2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/00585

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 09 191/ШШ2026/00585

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, үхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  давхар хаягт байрлах, ******* ******* ******* ******* ХХК /Регистрийн дугаар /-д холбогдох,

 

Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө. /Ү№/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г гүйцэтгэгчийн санаачилгаар цуцалсан нь хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч Н.*******ыг 03 тоот, , мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох болгож өөрчилсөн.

Дээрх шаардлагынхаа Н.*******ыг 03 тоот, , мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэснийг Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн FRC-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 1.2 дахь заалтад Гүйцэтгэгч нь уг барилгыг 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэснийг 2026 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцов гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээ байгуулахыг даалгах болгон өөрчилж байна.

Мөн доорх байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн FR-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр болохыг харилцан хүлээн зөвшөөрч байна.

2. Хариуцагч нь нэхэмжлэгчид хүргүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай гэрээ цуцалсан албан бичгийн хүчингүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

3. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн FRC-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 1.3 дахь заалт Гүйцэтгэгч нь уг барилгыг 2023 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэсэн хэсгийг Гүйцэтгэгч нь уг барилгыг 2026 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцов.

4. Нэхэмжлэгч нь өөрийн фейсбүүкийн гэх хаягаас олон нийтийн сүлжээнд гэж оруулсан зар нь буруу ойлголтоос үүссэн бөгөөд уг нийтлэлийг оруулсандаа ******* ******* ******* Групп ХХК-аас уучлалт гуйж байна гэх агуулгатай нийтлэлийг фейсбүүкийн захиалагч нарын *******эд нийтэлсэн болно.

5. Энэхүү эвлэлийн гэрээнд талууд гарын үсэг зурж шүүгчийн захирамжаар баталгаажуулна.

6. Энэхүү гэрээг 3/гурав/ хувь үйлдэв.

Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., өмгөөлөгч Ө. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хүсэлтдээ:

Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан Н.*******ыг 03 тоот, , мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн FRC-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 1.2 дахь заалт Гүйцэтгэгч нь уг барилгыг 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэснийг 2026 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцов гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээ байгуулахыг даалгах болгон өөрчилж байна.

Нэхэмжлэгчийн энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хуульд заасны дагуу хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа авах шаардлагагүй болно.

Мөн доорх байдлаар бид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн FR-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр болохыг харилцан хүлээн зөвшөөрч байна.

2. Хариуцагч нь нэхэмжлэгчид хүргүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 13 ны өдрийн дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай гэрээ цуцалсан албан бичгийн хүчингүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

3. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн FRC-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 1.3 дахь заалт Гүйцэтгэгч нь уг барилгыг 2023 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэсэн хэсгийг Гүйцэтгэгч нь уг барилгыг 2026 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцов.

4. Нэхэмжлэгч нь өөрийн фейсбүүкийн гэх хаягаас олон нийтийн сүлжээнд гэж оруулсан зар нь буруу ойлголтоос үүссэн бөгөөд уг нийтлэлийг оруулсандаа ******* ******* ******* Групп ХХК-аас уучлалт гуйж байна гэх агуулгатай нийтлэлийг фейсбүүкийн захиалагч нарын *******эд нийтэлсэн болно.

5. Энэхүү эвлэлийн гэрээнд талууд гарын үсэг зурж шүүгчийн захирамжаар баталгаажуулна.

6. Энэхүү гэрээг 3/гурав/ хувь үйлдэв.

Иймд талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ******* Групп ХХК-д холбогдуулан,

Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоож, уг орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ******* ******* ******* Групп ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь хууль бус болохыг тогтоолгох, ******* ******* ******* ******* ХХК болон Н.******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.8 дах хэсэгт Захиалагч гүйцэтгэгчийн үйлдэлд саад болохуйц үйлдэл гаргасан /бизнесийн нэр хүндэд халдсан, гүтгэлэг тараасан, бусад захиалагч нарыг турхирсан, сөрөг мэдээлэл тараасан гэх мэт/ гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ажил гүйцэтгэгч гэрээг дангаар буюу шууд цуцлан, бусдад худалдах эрхтэй гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах болгон ихэсгэсэн. /хх 114-117/

 

2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.******* ******* ******* ******* Групп ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г гүйцэтгэгчийн санаачилгаар цуцалсан нь хууль бус болохыг тогтоолгох,

Н.*******ыг блокын 03 тоот , мкв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох болгон өөрчилсөн. /хх 170-172/

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь Талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн FRC-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, энэхүү гэрээний 1.2 дахь заалтад Гүйцэтгэгч нь уг барилгыг 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэснийг 2026 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулахаар тохиролцов гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээ байгуулахыг даалгах болгон өөрчилснийг,

хариуцагч ******* ******* ******* Групп ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Энэхүү эвлэрлийн гэрээгээр 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн FR-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр болохыг харилцан хүлээн зөвшөөрч, хариуцагч нь нэхэмжлэгчид хүргүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 13 ны өдрийн дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай гэрээ цуцалсан албан бичгийг хүчингүй гэдгийг хүлээн зөвшөөрч, талууд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн FRC-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 1.3 дахь заалт Гүйцэтгэгч нь уг барилгыг 2023 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэсэн хэсгийг Гүйцэтгэгч нь уг барилгыг 2026 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцжээ.

 

Үүнээс үзэхэд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Н.*******аас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр А.д 3 /гурав/ жилийн хугацаатай, хариуцагч ******* ******* ******* Групп ХХК-иас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Д.д 1 /нэг/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тус тус олгосон байна. /хх 4, 62-63/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Н.*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ******* Групп ХХК-д холбогдох иргэний хэрэгт,

Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан FR-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр болохыг харилцан хүлээн зөвшөөрч, хариуцагч нь нэхэмжлэгчид хүргүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 13 ны өдрийн дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай гэрээ цуцалсан албан бичгийг хүчингүй гэдгийг хүлээн зөвшөөрч,

2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн FRC-C-2022/46 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 1.3 дахь заалт дах Гүйцэтгэгч нь уг барилгыг 2023 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэснийг Гүйцэтгэгч нь уг барилгыг 2026 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар тохиролцов гэх нэмэлт өөрчлөлт оруулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* Групп ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 992,052 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 992,052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн энэхүү захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/ШЗ2024/ дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.

 

4. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ******* ******* Групп ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 



ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.ЦОЛМОНГЭРЭЛ