2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/00982

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 16 11/ШШ2026/0082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

76,46,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТООРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Монгол Улсын иргэн ******* ******* овогт ******* ******* нь ******* Констракшн ХХК-тай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдах орон сууцны барилгын блок, 1-р орц, давхрын 05 тоот 38.45 м.кв 2 өрөө бүхий орон сууцыг худалдан авахаар 2022 оны 0 дүгээр сарын 26-ны өдөр №ПЗ--01/-17 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, тус гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг захиалан бариулах, гэрээний төлбөрт 61,520,000 /жаран сая таван зуун хорин мянга/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон билээ.

Уг гэрээний 2.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгчийн өмнө хүлээх захиалагчийн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлсэн. Гэвч ******* Констракшн ХХК-ийн зүгээс 2023 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрч байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулах, захиалагчид хүлээлгэн өгөх хугацааг 1 жил гаруй хугацаагаар хэтрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл барилгын ажлыг эхлүүлээгүй байгаад гомдолтой байна.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиалагч нь гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, Иргэний 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоох, сануулах шаардлагагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны барилга нь 2025 онд бүү хэл 2026 онд ч багтан ашиглалтад орох боломжгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт тодорхой байна.

Ийм ч учраас нэхэмжлэгч нь гэрээний 6.2.1-д заасны дагуу гүйцэтгэгч компанитай байгуулсан 2022 оны 0 дүгээр сарын 26-ны өдөр №ПЗ--01/-17 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж, энэ тухайгаа гүйцэтгэгчийн гэрээнд заасан буюу одоогийн оршин байгаа газрын хаягаар нь шуудангаар хүргүүлж, бичгээр мэдэгдсэн.

Гүйцэтгэгчийн зүгээс уг шуудангаар хүргүүлсэн гэрээ цуцлах тухай албан бичгийг гардаж авсан мөртлөө хариу өгөхгүй, төлбөр мөнгийг шилжүүлэхгүй байсаар байна. Гэрээгээр тохиролцсон блокын суурийг ухах ажил хийгдсэн, өөр ямар ч ажил хийгдээгүй 3 жил болсон. Тухайн гэрээний төлбөрийг төлөхийн тулд нөхрийнхөө хугацаатай хадгаламжийг цуцалж төлбөрийг төлсөн, гэтэл уг мөнгө байсан бол бид ядаж банкинд хугацаатай хадгалуулах, өөр бизнест оруулах, ядаж иргэд хооронд зээлдүүлсэн бол үр ашиг олох байсан. Бидний хооронд итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулагдсан боловч хариуцагч үүргээ биелүүлсэнгүй өдий хүрсэн.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.4-д Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги Захиалагчид төлнө гэж заасны дагуу хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 486 хоногт ногдох алданги (30,760x486) 14,4,360 төгрөгийг захиалагчид төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэн ******* ******* овогт ******* *******гийн ******* Констракшн ХХК-тай байгуулсан 2022 оны 0 дүгээр сарын 26-ны өдөр №ПЗ--01/-17 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 61,520,000 төгрөг, гэрээний үүрэгт тооцсон алданги 14,4,360 төгрөг, нийт 76,46,360 /далан зургаан сая дөрвөн зуун жаран есөн гурван зуун жар/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

2а. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, .*******гаас 2025.04.24-ний өдөр А.*******өд олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2022 оны 0 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ, банк ХК-ийн дансны хуулга, Төрийн банк ХК-ийн 2025.02.21-ний өдрийн 2/131 дугаар бүхий тодорхойлолт, Төрийн банк ХК-ийн дансны хуулга, ******* Констракшн ХХК-д 2025.01.08-ны өдөр хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар /хх 1-15/,

2б. Хариуцагчаас ирүүлсэн: ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-иас 2025.05.30-ны өдөр Б. олгосон итгэмжлэл, Б. иргэний үнэмлэхийн хуулбар, 2025.11.27-ны өдөр С.д олгосон итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.12.10-ны өдрийн тоот С.д 2025.12.11-2025.12.1-ний өдрийн хооронд ээлжийн амралт олгох тухай тушаал /хх 21-23, 42-43, 51-52/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч .******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 76,46,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. /хх 24/

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4. Тус шүүх .*******гийн, гэрээний үүрэгт 76,46,360 төгрөг гаргуулах тухай, ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн 11/ШЗ2025/ дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан. /хх 16, 24-2/

 

4а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна тэрээр товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна. /хх 24, 55-56/

4б. Түүнчлэн хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. татгалзаж, С.г томилсон, түүний хэрэгтэй танилцах, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралт эдлэх зэрэг хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч ******* Констракшн ХХК нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзнэ. /хх 37-41, 43-46/

4в. Хариуцагч ******* Констракшн ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.д 2 /хоёр/ жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон. / хх 42-43/

5. Нэхэмжлэгч нь ...талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

 

6. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6а. Нэхэмжлэгч .*******, хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 0 дүгээр сарын 26-ны өдөр №ПЗ--01/-17 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр:

******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Апартмент-3 хотхон, барилгын блок, 1 орц, давхрын 05 тоот, 38.45 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх,

Гэрээний 3.2-т ...орон сууцны барилгыг 2023 оны 4 улиралд багтаан ашиглалтад оруулах,

.******* нь 1 мкв-ын үнэ 1,600,000 төгрөг, нийт үнэ 61,520,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 5-7/

 

6б. Талууд Иргэний хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1-т заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар гэрээг байгуулсан, гэрээний талаар маргаагүй тул тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

6в. Зохигч гэрээ байгуулах үед орон сууцны барилга баригдаагүй байсантай маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

6г. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т ...гэрээний төлбөр 61,520,000 төгрөгийг гүйцэтгэгч талын банкны тоот дансанд гэрээ байгуулсан өдөр гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсноор төлөхөөр тохиролцсоны дагуу 2022.0.26-ны өдөр төлбөрийг төлсөн болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдсон. /хх 8/

 

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба гэж заасан ба хариуцагч нь гэрээний 3.3-т орон сууцны барилгыг 2023 оны 4 улиралд багтаан ашиглалтанд оруулахаар тохиролцсон боловч энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд барилга баригдаж дууссан талаарх баримтыг ирүүлээгүй байгааг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэж үзэн нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлагыг шүүхэд гаргасан.

 

7а. Хариуцагч ******* Констракшн ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулсныг баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

7б. ээрх тогтоогдож буй үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, барилга бүрэн гүйцэд дуусгавар болоогүй гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан байх тул мөн өдрөөр тооцож гэрээг цуцлах нь зүйтэй.

 

7в.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2.4-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувийн алданги захиалагч талд төлнө гэж тохиролцсоны дагуу хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч нь 2024.01.01-2025.04.30-ны өдрийг хүртэлх хугацааны алданги тооцсон нь үндэслэлтэй.

 

8. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний үүрэгт 61,520,000 төгрөг, алданги 14,4,360 төгрөг, нийт 76,46,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгож шийдвэрлэв.

 

. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч ******* ******* ХХК хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 540,26 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540,26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас гэрээний үүрэгт 61,520,000 төгрөг, алданги 14,4,360 төгрөг, нийт 76,46,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 540,26 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540,26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.5, 11.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

АРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ