Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 306/ШШ2026/00075

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 306/ШШ2026/00075

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,

Нэхэмжлэгч: ..............банк ХК

Хариуцагч: Э.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,195,089.7 төгрөг, зээлийн хүү 4,306,050.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 351,309 төгрөг, нийт 13,852,449.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .................... банк ХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Э.Б. нь ................ банктай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Э.Б нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 11,136,910.3 төгрөг, зээлийн хүү 1,812,030.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,931.5 төгрөг, нийт 12,953,872.4 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Э.Б нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 708 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Э.Б-аас үндсэн зээл 9,195,089.7 төгрөг, зээлийн хүү 4,306,050.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 351,309 төгрөг, нийт 13,852,449.2 төгрөгийг хариуцагч Э.Б-аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Б миний бие ........... банк ХК-ийн нэхэмжилж буй 13,852,449 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Э.Б нь.................. банктай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Э.Б нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 11,136,910.3 төгрөг, зээлийн хүү 1,812,030.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,931.5 төгрөг, нийт 12,953,872.4 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Э.Б нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 708 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Э.Б-аас үндсэн зээл 9,195,089.7 төгрөг, зээлийн хүү 4,306,050.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 351,309 төгрөг, нийт 13,852,449.2 төгрөгийг хариуцагч Э.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,212 төгрөгийн тавин хувь болох 113,606 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 113,606 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Э.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 113,606 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу ................ банк ХК-нд олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ........................ банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,195,089.7 төгрөг, зээлийн хүү 4,306,050.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 351,309 төгрөг, нийт 13,852,449.2 төгрөгийг хариуцагч Э.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч буюу ..............банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,212 төгрөгийн тавин хувь болох 113,606 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 113,606 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Э.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 113,606 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу Хаан банк ХК-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Б нь сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч буюу................ банк ХК нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ