2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/08318

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 03 191/ШШ2025/08318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, 15140, Д.Сүхбаатарын гудамж, ******* байр, ******* давхар, Нанокапитал ББСБ ХХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, гүйцэтгэх захирал Т.*******ын утасны дугаар / нэхэмжлэлтэй

ийн ийг /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ж. тус байгууллагаас 2023 оны 05 сарын 30-ны өдөр ЗГ202305-0180 тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 950,000 төгрөгийн зээлийг самсунг А13 загварын гар утас худалдан авах зориулалтаар зээл авсан.

Олгосон зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298 дугаар тушаалаар баталсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын дагуу бодож 2023 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн батлагдсан хуваарийн дагуу зээл төлж явсаар 2025 оны 01 сараас эхлэн хуваариа зөрчин өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 05 сарын 28-ны өдрөөс дуусгавар болсон.

Мөн зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 308/ШЗ2025/01085 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

2023 оны 05 сарын 30-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ж.ийн иргэний үнэмлэхний хуулбар болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 308/ШЗ2025/01085 дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 08 сарын 05-ны өдрийн 32797 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ ийн ийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 08 сарын 08-ны өдөр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор ийн ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 308/ШЗ2025/01085 дугаар шүүгчийн захирамжаар Ж.эд холбогдох 419,623.23 төгрөг гаргуулах тухай Нанокапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Дорноговь аймаг, Айраг сум, 4-р баг, Цагаан , 3-р хэсэг, Замчин гудамж, Точекийн байр 4-4 тоот хаягт оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

 

Тус шүүхийн 2025 оны 08 сарын 05-ны өдрийн 32797 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ ийн ийн /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Ж.ийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын 2025 оны 08 сарын 08-ны өдрийн лавлагаанд Дорноговь аймаг, Айраг 4-р баг, Цагаан , 3 хэсэг, Замчин гудамж, Точекийн байр, 4-4 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.

 

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн уг хаягаар Ж.эд шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд түүнийг уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болохыг харьяалах багийн засаг дарга нь тодорхойлон тодорхойлолт ирүүлсэн ба мөн Монгол шуудангаас хаягт ийм хүн байхгүй гэх магадлагааг ирүүлжээ.

ХХ-ийн 16-19 дүгээр тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийн ийн /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ийн ийг /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ийн ийг /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Нанокапитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН