Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 306/ШШ2026/00074

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: *******. ББСБ ХХК

Хариуцагч: Г.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 1,045,152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *******.... ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Г.Б нь SIGN гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж 2025.06.06-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Ингээд зээл авах эрх олгогдсон, хариуцагчаас хүсэлт гаргасны үндсэн дээр 2025.06.06-ны өдөр 1,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, 2025.08.07-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож олгосон. Ингээд тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн байх тул шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Нэхэмжлэгч .............. ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

2.1. *******... ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс Г.Б-д холбогдуулан зээлийн төлбөр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Г.Б нь 2025.12.05-ны өдөр 94,945 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хариуцагч Г.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 131,316 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,836 төгрөг, нийт 1,045,152 төгрөгийг Г.Б-иас гаргуулна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: .................. ББСБ-ийн харилцагч Г.Б-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,634 төгрөгийн тавин хувь болох 14,817 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 14,817 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,817 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Хариуцагч Г.Б-д холбогдох үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 131,316 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,836 төгрөг, нийт 1,045,152 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч болох *******....... ББСБ ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,634 төгрөгийн тавин хувь болох 14,817төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 14,817төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 14,817 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******.... ББСБ ХХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ