| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/00604/И |
| Дугаар | 306/ШШ2026/00073 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 306/ШШ2026/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******. ХХК
Хариуцагч: *******. ХК
Нэхэмжлэлийн шаардлага: Цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны 80 сарын төлбөр 126,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр,
.................... ХХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын найдвартай байдлыг ханган цахилгаанаар хангасны 24 сарын төлбөр 38,016,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ................... ХХК-ийн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2019 оноос хойш ..................... ХК-ны захирал асан Ц.Э бид одоогоор алдагдалтай ажиллаж байна, нүүрсний үнэ удахгүй нэмэгдэнэ тэр үед гэрээ хийж хамтран ажиллана гэж хойшлуулснаар, 2023 онд нүүрсний үнэ нэмэгдсэн, манай компани хамтарч ажиллъя гэрээ хийе гэж хэлэхэд зөвшөөрч байна, энэ асуудлыг ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлээд шийднэ гэж 1 жил хойшилсон, дараа нь аан бид энэ асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх гэж байна гээд 1 жил хойшлуулсан. 2025 он гараад гэрээ хийж хамтарч ажиллая гэж хэлэхэд тэгнээ тэгнэ уурхайн 35 жилийн ой өнгөртөл түр хүлээж бай гэсэн гэтэл ажил нь гэнэт өөрчлөгдөөд хапагдаад явчихсан. Шинэ захирал Г.Б-тай уулзахад асуудлыг бид шийдэхгүй гэж хэлсэн. Ийм учираас манай цахилгааны шугамыг 80 сар тасралтгүй ашигласан болохоор сарын төлбөрыг 1,584,000 төгрөг (уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ) тооцож, 126,720,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ..................::ХХК-ны 6кв-ын шугамыг 2019 онд 9 сар, 2020 онд 12 сар, 2021 онд 12 сар, 2022 онд 12 сар, 2023 онд 12 сар, 2024онд 12 сар, 2025 онд 11 сар өнөөг хүртэл бүгд 80 сар төлбөр төлөлгүй ашигласан болно.
Иймд, ...........ХХК-ний кв-ын цахилгаан дамжуулах шугамаар ..............ХК-ний тэсрэх материал тэсэлгээний хэрэгсэлийн нэгж хэсэг цахилгаанаар хангагдаж байгаа бөгөөд шугам ашигласаны төлбөр төлөхгүй, гэрээ хийхгүй 2019 оны 4-р сарын 1-ээс хойш өнөөг хүртэл 80 сар ашигласаны төлбөр болох 126,720,000 төгрөгийг ..................ХК-иас гаргуулна гэжээ.
2. Нэхэмжлэгч ................. ХХК-ийн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...680 шугам эднийд 120-ийн дэд станцаас явж байгаа. 6 км шугам манай .................... ХХК-ийн өмч. Холбогдох бүх материалыг шүүхийн материалд өгсөн байгаа. Ашиглалтад оруулснаас хойш манай шугамнаас цахилгаан авч байгаа. Эднийх хууль бусаар хийгдэж байгаа. Бид бараг хуйвалдаж байгаа. Яагаад гэвэл би өөрөө Монгол Улсын зөвлөх инженер. Тэр тусмаа тэсэлгээний инженер. Сонин сонин юм асуусан байсан. Энэ ..................... ХХК яагаад шугамтай холбоотой байгаа юм. Баланс авч байгаа үндэслэл, энийг шалгуулна гэсэн байгаа юм. Энийг харин танай цахилгааны инженер сайн мэдэж байгаа. Та нар инженерүүдтэйгээ харьцаж бай л даа. Техникийн үндэсний ямар зураг төсөл гарсан юм, хэзээ, хэн засвар хийсэн юм. Тэрийг хэн холбосон юм. Хаана ч байхгүй агаарт юм бичээд эсэргүүцэх ёстой гэсэн юм шиг ингэж хандаж болохгүй гэдгийг энэ төлөөлөгчид хэлье. Хоёрдугаарт. Өмнө нь бас шүүхэд хандаад 10 хэдэн сая төгрөг гаргуулж авч байсан. Эдний хуучин байсан захирал Э 6 сарын гэрээ хийгээд тухайн үеийн уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийгээд төлж байснаа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс за Түмээ ахаа одоо ёстой болохоо байлаа. Манайх одоо алдагдалтай ажиллаад байна. Нэг, хоёр жил та хүлээж бай, нүүрсний мөнгө нэмэгдэхээр мөнгө төгрөг өгье гэж байсан. Тэр үед ч гэсэн Мандахнаран мэдэж байгаа. Эхлээд бид хэд гэрээ хийх гээд би гэрээнийхээ загварыг флашаар аваачсан байсан. Хуучин хийсэн гэрээгээ хуулаад он сарыг нь өөрчлөөд Мандахнаран дээр өгчихсөн байсан. Тэгэхдээ М-ийн буруу байхгүй. Том эрх мэдэлтэй, мөнгөтэй дарга нь шийд өгөхгүй болохоо байгаад ирсэн. Гэтэл би үүний цаад асуудлыг яаж ойлгосон бэ гэхээр 3 жилийн өмнө мэдсэн. Би бол тэтгэврийн өвгөн. Энэ өвгөнд мөнгө өгөхгүй бол энэ юмаа ашиглаж чадахгүй болохоор энийгээ зарна гэдэг ойлголттой. Эднийд ерөнхий технологич байсан Э манай хүүгээр дамжуулаад Т гуай цахилгааны шугам, газраа зарах юм болов уу гэж асуусан байсан. Надад зарах бодол байхгүй. Тэгээд би дараа нь хэн ингээд байгаа юм бол гээд судалсан. Э-ын эхнэр нь М гээд монгол хэлний багш хүүхэн байдаг. Тэрнээс манай хүүхэд та нар юу хийх гээд байгаа юм. Хэдэн саяд багтааж авах гээд байгаа юм гээд асуусан чинь өө бид нарт ямар мөнгө байдаг юм бэ? эдний дарга нь ингэж асуу гээд шахаад байгаа юм байна лээ гэсэн байсан. Тэрний дараа нэг уулзсан чинь Э ах тэр шугам газраа яах гэж байна гэж асуусан. Тэгэхээр нь би яана ч гэсэн юм алга. Чи харин манай шугамын ашигласан мөнгөө өгөөч гэхэд мөнгө байхгүй ш дээ ахаа гээд маяглаад байсан. Би 2018 онд уурхайгаас сарын 500 хэдэн мянган төгрөг гэж нэхэж байсан. Тэр мөнгө бол том дарга нарын гуанзны мөнгө байхгүй юу. Тэгэхэд мөнгөгүйдээ биш намайг хавчиж боож байж заруулах гэж байсан бодлого явагдаж байсныг сүүлд мэдсэн. Байгууллагын дарга нар эрх мэдлээ ашиглан бусдын эрх ашгийг хохироох юм бол бас хуулийн заалттай юм байна лээ. Би нэгэнт шугамаа ашиглуулсан учраас төлбөрийг нь авна. Төлбөрийг нь авахдаа хамгийн бага нэгжээр үнэлж байгаа. Би 5 сая, 10 сая гэж хэлж болно. Гэтэл би уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож байсан. Тухайн үед 600 гаран мянга байсан. Дараа нь 700 хэд байсан. Одоо 1 584 000 төгрөг болчхоод явж байна. Гэтэл би одоо ашигласны төлбөрт сая төгрөг нэхэмжилж авах гээд байна. Тэгээд бас танайх инженергүй болчихсон юм уу гэж асуумаар байна. Инженерийн процесс, үйл ажиллагааны өртөг гэдэг чинь тэнд ямар элэгдэл явагдсан юм, тоног төхөөрөмж яаж ашигласан юм, ямар засвар үйлчилгээ хийгдсэн юм, ажиллах хүчний ямар зардал гарсан юм, хэдэн удаа дуудлага өгсөн юм, хэдэн удаа засвар хийсэн юм гэдгийг бүртгэж байгаад нэхэх юм бол би хүлээн зөвшөөрнө. Түүнээс биш та 1 500 000 төгрөг нэхэмжилж байгаа бол би бас 1 500 000 төгрөгөөр хаачихна гээд байх шиг байна. Ямар ч үндэслэлгүй, техникийн мэдлэггүй байгаа учраас би ямар сайндаа танайх инженергүй болчихсон юм уу гэж энэ нөхрөөс асууж байна. Техник эдийн засгийн үндэслэл гэдгийг Марксын Капитал зохиол дээр бичсэн байдаг. Үйлдвэрийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн зүйл, эргэлтийн хөрөнгө, ажиллах хүчин, тэгээд борлуулалтын орлого, өөрийн өртөг, үнэний зөрүү, ашиг гээд энэ процесс чинь бид нарын өдөр тутмын нэхэж байгаа мөнгөн дээр л явагдах ёстой. Түүнээс би танайхаас тог аваагүй. Эрчим хүчнээс ирж байгаа тогны мөнгийг тоолуураар төлж байгаа. 3 тарифтай тоолуураар төлж байгаа. Тэр дэд станц бол уурхайн хөрөнгө биш цахилгаан түгээхийн хөрөнгө. Гэтэл тэнд эзэн болчхоод дахиад надаас мөнгө нэхэх юм гэнэ. Тийм утгагүй юм байж болохгүй. Тийм учраас та нар энэ юмыг инженерүүдтэйгээ сайн яриад энэ зөв үү, буруу юу, ингэж нэхвэл өртөг зардал нь ямар бол гээд асуух хэрэгтэй. 2023 оны 12 сард та нарын тоночихсон, хулгайлчихсан шугамыг би ашиглалтад оруулахад 13 сая төгрөгийн зардал гаргасан. Энэ талаарх бүх материалыг нь хавсаргаад өгчихсөн байгаа. Танай ерөнхий цахилгаанчин өөрөө тооцоо хийгээд, Б гэдэг цахилгааны инженерээр хагас, бүтэн сайн өдөр миний тэр шугамыг гардан хийлгээд ажлын хөлсөнд нь 2 сая төгрөг аваад трансформатор, утсыг нь би хотоос авчраад засуулаад ашиглалтад оруулчихсан. Цахилгаан эрчим хүчтэй харьцахад техникийн нөхцөл хийх, зураг төсөл авах, угсрах, засвар хийх ажиллагааг мэргэжлийн байгууллага хийнэ. Цахилгааны хэрэглэгч бол хувийн пүүс компани, хувь хүн байж болно гээд заачихсан байгаа. Би хэрэглэгч байхгүй юу. Автоматаар залгаж, салгаж байгаа. Дэд станц дээр очоод хийгээд байгаа юм байхгүй. Хийлгэсэн ч юм байхгүй. Энэ хоёр жилийн хугацаанд юу ч хийгээгүй байж ямар мөнгөө нэхээд байгаа юм. Би бүр үндэслэлгүй юм тавихаар нь чичрээд хачин боллоо. Үндэслэлтэй юм байсан бол би зөвөө миний дүү тийм зардал гарсан юм гээд хүлээн зөвшөөрөлгүй яахав. Энэ танхимд нэг зүйлийг хэлмээр байна. Хүнд алга болгож болохгүй хоёрхон юм байдаг юм шүү. Нэгдүгээрт хүн чанар, хоёрдугаарт хүний эрүүл мэнд. Хүн албан тушаалтай ч байж болно. Мөнгөтэй ч байж болно. Хүн чанар, эрүүл мэнд хоёроо залуучууд та нар хайрлаж яваарай. Ийм жудаггүй, хүн чанаргүй, муухай байж үнэхээр болохгүй. Арай хэтэрхий байна. Би Монгол улсын зөвлөх инженер, тамгатай инженер хүн. Би дүгнэлт гаргасанд тохиолдолд хуулийн өмнө хариуцлага хүлээх хүн. Үнэн, мөн гэдгээ өөрөө хариуцдаг. Худлаа дүгнэлт гаргавал би хариуцлага хүлээхэд бэлэн. Монгол Улсын зөвлөх инженерийн батламж дээр Англи, Монгол хэлээр бичээд Англи үсэгтэй тамга надад өгчихсөн байгаа. Би хуулийн дагуу л ярьж байгаа. Ганц ч худлаа зүйл яриагүй. Худлаа үг хэзээ ч ярихгүй. Засвар үйлчилгээ хийх, дуудлага өгөх болгонд чинь мөнгө суутгаж байя гээд гэрээ хийгээд ажиллая гэсэн бол би тэгье л гэж хэлэх байсан. Тийм зүйл юу ч байхгүй. Дарга нь болохоор намайг тэтгэврийн өвгөн учраас боож хааж байгаад орлого олохгүй бол энийгээ зарна гэсэн асуудал гаргана гээд ийм муухай процесс явагдсаныг би сүүлд мэдсэн. Энийг хуулийн зөвлөх мэдэхгүй байх. Том дарга нь зөвшөөрөхгүй болохоор хуулийн зөвлөх Түмээ ахаа таны гэрээ миний флашинд явж л байгаа. Дарга хойшлуулаад байна гээд л явж байсан. Гэтэл ямар ч техникийн үндэслэлгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, материаллаг тооцоогүй, эдийн засгийн үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байгаад үнэхээрийн гомдолтой байна гэв.
3. Хариуцагч .................. ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
.................." ХК нь .................. ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сараас 80 сар агаарын шугам ашигласны төлбөр 126.720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: .................... ХХК-ийн агаарын шугамыг цахилгаанаар....................... ХК нь ханган ажилладаг болно. Дээрх шугамыг ................... ХК нь цахилгаанаар хангаснаар .......................... ХХК-ийн агаарын шугамын аюулгүй, найдвартай ажиллагаа хангагдаж, өөрийн аж ахуйн нэгжийг цахилгаанаар хангах боломжтой болдог онцлогтой. Мөн цахилгаанаар хангаснаар бусад хуулийн этгээд болох ............. ХХК-иас .......................... ХХК нь цахилгаан дамжуулах шугам ашиглуулсны төлбөр авах эрхтэй болдог болно. Хэрэв .............. ХК нь дээрх агаарын шугамыг цахилгаанаар хангаж, аюулгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллаагүй нөхцөлд ................ ХХК нь бусдаас аливаа хэлбэрээр төлбөр, авах, өөрийн аж ахуйг эрхлэн явуулах цахилгаанаар хангагдаж боломжгүй нөхцөл байдалд хүрэх юм. Энэ ч үүднээс 2019-2023 оныг дуустал хугацаанд .............ХХК-ийн захирал Д.Т нь агаарын шугамыг үнэ төлбөргүй ашиглуулахаар ............... ХК-ийн удирдлагатай амаар тохиролцож төлбөр мөнгө нэхэмжлээгүй юм. Тохиролцооны гол агуулга нь цахилгаан дамжуулах агаарын шугамыг ............ ХК нь цахилгаанаар хангаж, аюулгүй ажиллагааг хангах, .................. ХХК нь өөрийн аж ахуйг цахилгаанаар хангах зорилготой байсан юм. .................. ХХК-ийн зүгээс 2024 оноос эхлэн цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалтын төлбөрийн асуудлаар гүйцэтгэх удирдлагад уулзалт хийсэн боловч агаарын шугамын ашиглалтын зардалд төлбөр төлөх асуудал шийдвэрлэгдээгүй юм. ........................... ХК нь ...................... ХХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг цахилгаанаар хангаж найдвартай, аюулгүй ажиллагааг ханган ажилладаг тул цахилгаан шугамын ашиглалтын зардалд цахилгаан дамжуулж шугамын найдвартай байдлыг хангасан зардлаа харилцан тооцуулан авлага, өглөг үүсэх үндэслэлгүй хэмээн үзэж байна.
Иймд дээрх үндэслэлээр .................. ХХК-ийн .................... ХК-иас 2019 оны 04 дүгээр сараас 80 сар агаарын шугам ашигласны төлбөр 126,720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч ................... ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч .............. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. .................. ХК нь ......................... ХХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хоёр байдлаар тайлбарлаж байгаа юм. Нэгдүгээрт. ................... ХК бол ..................... ХХК-ийн агаарын шугамыг цахилгаанаар хангаж байгаа гэдэг дээр хоёр тал хоёулаа маргахгүй байгаа. Мөн цахилгаанаар хангагдсаны үндсэн дээр ............................ ХХК өөрийн хөдөө аж ахуйн цогцолбороо ................... ХК-аас нийлүүлж байгаа цахилгаанаар хангаж ажиллаж байгаа гэдэг дээр маргахгүй гэдэг дээр итгэлтэй байна. Гол нь процессын дараалал гэдэг зүйл байгаа. Яагаад төлбөр төлөхгүй гэж үзэж байгаа талаараа манай компани тайлбар гаргасан. Нэгдүгээр үндэслэл бол үнэ төлбөргүй ашиглах талаар ...................... ХХК болон ........................ ХК хоорондоо тохиролцсон. Энэ талаар байгууллага хооронд байгуулсан хэлцэл байгаа гэсэн үндэслэлийг ................ХК-ийн зүгээс гаргаж байгаа. .................... ХХК-аас 2019 оны 05, 06 дугаар сард .................... ХК-д ирүүлсэн 2 албан бичиг байгаа. Энэхүү албан бичгийн нэгдүгээр заалтад ......................ХК нь ................... ХХК-ийн агаарын шугамыг цахилгаанаар хангаж аюулгүй байдлыг нь хангах ёстой гэсэн нэгдүгээр заалт. Хоёрдугаар хэсэг нь ................... ХХК-ийн шугамыг үнэ төлбөргүй ашиглуулна гэсэн 2 дахь заалт байгаа. Энэхүү албан бичгийн хүрээнд бол ...................... ХК ............... ХХК-ийн агаарын шугамыг 2019 оны 04 дүгээр сараас ашиглаж эхэлсэн. Үнэ төлбөртэй холбоотой асуудал маргаан бол .............. ХХК-аас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Үүн дээр манайд эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор гэрээ байгуулах хүсэлтэй байна. Одоо үнэ төлбөргүй ашиглуулж чадахгүй байна. Үүнээс хойш гэрээ байгуулж мөнгө авмаар байна гэсэн хүсэлтийг ................ХК-д ирүүлсэн. Гүйцэтгэх захирлын хувьд ямар тайлбар өгснийг мэдэхгүй байна. Гэхдээ нэгэнт манайх төрийн компани учраас төлөөлөн удирдах зөвлөл болон эрх бүхий компаниас асуудлаа асууна. Дээр нь харилцан тооцуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа учраас үүн дээр гэрээ байгуулах боломжгүй байна гэсэн тайлбарыг удаа дараа ирүүлсэн. Т гуай ч гэсэн шаардлага ирүүлсэн. Сүүлд Б захиралтай Т гуай ирж гэрээ байгуулмаар байна гэж уулзсан. Б захирал мөн ялгаагүй зүйл хэлсэн. Мөн тохиролцоогүй зүйл бол шугам ашиглалтын үнийн асуудал дээр байнгын буюу сүүлийн 3 сарын хугацаанд маргасан. Т гуай бол 1 584 000 гэсэн үнийн дүнг гаргаж ирсэн. Энэ нь ямар үнийн дүн бэ гэхээр уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гээд байгаа юм. Тэгэхээр шугам ашиглалтын зардал, уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг бол 2 өөр ойлголт учраас ................ ХК энэ дээр маргаантай гэрээ байгуулахгүй гэсэн хатуу шаардлага тавигдсан. Гэрээ байгуулах юм бол сарын төлбөрт нь 400 000 төгрөг тооцон өгөх боломжтой гэсэн тайлбарыг Б захирлаас гаргасан. Үүнийг Т хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхийн шатанд маргаж байгаа гэж ойлгож байгаа. Хоёр дахь үндэслэл бол нэхэмжлэлийн үнийн асуудал байгаа. Нэхэмжлэлийн үнийн асуудал тодорхой бөгөөд хуульд нийцсэн байх ёстой. Т гуайн шаардлагатай танилцахад нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ашиглалтын зардлыг авах ёстой л гээд байгаа. Гол нь шугам ашиглалтын зардал гэдэг бол аливаа нэг эрх зүйн актаас урган гарч ийм учраас ийм зардал гарч байгаа учраас бид нар авах ёстой гэдгээ нотлох ёстой. Хоёрдугаарт гэрээ хэлцлээр үүсэх үүрэг болон түрүүний нэгдүгээр шаардлагаар тавьсан үнэ төлбөргүй ашиглахтай холбоотой зардлыг төлөхгүй гэсэн хоёрдугаар шаардлагын хүрээнд гарч ирж байгаа учраас 126,000,000 төгрөгийг дээрх хоёр үндэслэлээр ...................... ХК үгүйсгэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд ....................... ХК нь агаарын шугамыг цахилгаанаар хангаж ажиллаж байгаа. Цахилгаанаар хангаснаар ...................... ХХК нь өөрийн үйл ажиллагаагаа явуулах, давхар орлого олох, шугамын найдвартай аюулгүй ажиллагааг хангагддаг. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр ................. ХК-аас гаргаж өгсөн ......................ХХК-ийн хоёр албан бичиг байгаа. Мөн өмнө байгуулсан гэрээн дээр дурдагдсан ............... ХК-тай шугамын найдвартай ажиллагааг хангаж ажиллана, цахилгаанаар таслахгүй гэсэн агуулгыг илэрхийлдэг. Мөн .......................... ХХК-аас гаргаж өгсөн зургийн үзүүлэлт болон аж ахуйг нэгжийг цахилгаанаар хангаж байгаа тухай баримтууд байгаа. Дээрх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Цогцолбор мөн .......................... ХК-аас нийлүүлэгдэж байгаа шугамаар цахилгаанаар хангагддаг. Хэрвээ энэхүү шугам цахилгаанаар хангагдаагүй тохиолдолд ...................... ХХК аж ахуйн үйл ажиллагаа явуулж чадахгүй. Манай компани ч гэсэн адилхан. Тэгэхээр харилцан тооцоолол шаардлагатай. Нэхэмжлэлийн үнийн дүнг ........................ ХК-аас гаргахдаа нэгэнт нэхэмжлэгч талаас сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 1 584 000 төгрөг шаардсан учраас харилцан тооцуулах үүргийг нэхэмжлэлийн үнийн дүнд нийцүүлэх ёстой бөгөөд нэгэнт үүсэх үүрэг нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс буюу гэрээ байгуулъя гэсэн шаардлага үүссэн үеэс эхлэн үүсэх ёстой гэж тодорхойлсон. Өөр тайлбар байхгүй гэжээ.
5. Нэхэмжлэгчээс: ............... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ............. ХК-ийн ТУЗ-ийн 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн N14 дугаартай Зэвсгийн агуулахын барилгыг худалдах тухай тогтоолын хуулбар, ................ ХК болон .............. ХХК нарын хооронд байгуулагдсан 1998 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тэсрэх материалын агуулахын барилга худалдан авах, өгөх, төлбөр хийх тухай аж ахуйн гэрээ-ний болон хавсралтын хуулбар, ..................... ХК болон ....................ХХК-ийн 1998.09.28-ны өдрийн тэсрэх материалын агуулахын барилга худалдан авах, өгөх, төлбөр хийх тухай аж ахуйн гэрээ дүгнэсэн акт, зарлагын падан, .............ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/14 дугаартай ........................... ХК-д хаягласан цахилгааны шугамын түрээсийн гэрээ хийх тухай албан бичиг, .................. ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1/52 дугаартай ...................ХК-д хаягласан цахилгааны шугамын гэрээ хийж, төлбөр төлөх тухай хүсэлт, ................ ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №02 дугаартай ........................ ХК-д цахилгааны шугамын гэрээ хийж, төлбөр төлөх тухай хүсэлт, ................. ХХК -ийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаартай ...................... ХК-д хаягласан цахилгааны шугамын түрээсийн төлбөр нэхэмжлэх тухай хүсэлт, шугамын АС-50 хөнгөн цагаан шугамыг шинээр угсарч байгаа фото зургууд, .............. ХХК-ийн газрын татварын нэхэмжлэх №1240207084220 дугаартай, ............ ХХК-ийн Э-190300..... дугаартай газрын гэрчилгээний хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №4207-2009/00038 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 82108 дугаартай Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, ..................... ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай ................. ХК-д хаягласан цахилгааны шугамын түрээсийн гэрээний төсөл болон төлбөр нэхэмжлэх тухай хүсэлт, ............... ХХК, .................. ХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Цахилгаан дамжуулах агаарын шугам түрээсээр ашиглах гэрээ-ний хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00..... дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Ё.Б, Ж.Х, С.О, П.Ц нарын мэдүүлгийг,
6. Хариуцагчаас: Сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар, ............ ХХК-иас .............. ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/46 дугаартай Тэсрэх материалын агуулахыг тэжээх цахилгааны шугамын түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай санал-ын хуулбар, .............. ХХК-иас .............. ХХК-д 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/49 дугаартай Тэсрэх материалын агуулахыг тэжээх цахилгааны шугамын түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай санал-ын хуулбар, .............. ХХК-иас .................. ХХК-д 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/65 дугаартай Цахилгааны шугам түрээсийн гэрээ хийх тухай саналын хуулбар, ............ ХХК-иас ............. ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/14 дугаартай Цахилгааны шугамын түрээсийн гэрээ хийх тухай санал-ын хуулбар зэрэг нотлох баримтыг тус тус бүрдүүлсэн болно.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .............. ХХК нь хариуцагч ................ ХК-д холбогдуулан цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны 80 сарын төлбөр 126,720,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч ............. ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч ...................... ХК-ийн тэсрэх материал тэсэлгээний хэрэгсэлийн нэгж хэсэг цахилгаанаар хангагдаж байгаа бөгөөд шугам ашигласаны төлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 01-нээс хойш 80 сарын хугацаанд 1 сарын төлбөрийг уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 1,584,000 төгрөгөөр тооцож, нийт 126,720,000 төгрөгийг ................. ХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч ............... ХК нь маргаан бүхий агаарын шугамыг ................... ХХК-ийн эзэмшилттэй холбоотой маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа боловч уг агаарын шугамыг үнэ төлбөргүйгээр 2019 оны 04 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч талаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд ашигласан. Үнэ төлбөртэй холбоотой асуудал 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш яригдаж эхэлсэн, мөн ............. ХХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг ...............ХК нь цахилгаанаар хангаж, аюулгүй ажиллагааг хангаж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Талуудын хооронд цахилгааны агаарын шугамын эзэмшилд маргаагүй боловч түрээсийн төлбөрийн талаар маргасан тул Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-д зааснаар талуудад дараах харилцаа үүссэн байна.
Хариуцагч ...............ХК болон нэхэмжлэгч ............... ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ШО18-3/43 дугаартай Цахилгаан дамжуулах агаарын шугам түрээсээр ашиглах гэрээ-гээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сарын 480,000 тооцно.
Түрээслэгч түрээсийн төлбөрөөс засвар үйлчилгээний 50,000 төгрөгийг сар бүр суутган 430,000 төгрөгийг ................ ХХК-ийн ХААН банк ХК-ийн 5990406..... тоот дансанд шилжүүлэхээр тохиролцож, бичгийн гэрээ /хх-н 43-44 дүгээр хуудас/ байгуулагдсан байна.
Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.3-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэв.
Гэрээний 6.1-д зааснаар ... Энэхүү гэрээг цуцлах саналыг нөгөө талдаа 10 хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ... гэж заасан боловч талуудын зүгээс уг гэрээг цуцлах таэлаар хэн аль нь нөгөө талдаа санал гаргаагүй тул уг гэрээний зохицуулалтыг хүчин төгөлдөр гэж үзэв.
Харин нэхэмжлэгч талаас уг түрээсийн төлбөрийг уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 1,584,000 төгрөгөөр нэхэмжилсэн ба хариуцагч талд энэ мөнгөн дүнгээр түрээсийн гэрээ байгуулах санал гаргасан боловч хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн талаар хариу ирүүлээгүй, талуудын хооронд түрээсийн гэрээний төлбөрийг нэмэгдүүлэх талаар тохиролцсон гэрээ, хэлцэл хийгдсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч тал болох ................. ХХК эзэмшлийн агаарын цахилгааны шугамыг хариуцагч ......... ХК-д түрээслүүлж, хариуцагч ............... ХК нь үнэ төлөх үүргийг тус тус хүлээхээр талуудын хооронд тохиролцсон байна. Гэвч хариуцагч тал болох ............... ХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хугацаанд үнэ төлбөргүй ашигласан гэж маргасан.
Гэвч энэхүү гэрээгээр 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 480,000 төгрөгөөр тооцно. Түрээслэгч түрээсийн төлбөрөөс засвар үйлчилгээний 50,000 төгрөгийг сар бүр суутган 430,000 төгрөгийг ............. ХХК-ийн ХААН банк ХК-ийн 5990............ тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-н 43-44 дүгээр хуудас/ ба уг гэрээг цуцлах талаар нөгөө талдаа албан ёсоор мэдэгдээгүй тул тус гэрээний хугацаагаар гэрээг сунгасан гэж үзэв.
Иймд, Иргэний хуулийн 318.1-д зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 80 сар /2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сар буюу нийт 9 сар, 2020 онд 12 сар, 2021 онд 12 сар, 2022 онд 12 сар, 2023 онд 12 сар, 2024 онд 12 сар, 2025 онд 11 сар хүртэлх гэж нэхэмжлэгч тодорхойлсон ба энэ хугацаатай ашиглалтын хувьд хариуцагч маргаагүй/-ын хугацааны агаарын цахилгааны төлбөр 34,400,000 /430 төгрөг х 80 сар/ төгрөгийг хариуцагч ................... ХК-иас гаргуулж, ...................ХХК-д олгож, үлдэх 92,320,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
................ ХХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын найдвартай байдлыг ханган цахилгаанаар хангасны 24 сарын төлбөр 38,016,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
.............. ХХК-д холбогдуулан хариуцагч ............... ХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын найдвартай байдлыг хангаж ажиллахтай холбоотойгоор төлбөр төлөх талаар хооронд тохиролцсон бичгийн болон хэлцэл хийгдсэн талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрсэнтнэй холбоотойгоор нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 791,550 төгрөгийг, хариуцагчийн урьдчилан төлсөн 348,030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 329,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч.............. ХХК-нд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч .................. ХК-аас цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны төлбөр 34,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ..................ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 92,320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, .................ХК-ийн агаарын цахилгааны шугамын найдвартай байдлыг цахилгаанаар хангасны 24 сарын төлбөр болох 38,016,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 791,550 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 348,030 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 329,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ............... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ