. Б- овгийн Б-ын Д-, ................, /РД:.............../,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 capын хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэж байсан;

9. Б- овгийн Ж-ы Э-, ............., /РД:.............../,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100 төгрөгийн эд хөрөнгө хураах, 5 жил 1 capын хорих ялаар шийтгүүлж байсан.

 

1. Шүүгдэгч О.С- нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.12, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцож, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны чиглүүлэгч, дадлагажигч гэх Э.Ц-гийн эзэмшлийн Хаан банкин дахь ****** тоот дансаар дамжуулан,

- М.Б-ын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******” ХХК-ийн хэрэгжүүлж буй “******” орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар иргэдээс худалдан авч, улмаар тус компанийн захирал Ц.Б-ийн эхнэр Д.Г-ын нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******** дугаар бүхий 700 м.кв газрын эрх шилжүүлэн авах гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар тус албанд гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/575 дугаар захирамжаар Д.Г-ын нэр дээр “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд М.Б-аас түүний Төрийн банкны ******** тоот дансаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг,

- А.С-ын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, орон сууц хашаа”-ны зориулалтаар газар эзэмших гэсэн ашиг сонирхлын үүднээс энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/774 дүгээр захирамжаар А.С-ын нэр дээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын ******** дугаар бүхий 700 м.кв газрыг “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж, чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд А.С-аас түүний Хаан банкин дахь ******** тоот дансаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг,

- Ж.Э-ы өөртөө болон Д.А-, А.Энхтуул нарт гэр, орон сууцны хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд гаргасан өргөдлийг судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/541 дүгээр захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Э-ы нэр дээр, мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/363 дугаар захирамжаар Д.А-, А.Э- нарын нэр дээр тус бүр 700 м.кв газрыг “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгох нөхцөлийг бүрдүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ж.Э-аас түүний эзэмшлийн Хаан банкин дахь ***** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг,

- Э.Н-, М.С- нарын өөртөө болон Г.Э-, Э.Т-, Э.Н-, Э.Н-, Б.Э-, О.А-, М.Н-, Ө.А-, Б.Д-, Б.Э- нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч судлан, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/833 дугаар захирамжаар Э.Н-, М.С-, Г.Э-, Э.Т-, Э.Н-, Э.Н-, Б.Э-, О.А-, М.Н-, Ө.А-, Б.Д-, Б.Э- нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шарын ам гэх газарт тус бүр 700 м.кв газар эзэмших эрх олгох нөхцөлийг бүрдүүлж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд М.С-, Э.Н- нараас Э.Н-ын эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөг,

- Б.А-ын өөртөө болон эцэг Д.Б-ы гэр, орон сууцны хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс буюу Б.А-аас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай аманд байрлах нэгж талбарын ********* дугаар бүхий 681 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авахаар гаргасан өргөдлийг судлан, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1105 дугаар захирамжаар “гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн захирамж, мөн Б.А-ын эцэг Д.Б-аас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай аманд нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авахаар гаргасан өргөдлийг судлан, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/774 дүгээр захирамж гаргах нөхцөлийг бүрдүүлсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.А-аас түүний эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, Д.Б-ы эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын дансаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг,

- Б.Д-ын өөртөө болон эхнэр Б.Г- найз гэх Ш.Ж- нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууцны хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/560 дугаар захирамжаар Б.Д-, Б.ГанД-, Ш.Ж- нарт “гэр бүлийн хэрэгцээ”-ний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгох шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Б.Д-ын Хаан банкин дахь ******* тоот дансаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8.800.000 төгрөг шилжүүлснийг тус тус хүлээн авч, нийт 43.800.000 төгрөгийн хахууль авсан,

- Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны чиглүүлэгч, дадлагажигч гэх Э.Ц-гийн төрсөн эх П.М-, төрсөн эгч Э.Ц- нараас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн аманд тус бүр нь 700 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авах өргөдлийг он, cap, өдөргүйгээр хүлээн авч, улмаар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлд оруулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/833 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргах нөхцөл боломжийг газар зохион байгуулагчийн ажил үүргийн үүднээс бүрдүүлж, Э.Ц- болон түүний төрсөн эх П.М-, төрсөн эгч Э.Ц- нарт давуу байдал бий болгосон; 

2. Шүүгдэгч Э.Ц- нь гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-ын албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Н-, М.С-, Б.А-, М.Б-, А.С-, Б.Д-,  Ж.Э- нарын иргэдээс нийт 43.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дээрх 43.800.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ****** тоот дансаар дамжуулан авч дэмжлэг үзүүлсэн;

3. Шүүгдэгч Э.Н- нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэл дэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа М.С-гийн өөртөө болон Э.Н-, Г.Э-, Э.Т-, Э.Н-, Э.Н-, Б.Э-, О.А-, М.Н-, Ө.А-, Б.Д-, Б.Э- нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот данснаас Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцон хахууль өгсөн;

4. Шүүгдэгч М.С- нь Э.Н-тай бүлэглэн өөртөө болон Э.Н-, Г.Э-, Э.Т-, Э.Н-, Э.Н-, Б.Э-, О.А-, М.Н-, Ө.А-, Б.Д-, Б.Э- нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Н-ын эзэмшлийн Хаан банкны ********* тоот данснаас Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансаар дамжуулан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн;

5. Шүүгдэгч Б.А- нь өөртөө болон эцэг Д.Б-д гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авч давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 08 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, эцэг Д.Б-ы эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 03 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансанд шилжүүлж хахууль өгсөн;

6. Шүүгдэгч М.Б- нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******” ХХК-ийн хэрэгжүүлж буй “******” орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор иргэдээс худалдан авсан газрыг тус компанийн захирал Ц.Б-ийн эхнэр Д.Г-ын бүртгүүлж давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн Төрийн банкны ******** тоот данснаас тус албаны гэрээт ажилтан, чиглүүлэгч гэх Э.Ц-тай бүлэглэн түүний Хаан банкин дахь ****** тоот дансаар дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 03 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн;

7. Шүүгдэгч А.С- нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастай аманд иргэний гэр, орон сууц хашааны зориулалтаар газар эзэмших гэх хүсэлтээ шийдвэрлүүлж, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн Хаан банкин дахь ******** тоот данснаас Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн;

8. Шүүгдэгч Б.Д- нь өөртөө болон эхнэр Б.ГанД-, найз гэх Ш.Ж- нарт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууцны хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авч, давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ******* тоот данснаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 07 дугаар сарын 08-ны өдөр 8.800.000 төгрөгийг Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансанд шилжүүлж хахууль өгсөн;

9. Шүүгдэгч Ж.Э- нь өөртөө болон Д.А-, А.Э- нарт иргэний гэр, орон сууц хашааны зориулалтаар газар эзэмших гэх хүсэлтээ шийдвэрлүүлж давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь ***** тоот данснаас Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансаар дамжуулан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлэн, нийт 12.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газар: О.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Э.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

М.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлтийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Д-, Ж.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Э.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч О.С-ыг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан”, “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар тогтоон, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Э.Ц-г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Э.Н-ыг “Нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялаар шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж,

шүүгдэгч М.С-г “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч М.Б-ыг “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.А-ыг “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч А.С-ыг “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Б.Д-ыг “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ж.Э-ыг “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.С- давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шатанд миний бие өмгөөлөгчдийнхөө хууль зүйн зөвлөгөөг дагаж ирсэн. Анхан шатны шүүх хуралдаанд маргаж орсон нь гэм буруугаа ойлгоогүй сэтгэгдэл төрүүлж, эрх зүйн байдал минь улам дордсон. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд би Э.Ц-гийн Хаан банкны дансыг ашиглаж байснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ хэрэгт Э.Ц-тай урьдчилан тохирч, бүлэглэн хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Хуулийн мэдлэг дутуугаас болж ийм хэрэгт орсон. Би учруулсан хохирлоо ухамсарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөр барагдуулах дансанд тушааж, хохирлыг барагдуулсан. Миний бие эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Д.С- жирэмсэн, удахгүй төрөх бөгөөд савны хавдартай тул төрөхөд хүндрэлтэй гэсэн эмчийн оноштой /хэрэгт эмнэлгийн бичгийг хавсаргасан/. Энэ хэрэгт холбогдохоос өмнө ганцаараа ажил хийж, ар гэр, амьдралаа авч явдаг байсан бөгөөд уг асуудалд орсноос хойш санхүүгийн байдал их хүнд болсон. Эхнэр бид хоёр цайны газар түрээсэлж, амьжиргаагаа залгуулдаг байсан. Одоо бүрэн зогсонги байдалд орж, байрны 6 хувийн зээлийг төлөхөд хүртэл хүнд байгаа. Тиймээс залуу хүний хувьд, анх удаа гэмт хэрэгт эрх зүйн мэдлэг дутуугаас болж холбогдсон. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гаргасан алдаагаа ухамсарлан, хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, зөв амьдарна. Би одоо цагдан хоригдож байгаа бөгөөд хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшин ухаарч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй. Мөн дээр дурдсан ар гэрийн гачигдалтай байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Төмөрбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинжийг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулсан. Шүүгдэгч О.С- хувийн байдлын хувьд, 7-9 насны 2 хүүхэд, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******** тоотод амьдардаг. Анхан шатны шүүх шүүгдэгч О.С-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, энэ хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангах, оногдуулж байгаа ялын төрлийг зөв сонгон хэрэглэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэж ял оногдуулсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгч болон өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлагын зорилгын талаар хуульчлан зохицуулсан. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдалд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Түүний эхнэр нь саяхан төрсөн, 2 сартай нялх хүүхэдтэй мөн савны хорт хавдартай гэж оношлогдсон хүн байдаг. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байсан. Гэвч хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзаж үзэж шийтгэл оногдуулаагүй. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хохирол төлбөрөө төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Прокуророос О.С-ыг шүүгдэгч Э.Ц-тай бүлэглэж, давуу байдал олгож хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэж прокурорын зүгээс ялласан. Давуу байдал олгож байгаа гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хууль бус үйлдлээ хүсэж, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн субьективийн талын шинж миний үйлчлүүлэгч болон шүүгдэгч Э.Ц- нарт байхгүй болохыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд эхнэр нь 2025 оны 07 дугаар сард төрж, ам бүл 5-уулаа болсон. Эхнэр нь савны хорт хавдартай гэж оношлогдож, 2 сартай хүүхдийнхээ хамт эмнэлэгт хэвтэж байгаа. Түүний эхнэрийг яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж эмнэлгээс мэдэгдсэн. Шүүгдэгч О.С-ын хувийн байдал, эхнэрийнхэн хорт хавдартай болохыг тогтоосон баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргуулсан. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүхэд ирүүлсэн тайлбар болон тус хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч О.С- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, гомдол гаргасан байх боловч энэхүү гомдол нь зөвхөн шийтгэх тогтоолын зарим хэсэгт буюу эрүүгийн хариуцлага ногдуулсан хэсэгт хамаарч байгааг дурдах нь зүйтэй. Өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Л.Баттогтох, Ж.Гантулга нар нь хэдийгээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С-т холбогдох зарим үйлдэл холбогдлын тухайд хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэх боломжгүй, нотлох баримт үндэслэл бүхий эргэлзээтэй байгаа талаар тайлбарласан байх боловч энэ нь О.С-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үйл баримтыг үгүйсгэхгүй бөгөөд өөрийн холбогдсон үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал нь гагцхүү яллагдагч, шүүгдэгч этгээдэд хуулиар олгогдсон эрх юм. Гэтэл өмгөөлөгч буюу хууль зүйн мэдлэг боловсролтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан эрх эдэлж, үүрэг хүлээдэг субъектийн тайлбар дүгнэлтийг үндэслэж, О.С- нь гэм буруугийн асуудлаар маргасан гэх дүгнэлтийг анхан шатны шийтгэх тогтоолд тусгасан нь учир дутагдалтай болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч О.С- нь давж заалдах гомдолдоо улсын яллагчаас яллаж буй, шийтгэх тогтоолд тусгагдсан бүхий л үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа талаараа тодорхой илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 2.500.000 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Төрийн сангийн барьцааны дансанд нэмж байршуулсныг дурдах нь зүйтэй байна. Иймд миний үйлчлүүлэгч О.С-аас гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдаас шилжүүлэн авсан төлбөрийг улсын орлого болгохоор шүүхийн барьцааны дансанд байршуулсан, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөн найруулалтаас өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хэрэгт тус гэмт хэргийн торгох ял шийтгэлийн хамгийн доод хэмжээгээр буюу 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял шийтгэл, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн  хэрэгт оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг үндэслэн 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Л.Баттогтох давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан. Шүүгдэгч О.С- нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, гүнээ ухамсарлаж байгаа бөгөөд учруулсан хор уршиг, хохирлыг бүрэн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой юм. Мөн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Шийтгэх тогтоолын 39 дэх талд шүүгдэгч О.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй гэх байр суурийг илэрхийлсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.А-, М.Б-, Э.Ц- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд гэм буруугийн хувьд маргаж өөр байр суурийг илэрхийлсэн болохыг дурдаж байгаа нь бусад шүүгдэгчийн гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөхгүй маргаж оролцсон байдлыг шүүгдэгч О.С-т халдааж байгаа нь хүний эрхийн зөрчилд хамаарна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг нь өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус давуу байдал бий болгох зорилготой, албан тушаалтны чиг үүрэг, бүрэн эрхтэй шууд холбоотойгоор мөнгө, эд зүйл өгөх, эдийн бус баялаг шилжүүлэх, эсхүл эдгээрийг амлах, санал болгох үйлдлийг хамрах бөгөөд энэ нь шунахайн, эсхүл хувийн сэдэлтээр үйлдэгддэг гэмт хэрэг болохыг хуульд тодорхой заасан. Гэтэл М.Б-ын хэрэгт татагдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй болох нь дараах үйл баримтуудаар тодорхой тогтоогдож байна. М.Б- нь 2022 оны 04 дүгээр сараас эхлэн “******” ХХК-ийн захиалгаар ******** дугаартай, 700 м.кв талбай бүхий газрын хэмжээг багасгах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд түүний оролцоо нь техникийн түвшинд хязгаарлагдаж байсан. Энэхүү газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/575 дугаар захирамжаар иргэн Д.Г-ын нэр дээр албан ёсоор олгогдсон бөгөөд тухайн газар эзэмших эрх нь ****** дугаартай гэрчилгээгээр баталгаажсан. О.С-т мөнгө зээлүүлсэн үйлдэл нь ямар нэг албан тушаалтны шийдвэрийг гаргуулах зорилго, нөхцөлтэй хамааралгүй бөгөөд М.Б-ын хувьд болон ажиллаж байсан компани, Д.Г- нарт газар эзэмших асуудлаар аливаа ашиг сонирхол огт байгаагүй. Тухайн газар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар О.С- болон М.Б- нарын хооронд үүссэн харилцаанаас үл хамааран шилжүүлэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Иргэн Д.Г- нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастай ам Их Цуурайт гэх газарт байрлах тус бүр 700 м.кв талбай бүхий гэр, орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газартаа амины орон сууцны зориулалттай таун хаусын барилга барьсан тул газар тус бүрийг “Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх” хүсэлтийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Д.Г-ын нэр дээрх газрыг хэсэгчлэн хувааж нийтийн эзэмшилд шилжүүлэх нь М.Б-ын хувьд ямар нэгэн давуу байдал бий болгохгүй бөгөөд дээрх шийдвэр нь шүүгдэгч М.Б-ын аливаа оролцоо, нөлөөллөөс үл хамааран хуульд заасан журмын дагуу хэлэлцэгдэн баталгаажсан бөгөөд М.Б-т энэ явцад эдийн болон эдийн бус давуу байдал үүсээгүй. Газар эзэмших эрх олгох нь тухайн албан тушаалтны бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал биш бөгөөд хэрэгт авагдсан баримтаар О.С- нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байсан нь түүнийг дээрх шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцоогүйг нотолно. Энэ нь М.Б-ын мөнгө зээлүүлсэн үйлдэл нь албан тушаалын ашиг сонирхолтой ямар ч холбоогүй, шийдвэрт нөлөөлөх зорилго агуулаагүй болохыг харуулж байна. М.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, аливаа ашиг сонирхол, давуу байдал үүсээгүй талаар тогтвортой байр суурьтай байсан. Харин О.С- нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй гэх байр суурийг илэрхийлсэн боловч М.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухайд гэм буруугийн хувьд маргаж өөр байр суурь илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн үйл баримтуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохицуулалт, гэмт хэргийн шинжтэй холбон дүгнэлт хийхэд М.Б-ын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй нь тогтоогдож байна. Авлига буюу албан тушаалын гэмт хэрэг нь “төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, төрийн албаны эрх, ашиг сонирхолд” гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдэхүй байдаг онцлогтой. Энэ утгаараа хахууль өгөх гэмт хэргийн объект нь төрийн эрх ашиг, нийтийн албаны хэвийн үйл ажиллагаа гэж тодорхойлогддог. Энэхүү онолын ойлголт нь “албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан” гэсэн томьёоллоор Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд тусгалаа олжээ. Гэтэл М.Б-ын үйлдэлд энэхүү албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн шинж огт байдаггүй. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан дээрх ашиг сонирхлын эсрэг буюу “нийтийн алба”-аас хууль бус давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор авлига өгсөн байх нь тухайн гэмт хэргийн үндсэн шинж /бүрэлдэхүүн/ боловч М.Б-т ямар ч давуу байдал бий болоогүй бөгөөд тийм үндэслэл ч байхгүй. Нөгөөтээгүүр нийтийн албанаас давуу байдал олж авч буй үйлдэл нь “хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхэд” чиглэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл тухайн олж авахыг зорилго болгосон давуу байдал нь “хууль бус” шинжтэй байх нь энэхүү гэмт хэргийн урьдчилсан нөхцөл юм. М.Б- ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй, хүсээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой нотлогдож байна. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн заавал байх объектив талын шинжийг “албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан” эд зүйл өгсөн байх гэж хууль тогтоогч тодорхойлжээ. Энэхүү заавал байх объектив талын шинж байхгүй бол гэмт хэргийн бүрэлдэхүүн үгүйсгэгдэнэ. Тиймээс Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд хахууль өгөгчийн олж авах гэж буй давуу тал нь хахууль авагчийн бүрэн эрхэд хамаарч буй эсэх нь чухал юм. Гэтэл тухайн этгээдээр шийдвэр гаргуулаагүйгээс гадна албан тушаалтан нь ээлжийн амралттай байсан. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг. Санаатай үйлдэл нь тухайн этгээд “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн” байхыг хэлдэг. Ийнхүү холбогдох этгээдийн оюун ухаан болон хүсэл зоригийн үйл явцыг тодорхойлох нь “гэмт зан үйлийг гэмт бус зан үйлээс ялгах” үндсэн нөхцөл Б-ог. М.Б-ын үйлдэлд шүүхээс ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Дээрх байдлыг үндэслэн, М.Б-ын үйлдэл нь “Хахууль өгөх” гэмт хэргийн бүрэлдэхүүнд хамаарахгүй, хэргийн бодит нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалт, нотлох баримтад үндэслэн дүгнэхэд, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эрх зүйн болон бодит үндэслэл байхгүй болно. Иймд шийтгэх тогтоолын М.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд дадлагажсан тухай: Би оюутан ангийн найз н.Цэрэннямтай уулзах үеэр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд дадлагажигч авч буйг мэдэж, тус албанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр очиход олон дадлагажигч байсан бөгөөд тэд бүгд аль нэг газар зохион байгуулагч, мэргэжилтний удирдлага дор дадлагажиж, тус албаны өдөр тутмын ажилд тусалдаг байсан. Намайг очиход удирдах ажилтан албаны дарга Н.Ш- танилцаад, зөвхөн О.С- дадлагажигчгүй байсан тул би түүний удирдлагад дадлага хийхээр болсон бөгөөд энэ үед би О.С-тай танилцсан, үүнээс өмнө би түүнийг мэддэггүй байсан. Дадлагын хугацаанд би 2019-2021 оны шийдвэрлэгдсэн хувийн хэрэг дугаарлах, хавтаслах, эмхлэх, цэгцлэх гэх мэт туслах ажил гүйцэтгэсэн бөгөөд хүсэлтийг шийдвэрлэхэд зөвхөн газар зохион байгуулагчаас өөр этгээд оролцохгүй, дадлагажигч нар оролцох боломжгүй. Учир нь, миний бие дадлагажих хугацаанд тус албатай гэрээ байгуулаагүй, тушаал гараагүй, зөвхөн сайн дурын үндсэн дээр цалин хөлсгүй дадлагажсан тул Төрийн албаны тухай болон Газрын тухай хуульд заасан эрх эдлээгүй, үүрэг хүлээгээгүй.

2. Миний данс, картын мэдээллийг О.С- авч, ашигласан тухай: Намайг дадлагажихад О.С- нь “Ах нь өөрөө хөдөөний дүү нартаа тусалж, амьдралыг нь давхар авч явдаг, Архангай аймгаас ноолуурын үед ноолуур, бусад үед мах, сүү, цагаан идээ зарж, худалдаа хийдэг бөгөөд ийнхүү худалдсан бүтээгдэхүүн, ноолуурын мөнгийг авах, мөнгийг Архангай руу шилжүүлэх гэтэл картгүй тул хүндрэлтэй байна. Тиймээс захиалгын карт ирэх хүртэл түр хэрэглээд буцааж өгнө” гээд миний Хаан банкны данс, карт, нууц үгийг авсан бөгөөд “тус албанд байгаа дадлагажигч нарын данс, картыг газар зохион байгуулагч, мэргэжилтнүүд авч ашиглах нь нийтлэг тохиолдол тул ямар нэг санаа зовох, сэжиглэх зүйлгүй” гэж тайлбарласан. Тухайн үед миний бие өөрийн төлбөр тооцоог ихэвчлэн бэлэн мөнгөөр гүйцэтгэдэг тул тухайн дансыг тогтмол байнга ашиглаагүй байсан бөгөөд дансны гүйлгээг зурвасаар мэдэгдэх үйлчилгээ аваагүй байсан тул О.С-ын гүйлгээний талаар тухай бүрд нь мэдэгдээгүй. Эхний гүйлгээнүүд малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн худалдааны төлбөр тооцоо гэж ойлгогдож байсан тул огт сэжиглээгүй бөгөөд дараа дараагийн гүйлгээг анхаарч хараагүй. Ажил дээрээ өрөм, ааруул, идэш, цагаан идээ, мах зардаг байсан. Ингэхдээ О.С- миний дансанд мөнгө шилжиж орохоос өмнө урьдчилан, эсхүл мөнгө шилжиж орох бүрд нь, эсхүл мөнгө шилжиж орсны дараа нөхөж надад аливаа хэлбэрээр мэдэгдээгүй бөгөөд миний дансанд шилжиж орсон мөнгийг зарцуулахаасаа өмнө аливаа хэлбэрээр тул хахууль авах гэмт хэргийн талаар огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Нөгөөтээгүүр, Ж.Э-, А.С-, Б.Д-, Б.А-, Э.Н-, М.С-, М.Б- нар надтай аливаа хэлбэрээр холбогдоогүй, миний дансанд мөнгө шилжүүлэх талаар надад мэдэгдээгүй тул хахууль өгөх гэмт хэргийн талаар огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл, О.С- болон Ж.Э-, А.С-, Б.Д-, Б.А-, Э.Н-, М.С-, М.Б- нар хэзээ, ямар асуудлаар уулзаж, хэлэлцэж шийдвэрлэсэн талаар надад мэдэгдээгүй тул миний дансанд шилжсэн мөнгө, түүний зориулалт болон гэмт хэргийг би мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Картыг надад буцааж өгөхдөө өмгөөлөгч болон эхнэртэйгээ хамт нарийн тайлбар хэлэлгүй өгсөн. Миний данс, картын мэдээллийг анх авсан хугацаа, зорилго, шилжин орсон мөнгөний талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж, тогтоох ажиллагаа хийгээгүйн улмаас тодорхойгүй байсан тул шүүх хуралдааны явцад асуулт, хариултаар тогтоосон. Миний дансанд шилжиж орсон мөнгөнөөс би захиран зарцуулаагүй бөгөөд 2023 оны 01, 03 дугаар саруудад орсон мөнгөнөөс нүдний эмнэлэг, эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх, дадлагажигч нарт хоол авч өгөх зэргээр захиран зарцуулах шийдвэрийг О.С- гаргасан, би тухайн мөнгөний эх үүсвэр, зорилгыг ч мэдээгүй тул ямар зориулалтаар захиран зарцуулах шийдвэр гаргаагүй.

3. О.С-аас картыг буцаан авахаар шаардахад өгсөн хариултын тухай: Миний бие сайн дураар дадлагажиж байсан тул өдөр бүр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд ирж чаддаггүй байсан бөгөөд ирсэн өдрүүдэд их ачаалалтай ажилладаг байсан тул өгсөн үүрэг даалгавар нь тэр бүр хугацаандаа биелэгдэхгүй, их хөдөлмөр, цаг зарцуулж ажиллах тохиолдол их байсан. Улмаар миний бие картаа буцааж авахаар асуухад О.С- эхэндээ захиалсан картаа аваагүй гэж байсан боловч дараа нь миний дадлагын ажилтай холбогдуулж даалгавар өгөх, тулгаж өгсөн даалгаврын биелэлт шаардах, урдаас ажлаар дарж, яаралтай хурдан дуусга, удаан гэж зандрангуй үл тоосон байдалтай харьцаж, аргацааж булзааруулдаг байсан болохоор дахиж асуухаар уурласан, загнаж зандарсан өнгө аястай картыг маань өгөхгүй, дахин “авъя” гэж хэлэхээс айж, О.С-тай уулзахаас халширдаг байсан.

4. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд дадлагажсан бусад хүний данс, картын мэдээллийг ашиглаж үйлдсэн гэмт хэргийн тухай: Дадлагажигч, гэрээт ажилчид Н-, Б-, Б-, Ц-, Б- нарын данс, картын мэдээллийг газар зохион байгуулагч, мэргэжилтэн Б-, С-, О-, О- нар нь “ойр зуурын хэрэгцээ”-ний зорилгоор гэж хэлээд авч ашиглаад удаан хугацаа өнгөрсөн байсан. Гэтэл дадлагажигч нарыг хуурч мэхлэх аргаар данс, картын мэдээллийг авч хахууль авах, өгөх гэмт хэрэгт ашигласан нь тогтоогдож газар зохион байгуулагч, мэргэжилтэн Б-, С-, Х- нарт шүүхээс ял шийтгэсэн бөгөөд ингэхдээ дадлагажигч Н-, Б-, Б-, Б-, Ц- нар гэмт хэргийн талаар мэдээгүй нь тогтоогдсон үндэслэлээр тэдгээрт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Эндээс үзвэл, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2, 1 дүгээр албаны газар зохион байгуулагчид, мэргэжилтнүүд дадлагажигч нарын данс, картын мэдээллийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах тохиолдол түгээмэл бөгөөд ингэхдээ гэмт хэргийн санаа зорилгоо нууж, өөрөөр тайлбарлан, хуурч мэхлэх арга ашигладаг нь О.С- миний данс, картын мэдээллийг авсан тайлбар, гэмт хэрэг үйлдсэн аргатай ижил байсан. О.С- нь олон жил Газрын албанд ажиллахдаа өөр бусад хүүхдүүдийн картыг ашиглаж хэрэглэдэг байсныг үгүйсгэхгүй эргэлзээ төрүүлж байна.

5. Төрсөн эх П.М-, эгч Э.Ц- нарын газрын эрхийн тухай: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн амны тус газар манай хамаатан Ц-, Б- нарын зуслан байдаг бөгөөд ойролцоо байгаа газар нь зусланд тохиромжтой тул миний ээж газрын хүсэлт гаргах гэтэл ковид-19 цар тахлын улмаас хүсэлтээ өгч чадаагүй байсан. Намайг дадлагажих хугацаанд зохих бүрдүүлбэрийн шаардлагыг хангасан хүсэлтийг тухайн газарт гаргасан бөгөөд хүсэлт гаргасан газрын нутаг дэвсгэрийн харьяаллаар О.С-ын хариуцсан хороонд хамаарсан. Тус албанд гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 32.2-т заасан шаардлагыг хангасан бол дүүргийн Газар зохион байгуулалтын алба заавал хүлээн авч, шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд Газрын тухай хуульд зааснаар газрын эрх хүссэн огноо тавихыг шаарддаггүй. Харин хүсэлтийг хүлээн авч, бүртгэхдээ түүнийг хүлээн авсан огноо, цаг, минутыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргагчид өгөхөөр Газрын тухай хуулийн 32.4-т зохицуулсны дагуу миний ээж П.М-, эгч Э.Ц- нар хүсэлт гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан газар эзэмших эдэлсэнд миний бие гэм буруугүй. Газрын эрхийг авахад огт хууль зөрчөөгүй ба гэмт хэргийн шинжгүй учир газрын эрх авахаар тус газрын албанд гаргасан хүсэлтүүдэд огноо бичигддэггүй бөгөөд хүсэлт гаргагч хэдний огноо бичсэнээс үл хамаарч хүсэлтийг газрын алба хүлээн авч, бүртгэснээр түүнийг шийдвэрлэх Газрын тухай хуульд заасан хугацаа тоолж эхэлдэг тул өргөдөл гаргагчийн огноог шаарддаггүй. Иймд миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамтран оролцоогүйг шалган тогтоож, хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

Өөрийн гаргасан гомдол болон өмгөөлөгчтэйгөө байр суурь нэг байна. Хувийн мэдээлэл, картаа бусдад ашиглуулж болохгүй гэдгийг мэдэхгүйгээр хүнд итгэж өөрөө гэмт хэрэгтэн болж ял эдэлж байгаадаа залуу хүний хувьд үнэхээр их харамсаж байна. Би авлига өгөх, авах гэмт хэргийн талаар огт мэдэхгүй. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байгаа учир миний холбогдсон гэмт хэргийн үнэн зөвийг тогтоож, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсхүл дахин шалгуулахаар хэргийг буцааж өгнө үү гэж хүсэж байна. Миний картыг ямар учиртай ашиглаж байгаа болохыг би үнэхээр мэдээгүй. Шүүх шийдвэр гаргахдаа миний картаа ямар учиртай ашиглуулж байгаагаа мэдэхгүй байсан болохыг маань харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Хувийн мэдээллээ хүнд ашиглуулж болохгүй болохоо ойлгож, ухамсарлаж байгаа цаашид анхаарна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцож байгаа гэж мэдээгүй. Тухайн үед миний дансны мэдээлэл ирдэггүй байсан.” гэв.

Шүүгдэгч Э.Ц-гийн өмгөөлөгч Б.Батмөнх давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч шүүгдэгч О.С-ын үйлдэл нь 41.300.000 төгрөгийн хохирол учирсан материаллаг бүрэлдэхүүнтэй. Энэхүү гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт этгээд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байхыг шаардана. Шүүгдэгч Ж.Э-, А.С-, Б.Д-, Б.А-, Э.Н-, М.С-, М.Б- нарын газрын эрх олж авах гэсэн ашиг сонирхлын үүднээс хахууль өгөхөөр тохиролцсоныг мэдэх, үүнд нь өөрийн данс, картын мэдээллийг ашиглуулах арга хэлбэрээр дэмжлэг үзүүлж энэхүү тохиролцоонд хүргэхийг хүссэн. Шүүгдэгч О.С- нь газар зохион байгуулагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авахаар тохиролцсоныг мэдэх, үүнд нь өөрийн данс, картын мэдээллийг ашиглуулах арга хэлбэрээр дэмжлэг үзүүлж энэхүү тохиролцоонд хүргэхийг хүссэн. Дээрх тохиролцооны дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлснийг мэдэх, үүнд нь өөрийн данс, картын мэдээллийг ашиглуулах арга хэлбэрээр дэмжлэг үзүүлж энэхүү мөнгөн хөрөнгийг нэгээс нөгөөд шилжүүлэхийг хүссэн. Ийнхүү хахууль өгөх, авах харилцаанд өөрийн данс, картын мэдээллийг ашиглуулсан үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хахууль өгөх, авах харилцаанд ашиглуулахыг хүсэж үйлдсэн бол гэмт хэргийн санаатай хэлбэрийн шинжийг хангасан гэж үзэх ёстой бөгөөд үүнийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрийн нотолбол зохих байдалд хамаарах тул мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэгч болон түүнд хяналт тавьж буй этгээд нь заавал тогтоох үүргийг тус хуулийн 1.17 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн боловч тогтоох ажиллагаа явуулаагүй. Хахууль өгөх, авах үйлдэлд өөрийнх нь данс, картын мэдээллийг ашиглаж буйг мэдээгүй тул тухайн гэмт хэргийг үйлдэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан амлалт өгөх боломжгүй тул мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч Э.Ц-гийн гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан субьектив талын шинжийг нотолж тогтоосон гэж үзэж буруутгаж буй бөгөөд мэдүүлгийн үеэр гэрч Э.Ц-гаас дансны хуулгыг гаргуулж нотлох баримтаар хавтаст хэрэгт цуглуулсан. Хэрэв ийнхүү түүний гэрчийн мэдүүлгээр буруутгах бол шүүгдэгч Э.Ц-гаас гэрчээр мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл байсан гэж үзэхүйц байна. Учир нь, тус мэдүүлэг нь Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолын 1.1-т “Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй” гэж заасантай харшлах тул энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлгийг тус тайлбарын 3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт заасан “эргэлзэх үндэслэл”-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Тиймээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын 1.4-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтооход ач холбогдолтой хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дангаараа шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болохгүй тул тэдгээрийн мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай заавал харьцуулсны үндсэн дээр тус тайлбарын 1.15-д зааснаар мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор шүүгдэгч Э.Ц-гийн данс, картын мэдээллийг анх авахдаа хэлсэн тайлбар, шалтгааныг шүүгдэгч О.С-аас гэрчээр асуух, ажиллагаануудыг явуулах ёстой байсан боловч хийгээгүй тул гэрч Э.Ц-гийн мэдүүлгийн нотолгооны чадвар алдагдсан тул тус мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох чадваргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс авсан мэдүүлэг болон бусад нотлох баримтаар гэмт хэргийн зөвхөн объектив шинж болох хахууль өгөх, авах гэмт үйлдэлд өөрийн данс, картын мэдээллийг ашиглуулсан үйлдлийг тогтоосон бөгөөд ийнхүү ашиглуулсан үйлдлийн субьектив талын шинж болох гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоох ажиллагаа хийлгүй орхигдуулсан тул шүүх хуралдаанаар тогтооход шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас өгсөн мэдүүлгээр “шүүгдэгч О.С-: Хаан банкин дахь шүүгдэгч Э.Ц-гийн эзэмшлийн ****** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг авахдаа өөрийн зорилгын талаар мэдэгдээгүй бөгөөд тус картын гүйлгээний талаар буюу дансанд мөнгөн хөрөнгө шилжин орох болон шилжин орсон мөнгөн хөрөнгийг зарцуулах тухай урьдчилж, эсвэл дансанд мөнгөн хөрөнгө шилжин орсон болон шилжин орсон мөнгөн хөрөнгийг зарцуулсан талаар нөхөж шүүгдэгч Э.Ц-д мэдэгдээгүй, энэ тухай зөвшөөрөл аваагүй. Хаан банкин дахь шүүгдэгч Э.Ц-гийн эзэмшлийн ****** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг ашигласны хариуд мөнгөн хөрөнгөөр болон аливаа бусад хэлбэрээр хариу төлбөр төлөөгүй. Шүүгдэгч О.С-ын газар зохион байгуулагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шүүгдэгч Э.Ц- аливаа хэлбэрээр эрх, үүрэг хүлээж оролцоогүй тул бусад шүүгдэгч нараас газрын эрхийн хүсэлт гаргасан болон гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээгүй” гэсэн агуулгатай, шүүгдэгч Ж.Э-, А.С-, Б.Д-, Б.А-, Э.Н-, М.С-, М.Б- нар: “Шүүгдэгч Э.Ц-г хараагүй, түүнтэй аливаа хэлбэрээр харилцаж байгаагүй тул танихгүй. Шүүгдэгч О.С-ын зааснаар Хаан банкин дахь ****** дугаартай дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлж гүйлгээ хийсэн бөгөөд гүйлгээ хийхэд шүүгдэгч Э.Ц-гийн талаар танилцуулаагүй” гэсэн агуулгатай, шүүгдэгч Э.Ц-: “Хаан банкин дахь түүний эзэмшлийн ****** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг нь авахдаа шүүгдэгч О.С- зорилгоо хэлээгүй бөгөөд тус картын гүйлгээний талаар буюу дансанд мөнгөн хөрөнгө шилжин орох болон шилжин орсон мөнгөн хөрөнгийг зарцуулах тухай урьдчилж, эсвэл дансанд мөнгөн хөрөнгө шилжин орсон болон шилжин орсон мөнгөн хөрөнгийг зарцуулсан талаар нөхөж түүнд мэдэгдээгүй, энэ тухай зөвшөөрөл аваагүй. Хаан банкин дахь түүний эзэмшлийн ****** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг ашигласны хариуд мөнгөн хөрөнгөөр болон аливаа бусад хэлбэрээр хариу төлбөр төлөөгүй. Шүүгдэгч О.С-ын газар зохион байгуулагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шүүгдэгч Э.Ц- аливаа хэлбэрээр эрх, үүрэг хүлээж оролцоогүй тул бусад шүүгдэгч нараас газрын эрхийн хүсэлт гаргасан болон гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээгүй. Тэрбээр зөвхөн сайн дурын үндсэн дээр дадлагажсан” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 24 дүгээр тогтоолд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ байдлаар гарч байна. Үүнд:

1. Хавтаст хэрэгт цугларсан сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг болон дансны хуулга, газрын эрх хүссэн шүүгдэгч нарын хүсэлт, түүний хавсралт, газрын эрх олгосон захирамжаас үзвэл, хахууль авах гэмт хэргийн объектив талын шинж болох гэмт үйлдэлд шүүгдэгч Э.Ц-гийн данс, картын мэдээлэл ашиглагдсан нь тогтоогдох боловч энэ нь хахууль авах үйлдэлд данс, картын мэдээллээ ашиглуулах болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5, 1.6-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтооход хүрэлцээтэй биш, хангалтгүй байна. Учир нь, хахууль авах гэмт үйлдэлд өөрийн данс, картын мэдээллийг ашиглуулсан сэдэлт, зорилго, данс, картын мэдээлэл ашиглахаар анх хэлж авсан шалтгаан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгийг шалгаж, харьцуулан жишихэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...”;

2. Шүүгдэгч О.С- нь анх малын гаралтай түүхий эдийн худалдаа эрхэлдэг тул тухайн худалдаанд ашиглана гэж данс, картын мэдээллийг аваад хахууль авах гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах гэж буйг урьдчилан ашигласан талаар нөхөж мэдэгдээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэм буруутай эсэхэд” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээнд хамаарч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан объектив талын шинж болох гэмт үйлдэлд шүүгдэгч Э.Ц-гийн данс, картын мэдээлэл ашиглагдсаныг тогтоосон баримтын эх сурвалж нь хамжигчаар оролцох гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтооход хүрэлцээтэй биш, хангалтгүй тул эргэлзээтэй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд эргэлзээ үүсгэж байна.

3. Энэхүү эргэлзээтэй нотлох баримт гэдэгт гэмт хэргийн шинж, гэм буруу ба хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ үүсгэж буй бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт хамаарна. Тиймээс Хаан банкин дахь шүүгдэгч Э.Ц-гийн эзэмшлийн ****** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг ашиглан бусдаас мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан үйлдэл шүүгдэгч О.С-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Э.Ц-г гэм буруутайд тооцоход Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 1.4-д зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гагцхүү няцаан үгүйсгэгдэхгүй буюу үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тухайн тохиолдолд ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчилнэ. Ингэхдээ Хаан банкин дахь шүүгдэгч Э.Ц-гийн эзэмшлийн ****** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг О.С- ашиглан бусдаас мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсанд холбогдох шүүгдэгч Э.Ц-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, шүүгдэгч Ж.Э-, А.С-, Б.Д-, Б.А-, Э.Н-, М.С-, М.Б- нар болон О.С- нарын хооронд хахууль өгөх, авах талаар тохиролцсоныг шүүгдэгч Э.Ц- мэдэлгүйгээр өөрийн банкны данс, картын мэдээллийг ашиглуулсан, ийнхүү мөнгөн хөрөнгө түүний дансанд шилжсэн үйлдлийн цаг хугацаа нь хахууль өгөх, авах талаар тохиролцсоны дараа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэний дараа болсон. Тиймээс шүүгдэгч Э.Ц-гийн үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь 24 дүгээр тогтоолын 1.4-д зааснаар “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэдэгт хамаарч байна. Иймд шийтгэх тогтоолоос шүүгдэгч Э.Ц-д холбогдох үйлдлийн зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Ц-гийн өмгөөлөгч Б.Батмөнх давж заалдах гомдлынхоо зарим хэсгээс татгалзаж, гомдлын шаардлагыг өөрчилсөн тодруулгадаа болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1. Гомдлын татгалзсан хэсэг: Хаан Банк дахь шүүгдэгч Э.Ц-гийн эзэмшлийн ****** дугаартай дансны карт, картын нууц үг, дансны дугаарыг О.С- ашиглан бусдаас мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсанд холбогдох шүүгдэгч Э.Ц-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, шүүгдэгч Ж.Э-, А.С-, Б.Д-, Б.А-, Э.Н-, М.С-, М.Б- нар болон О.С- нарын хооронд хахууль өгөх, авах талаар тохиролцсоныг шүүгдэгч Э.Ц- мэдэлгүйгээр өөрийн банкны данс, картын мэдээллийг ашиглуулсан, ийнхүү мөнгөн хөрөнгө түүний дансанд шилжсэн үйлдлийн цаг хугацаа нь хахууль өгөх, авах талаар тохиролцсоны дараа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэний дараа болсон. Тиймээс шүүгдэгч Э.Ц-гийн үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дох хэсгийг тайлбарлах тухай” 24 дугаартай тогтоолын 1.4-д зааснаар “...шүүгдэгчид... ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэдэгт хамаарч байна. Иймд Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн Шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1619 дугаартай шийтгэх тогтоолоос шүүгдэгч Э.Ц-д холбогдох үйлдлийн зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү.

2. Гомдлын шаардлагыг тодруулсан: Иймд Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1619 дугаартай шийтгэх тогтоолоос шүүгдэгч Э.Ц-д холбогдох үйлдлийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Ц-гийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгч болон өмгөөлөгч М.Батмөнх нарын “...хэргийг цагаатгаж өгнө үү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдлыг дэмжиж байна. Прокуророос миний үйлчлүүлэгчийг шүүгдэгч О.С-ыг нэр бүхий 7 хүнээс авлига авах гэмт хэрэгт өөрийн эзэмшлийн дансны мэдээллийг өгч хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас Э.Ц- нь шүүгдэгч О.С-тай хэрхэн яаж урьдчилан амлаж тухайн этгээдийг хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийх гэж байгааг хэрхэн мэдсэн. Э.Ц-д О.С-ыг хууль бус үйлдэл хийх гэж байгааг нь мэдэх боломж байсан уу, шүүгдэгч Э.Ц- нь ямар замаар яаж мэдсэн болохыг нь нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ…” гэж хуульчлан зохицуулсан. Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагч татаж, яллах дүгнэлт үйлдэхдээ миний үйлчлүүлэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон байдаг. Миний үйлчлүүлэгчийн тухайн мэдүүлгийн агуулга “...би ямар учиртай мөнгө дансаар орж ирж байсан болохыг мэдэж байсан...” гэх агуулга бүхий байдаг. Харин тэрээр анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон давж заалдах гомдолдоо “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгөх үед О.С- нь “дансаар орж ирж байсан мөнгөний талаар мэдэж байсан” гэж мэдүүлээд өгөөч гэж гуйсан. Би тухайн үед өмгөөлөгчгүй байсан учраас О.С- ахад итгээд гуйснаар нь мэдүүлэг өгсөн” гэж тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримтын үнэлэх эсэх талаар хуульчлан зохицуулсан. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгээр нь яллах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын дээд шүүхийн тайлбартай нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан зарим зүйл заалтыг тайлбарласан байдаг. Уг тогтоолын тайлбар хэсгийн 1.1-т “...гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл бий бол хүнийг гэрчээр байцааж болохгүй...” гэж тайлбарласан байдаг. Э.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, прокуророос яллах дүгнэлтийнхээ хавсралтад тусгасан байгаа дээрх мэдүүлгээс “Э.Ц- нь О.С-ыг хууль бус үйлдэл хийж байсан болохыг мэдэж байсан” гэх утга агуулга илэрхийлэгддэг. Дээрх агуулга бүхий мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхад үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Э.Ц-гаас гэрчийн мэдүүлгийг тухайн үед нь зогсоож, хувийн байдалтай холбоотой мэдүүлэг авах ёстой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч Э.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Газар зохион байгуулалтын албанд гэрээт ажилтнаар ажиллаж байгаа тохиолдолд холбогдох журмаараа эрх бүхий албан тушаалтантай гэрээ байгуулж, ажиллах хугацаандаа тодорхой цалин урамшуулал авахаар зохицуулалттай. Харин Э.Ц-гийн тухайд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын эрх бүхий албан тушаалтантай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, дадлагаар ажиллаж байх хугацаандаа цалин урамшуулал аваагүй. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудад шүүгдэгч Э.Ц-г тус байгууллагад гэрээт ажилтнаар ажиллаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин газрын албанд шүүгдэгч О.С-ын удирдлага доор дадлагажигч байсан гэх баримтууд л авагдсан байдаг. Миний үйлчлүүлэгч Монгол Улсын Их сургуулийн газар зохион байгуулалт мэргэжлээр суралцаад дараа нь олон улсад мэргэжил дээшлүүлээд өөрийнхөө эзэмшсэн мэргэжсэн. Тэрээр улс орондоо ажиллаж амьдрах зорилтойгоор, ажлын байранд гарахаасаа өмнө тухайн салбарын ажил үүргийг тодорхой хэмжээнд судлах нь зүйтэй гэх хүсэл мөрөөдөл, тэмүүллээрээ Баянзүрх дүүргийн газрын албанд очиж уулзахад тухайн албанд ажилладаг О.С- гэх хүнийг дагалдуулсан байдаг. О.С- нь миний үйлчлүүлэгчтэй уулзсаныхаа дараагаар дансныхаа мэдээллийг авсан. Миний үйлчлүүлэгч тухайн үед дөнгөж сургуулиа төгссөн төрийн албаны талаар мэдэхгүй учраас өөрөөсөө ах, төрийн албан хаагчаас картыг нь юунд ашиглах гэж байгаа талаар зориглож асууж чадаагүй. Тэрээр энэ талаараа мэдүүлгүүддээ удаа дараа илэрхийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Ц-гийн эзэмшлийн тоот дугаартай дансны 2022 оны 04 дүгээр сарын 25-наас хойш интернэт банкны мэдээлэлд О.С-тай холбоотой түүний Э.Ц-д хэлсэн “хөдөө аж ахуйн, түүхийн эдийн бизнест ашиглана” гэж хэлж байсан утгатай мөнгө нь орж ирсэн байдаг. Дээрхээс дүгнэвэл миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив тал, субьектив талын шинж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад миний үйлчлүүлэгч Э.Ц- нь шүүгдэгч О.С-ыг нэр бүхий иргэдээс авлига авахад нь хамтран оролцсон, түүнтэй урьдчилсан тохиролцсон ямар ч баримт авагдаагүй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй байхад миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ бүхий нөхцөл байдалд хамаарч байх тул шүүхээс шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна. Хэрэв шүүхээс цагаатгах үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзвэл миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчилж оруулж, хөнгөрүүлж өгөөч гэх 2 агуулгатай тайлбарыг хэлж байна.” гэв.

Шүүгдэгч Ж.Э-ы өмгөөлөгч Ц.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор З.Хүслэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч нар гомдлоо “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгөөч...” гэх агуулгаар гаргасан байна. Шүүгдэгч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал тогтоогддоггүй. Уг хэрэг давж заалдах шатны шүүхээр 3 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Шүүгдэгч О.С- болон түүний өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхойгүй байр суурийг илэрхийлж оролцдог. Өөрөөр хэлбэл гэм буруу дээрээ маргахгүй гэсэн байр суурийг илэрхийлдэг атлаа шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед маргадаг. Өмгөөлөгч нарын байр суурь ойлгомжгүй, тодорхой, анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч О.С- нь гэм буруу дээрээ маргаж шүүх хуралдаанд оролцдог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь “...тодорхой нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” агуулгатай зохицуулалт. Уг хэргийн тухайд хавтаст шүүгдэгч О.С-ыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг нотлоход дэмжлэг үзүүлсэн зүйл гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч О.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Ц- болон түүний өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “картаа ашиглуулснаа хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ дансанд орж байгаа өнгийг авлигын мөнгө болохыг мэдээгүй” гэж маргадаг. Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Э.Ц- нь Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд дадлага хийхээр очсон. Тэрээр дадлагаа нийт 10 сарын хугацаанд хийсэн байдаг. Энэ хугацаандаа шүүгдэгч О.С-т картаа өгч авлигатай тэмцэх газар шалгуулах хүртлээ ашиглуулсан байдаг. Карт нь шүүгдэгч О.С-т байсан боловч тухайн данснаас гарч байгаа зарлага, орж байгаа орлого гэх бүхий л гүйлгээг шүүгдэгч Э.Ц- мэддэг байсан. Тухайн данснаасаа Э.Ц- гүйлгээ хийдэг, картаар нь О.С- гүйлгээ хийдэг байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгч Э.Ц-гаас ямар учиртай картаа ашиглуулж байсан, яагаад картаа авч болохгүй байсан талаар тодруулахад “...миний удирдах албан тушаалтан учраас картаа авах талаар хэлж чадаагүй...” гэх утгатай тайлбар, мэдүүлгийг өгдөг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нарийвчлан тодруулахад асууж байгаа асуултад огт өөр агуулгаар хариулдаг. Э.Ц-гийн дээрх үйлдлийг бодит байдлыг илэрхийлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэж прокурорын зүгээс дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ц- нь О.С-аас санхүүгийн байдлаар хараат бус нэгэн. Тэрээр газрын албанд дадлагажиж байгаа л этгээд гэтэл 10 сарын хугацаанд шүүгдэгч О.С-т картаа ашиглуулсан. Мөн дээрх хугацаанд шүүгдэгч Э.Ц- нь дансанд орж ирсэн мөнгөнөөс өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогддог. Дээрх нөхцөл байдлууд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа тул түүний холбогдсон хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах үндэслэлгүй байна. Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгчөөс өөрийн үйлчлүүлэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах агуулгаар гомдол гаргажээ. Мөн өмгөөлөгчөөс ашиг сонирхол нь юу байсан нь тодорхой бус байна гэх тайлбарыг тавьж байна. Шүүгдэгч М.Б- нь иргэн Г-ын газар жижиглүүлэх тухай хүсэлтийг хурдан шийдвэрлүүлэх үүднээс газрын албанд ажиллаж байсан О.С-т мөнгө өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн шүүгдэгч М.Б- нь бусдад мэдүүлэг өгөхөд нь нөлөөлсөн. Тодруулбал бусад хахууль өгсөн шүүгдэгч нарт “авлигатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авбал мөнгө өгсөн асуудлаа зээлсэн гэж мэдүүлээрэй” гэж хэлсэн байдаг. Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нь өөрийнхөн эсрэг ашиглаж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн гэх агуулгыг өмгөөлөгч нар гомдол болон тайлбартаа дурдсан байна. 2023 оны 10 дугаар сард үйлдэгдсэн 345 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэсэгт тусгаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэж дээрх шүүгдэгч нарыг яллаагүй. Анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шинжлэн судлаагүй мөн яллах дүгнэлтийн хавсралтад хавсаргаагүй тул шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч, шүүгдэгч Э.Ц-гийн өмгөөлөгч нараас гаргаж байгаа гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор З.Хүслэнгийн тайлбарыг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-, Э.Ц-, Э.Н-, М.С-, Б.А-, М.Б-, А.С-, Б.Д-, Ж.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Төмөрбаатар /хамтран/, Л.Баттогтох, шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Б-, шүүгдэгч Э.Ц-, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

1. Шүүгдэгч О.С- нь нийтийн албан тушаалтан буюу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.12 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж,

- Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны чиглүүлэгч, дадлагажигч гэх Э.Ц-тай бүлэглэн, түүний эзэмшлийн Хаан банкин дахь ****** тоот дансаар дамжуулан үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нэр бүхий 7 иргэнээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, орон сууц, хашаа”-ны зориулалтаар газар эзэмших гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нийт 43.800.000 төгрөгийн хахууль авсан,

- мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны чиглүүлэгч гэх Э.Ц-гийн төрсөн эх П.М-, төрсөн эгч Э.Ц- нараас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Улиастайн аманд тус бүр нь 700 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулан авах өргөдлийг он, cap, өдөргүйгээр хүлээн авч, улмаар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлд оруулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/833 дугаартай захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргах нөхцөл боломжийг газар зохион байгуулагчийн ажил үүргийн үүднээс бүрдүүлж Э.Ц- болон түүний төрсөн эх П.М-, төрсөн эгч Э.Ц- нарт давуу байдал бий болгосон;

2. Шүүгдэгч Э.Ц- нь гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-ын үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хооронд нэр бүхий 7 иргэнээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэр, орон сууц, хашаа”-ны зориулалтаар газар эзэмших гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нийт 43.800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд өөрийн Хаан банк дахь ****** тоот дансаар дамжуулан авч дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон;

3. Шүүгдэгч Э.Н- нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэл дэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа М.С-гийн өөртөө болон Э.Н-, Г.Э-, Э.Т-, Э.Н-, Э.Н-, Б.Э-, О.А-, М.Н-, Ө.А-, Б.Д-, Б.Э- нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот данснаас Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцон хахууль өгсөн;

4. Шүүгдэгч М.С- нь Э.Н-тай бүлэглэн өөртөө болон Э.Н-, Г.Э-, Э.Т-, Э.Н-, Э.Н-, Б.Э-, О.А-, М.Н-, Ө.А-, Б.Д-, Б.Э- нарт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, амины орон сууц, хашааны зориулалтаар газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Э.Н-ын эзэмшлийн Хаан банкны ********* тоот данснаас Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансаар дамжуулан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн;

5. Шүүгдэгч Б.А- нь өөртөө болон эцэг Д.Б-д гэр, орон сууц, хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авч давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, эцэг Д.Б-ы эзэмшлийн Хаан банкны ******* дугаарын данснаас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 сарын 11-ний өдөр 500.000 төгрөгийг Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансанд шилжүүлж хахууль өгсөн;

6. Шүүгдэгч М.Б- нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******” ХХК-ийн хэрэгжүүлж буй “******” орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор газар иргэдээс худалдан авсан газрыг тус компанийн захирал Ц.Б-ийн эхнэр Д.Г-ын бүртгүүлж давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн Төрийн банкны ******** тоот данснаас тус албаны гэрээт ажилтан, чиглүүлэгч гэх Э.Ц-тай бүлэглэн түүний Хаан банк дахь ****** тоот дансаар дамжуулан 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийн хахууль өгсөн;

7. Шүүгдэгч А.С- нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастай аманд иргэний гэр, орон сууц хашааны зориулалтаар газар эзэмших гэх хүсэлтээ шийдвэрлүүлж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн Хаан банк дахь ******** тоот данснаас Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансаар дамжуулан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн;

8. Шүүгдэгч Б.Д- нь өөртөө болон эхнэр Б.ГанД-, найз гэх Ш.Ж- нарт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр, орон сууцны хашааны хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрх авч давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 8.800.000 төгрөгийг Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансанд шилжүүлж хахууль өгсөн;

9. Шүүгдэгч Ж.Э- нь өөртөө болон Д.А-, А.Э- нарт иргэний гэр, орон сууц хашааны зориулалтаар газар эзэмших гэх хүсэлтээ шийдвэрлүүлж давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.С-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ***** тоот данснаас Э.Ц-гийн Хаан банкны ****** тоот дансаар дамжуулан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10.000.000 төгрөг, 2022 оны 11 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлэн нийт 12.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16/119 дугаартай албан бичиг, хавсралт /хх 102-139, 2  хх 1-23/,

- газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, газрын хувийн хэрэг /4- хх 30-250, 5 хх 1-181/,

- Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1109 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар, хавсралт /хх 138-151/,

- шүүгдэгч Э.Ц- 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг өгөхдөө хэрэгт хавсаргуулахаар өгсөн түүний Хаан банк дахь ****** тоот дансны 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 47 хуудас хуулга /хх 44-91/,

- дансанд үзлэг хийсэн тэмдэглэл “...Э-ийн З-гийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ******** дугаарын дансны 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэлх хугацааны дансны хуулганд үзлэг хийхэд Э.З-гийн дансанд О.С-аас орсон мөнгөн гүйлгээ байхгүй байсан ба мөн Э.З-гийн мэдүүлэгтээ дурдсан хугацаанд тээврийн хэрэгсэл худалдсаны төлбөр шилжиж ороогүй байсан болохыг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” /2 хх 116-120/,

- шүүгдэгч Э.Ц-гийн Хаан банк дахь ****** дугаартай данс болон бусад дансны лавлагаа /2 хх 128-134/,

- шүүгдэгч Э.Ц-гийн Хаан банк дахь ****** дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 122-127/,

- Юнител ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 05-01/4060 дугаартай албан бичиг “...******** регистрийн дугаартай иргэний нэр дээр бүртгэлтэй дугаар байхгүй байна. ******** дугаар дээр О.С-, ********, С- дүүрэг, 6 дугаар хороо, 70 дугаар байрны *** тоот хэрэглэгч 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс бүртгэлтэй байх бөгөөд өмнө нь өөр хэрэглэгч бүртгэгдэж байсан түүх байхгүй байна...” /2 хх 136/,

- Баримт бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа “...гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох зорилгоор түүний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл болон тухайн тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөний талаарх баримтыг шүүж үзэхэд ...гэрч Э.З-гийн мэдүүлэгт дурдсан **** гэсэн улсын дугаартай Toyota Premio маркийн тээврийн хэрэгсэл түүний нэр дээр бүртгэлгүй байх ба **** ӨВЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Э.З-гийн нэр дээр 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдэж, улмаар 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Р.Л- /******/-ийн нэр дээр шилжүүлж бүртгэлд авагдсан байна...” /2 хх 145-167/,

- Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын хуулбар /5 хх 200-202/,

- Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/47 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, хавсралтын хуулбар /5 хх 203-204/,

-гэрч М.Э-гийн /2 хх 26/, С.Г-ийн /2 хх 28-29/, С.М-ийн /2 хх 31/, Д.Б-ы /2 хх 32-33/, Г.Нямбаярын /хх 98/, Б.Э-ын /2 хх 87/, Ө.А-н /2 хх 89/, Э.Н-ийн /2 хх 96/, Э.Ц-ийн /2 хх 58/, Б.Б-ийн /2 хх 65-66/, П.М-ийн /2 хх 75/, Д.Т-гийн /2 хх 94/, Д.Н-ийн /2 хх 105/, Э.Т-ын /2 хх 106/, Б.Т-ын /2 хх 108-109/, Н.Ш-ын  /2 хх 111 -112/, Ш.Ж-ын /6 хх 140/ мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд О.С-, Э.Ц-, Э.Н-, М.С-, Б.А-, М.Б-, А.С-, Б.Д-, Ж.Э- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн

шүүгдэгч О.С-ыг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан”, “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Э.Ц-г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Э.Н-ыг “Нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.С-г “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.Б-ыг “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.А-ыг “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.С-ыг “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Д-ыг “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ж.Э-ыг “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.С- “...хорих ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү...”,

шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Т- нар “...О.С-ыг цагаатгаж өгнө үү, цагаатгах боломжгүй гэвэл хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...”,

шүүгдэгч О.С-ын өмгөөлөгч Л.Баттогтох “...О.С-ын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”,

шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Б- “...М.Б-ыг цагаатгаж өгнө үү...”,

шүүгдэгч Э.Ц- “...гэмт хэрэгт хамтран оролцоогүй тул цагаатгаж өгнө үү, цагаатгах боломжгүй гэвэл хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...”,

шүүгдэгч Э.Ц-гийн өмгөөлөгч Б.Батмөнх “...цагаатгаж өгнө үү, цагаатгах боломжгүй гэвэл Э.Ц-д холбогдох үйлдлийн зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт зэргийг нь харгалзан оногдуулсан ял нь тэдгээрийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Т- /хамтран/, Л.Баттогтох, шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Б-, шүүгдэгч Э.Ц-, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан “зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлэх, цагаатгах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь шүүгдэгч О.С- нь хахууль аваагүй, шүүгдэгч М.Б- нь хахууль өгөөгүй, шүүгдэгч Э.Ц- нь нэр бүхий шүүгдэгч нар болон О.С- нарын хооронд хахууль өгөх, авах талаар тохиролцсоныг мэдээгүй, оролцоогүй гэх давж заалдах гомдлууд “...Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16/119 дугаартай албан бичиг, хавсралт /хх 102-139, 2  хх 1-23/, газрын хувийн хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, газрын хувийн хэрэг /4- хх 30-250, 5 хх 1-181/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1109 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар, хавсралт /хх 138-151/, шүүгдэгч Э.Ц- 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлэг өгөхдөө хэрэгт хавсаргуулахаар өгсөн түүний Хаан банк дахь ****** тоот дансны 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 47 хуудас хуулга /хх 44-91/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 116-120/, шүүгдэгч Э.Ц-гийн Хаан банк дахь ****** дугаартай данс болон бусад дансны лавлагаа /2 хх 128-134/, шүүгдэгч Э.Ц-гийн Хаан банк дахь ****** дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 122-127/, Юнител ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 05-01/4060 дугаартай албан бичиг /2 хх 136/, Баримт бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх 145-167/, Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын хуулбар /5 хх 200-202/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/47 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, хавсралтын хуулбар /5 хх 203-204/, гэрч М.Э-гийн /2 хх 26/, С.Г-ийн /2 хх 28-29/, С.М-ийн /2 хх 31/, Д.Б-ы /2 хх 32-33/, Г.Нямбаярын /хх 98/, Б.Э-ын /2 хх 87/, Ө.А-н /2 хх 89/, Э.Н-ийн /2 хх 96/, П.М-ийн /2 хх 75/, Д.Т-гийн /2 хх 94/, Д.Н-ийн /2 хх 105/, Э.Т-ын /2 хх 106/, Б.Т-ын /2 хх 108-109/, Н.Ш-ын /2 хх 111 -112/, Ш.Ж-ын /6 хх 140/, Э.Ц-ийн “...миний газрын материалыг ахлах ажилтан С- судалж оруулсан ба газрын өргөдлөө 2022 оны 10 билүү 11 дүгээр сарын үеэр дүү Ц-д өгсөн юм...” /2 хх 58/, Б.Б-ийн “...Ц- хаан банк болохгүй байна, та картаа ашиглуулаач гэж хэлсэн юм. Тэгээд би картаа өгсөн юм. Тэгээд Ц- миний хаан банкны картыг авч ашиглахдаа энэ гүйлгээг хийсэн...” /2 хх 65-66/ нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Түүнчлэн, шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “тухайн гэмт хэргийг үйлдээгүй, цагаатгаж өгнө үү, шүүхээс цагаатгах боломжгүй гэж үзвэл ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд нь агуулгын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй байх ба шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээний урьдач нөхцөл хангагдаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг эдлэх дэглэмийн талаар давхардуулан бичсэнийг, мөн шүүгдэгч нарт хэрэглэсэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлээгүй байгааг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Т- /хамтран/, Л.Баттогтох, шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Б-, шүүгдэгч Э.Ц-, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.С-, Э.Ц- нарын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 94 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, С-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1619 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 9 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-, Э.Ц- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, М.С-, Ж.Э-, Б.А-, А.С-, Б.Д- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-, М.С-, Ж.Э-, Б.А-, А.С-, Б.Д- нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулсугай...” гэж,

- 16 дахь заалтыг “...Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Н-, М.Б-, М.С-, Ж.Э-, Б.А-, А.С-, Б.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, мөн шүүгдэгч О.С-, Э.Ц- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэснийг “...Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Н-, М.Б-, М.С-, Ж.Э-, Б.А-, А.С-, Б.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн шүүгдэгч О.С-, Э.Ц- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарт урьд хэрэглэсэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.С-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Д.Т- /хамтран/, Л.Баттогтох, шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Б-, шүүгдэгч Э.Ц-, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-, Э.Ц- нарын цагдан хоригдсон 94 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА

 

 

            ШҮҮГЧ                               Т.АЛТАНТУЯА

 

 

 ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ