| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2210 02619 0211 |
| Дугаар | 2025/ДШМ/1137 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/1137
О.Х-, Э.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
хохирогч П.С-, Д.Т-, С.П-, Х.О- нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа,
хохирогч С.С-ын өмгөөлөгч Б.Мянган,
хохирогч З.Л-гийн өмгөөлөгч С.Тэгшжаргал,
хохирогч Д.Д-ын өмгөөлөгч А.Золжаргал,
шүүгдэгч О.Х-, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл, О.Бэлгүүнзаяа,
шүүгдэгч Э.Б-,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1472 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.С-, түүний өмгөөлөгч Б.Мянган, шүүгдэгч О.Х-, түүний өмгөөлөгч О.Билгүүнзаяа, Д.Алтангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Х- нарт холбогдох 2210 02619 0211 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. И-д овогт О-ын Х-, ............, /РД:.........../,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.800.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн;
2. Ц- овогт Э-ын Б-, ............, урьд ял шийтгэлгүй, /РД:.............../.
Шүүгдэгч О.Х- нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х- ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр П.С-тэй дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн урьдчилгаа болгож 115.400.000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулсан,
бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х- ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С.П-тай дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрт нийт 115.400.000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулсан,
бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х- ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Х.О-тэй дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрт 88.900.000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулсан,
бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х- ХХК-ийн байранд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Д.Т-тай дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрт нийт 115.400.000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулсан;
шүүгдэгч О.Х- нь Э.Б-тай бүлэглэн иргэн Г.П-т угаалгын газар ажиллуулан хамтарч ажиллая, бизнес хийе, олсон ашгаар чиний нэр дээр авч гаргуулж байгаа зээлийг төлж барагдуулна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкнаас 50.000.000 төгрөгийг гаргуулан, улмаар 42.000.000 төгрөгийг залилан авсан,
мөн О.Х- нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хархорин зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн С.С-той хамтарч ажиллаж, ашгаа 50 хувь хувааж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 769.570.141 төгрөгийг залилан авсан,
мөн О.Х- нь З.Л-тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Люмино, Гинжин нар тоглоно, тухайн тоглолт дээр пиво зар” гээд 28 асрыг 30.000.000 төгрөгт гээд нийт 120.000.000 төгрөгт тохирон 60.000.000 төгрөгийг эхнэр болон Ш-ийн 57хххххх00 тоот данс руу, Атлетик кровн загварын тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгт тооцож нэрийг нь шилжүүлэн өгч Арилжааны гэрээ байгуулсан боловч асрыг бусдад давхардуулан зарсан, бэлэн мөнгө хэрэг болчихлоо, маргааш 17 цагт өгье гэж 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 40.000.000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 80.000.000 төгрөг, мөн надад бетон байгаа, надаас авчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2017 оны Рояал кровн загварын тээврийн хэрэгслийг 50.000.000 төгрөг, К7 загварын тээврийн хэрэгслийг 12.000.000 төгрөг, Тоёота кровн 180 загварын тээврийн хэрэгслийг 9.500.000 төгрөгөөр тус тус тооцон шилжүүлэн авч, мөн зарчихмаар тээврийн хэрэгсэл байна уу гэж 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр спорт тоноглолтой Тоёота марк 2 загварын тээврийн хэрэгслийг 26.000.000 төгрөг, мөн Баянхонгор аймагт дүнзэн байшин барьж өгнө гэж Тоёота кровн атлетик загварын тээврийн хэрэгслийг 43.000.000 төгрөгт тооцож, мөн тоглолтын дараа өгнө гэж 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Лексус ар экс 450 загварын тээврийн хэрэгслийг 40.000.000 төгрөг, хадам аавдаа авч өгөх гэсэн юм гээд Тоёота харриэр загварын тээврийн хэрэгслийг 55.000.000 төгрөгт тооцон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнд авч, үргэлжилсэн үйлдлээр 475.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,
мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах Найрамдал зусланд хохирогч Д.Д-аас дүнз зээлээр худалдаж авъя гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.000 ширхэг дүнз модыг өөртөө шилжүүлэн авч залилж 316.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;
шүүгдэгч Э.Б- нь О.Х-той бүлэглэн иргэн Г.П-т угаалгын газар ажиллуулан хамтарч ажиллая, бизнес хийе, олсон ашгаар чиний нэр дээр авч гаргуулж байгаа зээлийг төлж барагдуулна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкнаас 50.000.000 төгрөгийг гаргуулан, улмаар 42.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар:
- О.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
- Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн С.С-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 769.570.141 төгрөгийг залилан авсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Х-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг, шүүгдэгч Э.Б-ыг бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Х-т 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-т шийтгэсэн 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-ын цагдан хоригдсон 39 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-оос 1.102.773.000 төгрөг гаргуулж, хохирогч П.С-д 87.400.000 төгрөг, С.П-д 115.400.000 төгрөг, Х.О-д 48.900.000 төгрөг, Д.Т-д 115.400.000 төгрөг, Д.Д-д 319.673.000 төгрөг, З.Л-д 395.000.000 төгрөг, Г.П-т 21.000.000 төгрөг, шүүгдэгч Э.Б-аас 21.000.000 төгрөг гаргуулж хохирогч Г.П-т тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч С.С-ын нэхэмжилсэн 735.665.141 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн 2210026190211 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Х-, Э.Б- нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П.С-, С.П-, Х.О-, Д.Т-, Д.Д-, З.Л-, Г.П- нар гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эс зөвшөөрч байна. Би залилангийн хэрэг үйлдээгүй, хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулахад бэлэн байна. Би байшин барьж, тоглолт зохион байгуулах ажил хийдэг. Хохирогч нарын байшинг барьж чадаагүй, Л-гийн тухайд “бороотой өдөр байна, би пиво зарахгүй” гэж хэлсэн. ...Ар гүнтэд 28 айлын газар, Найрамдлын 50 айлын хотхон, 3 га газартай, 1 ширхэг байшин тус бүр 150.000.000-250.000.000 төгрөгийн үнэлгээтэй, хохирогч нарт өгсөн боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй, барилгын гүйцэтгэл 100 хувь дууссан. Манай компани нэг жилд 30 гаруй байшин барьдаг. Цэнгэлдэх хүрээлэнд нэг жилд 3 тоглолт зохион байгуулдаг. ” гэжээ.
Шүүгдэгч О.Х-ын өмгөөлөгч О.Билгүүнзаяа, Д.Алтангэрэл нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоон шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно:” гээд 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”; 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ;” гэснийг тус тус зөрчиж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байхад түүнийг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Тодруулбал, 6 хавтаст хэргийн 158-159 дугаар талд н.Ууганбаатар гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Надад бетон байна чамд машин байна уу гэхэд надад “4runner” машин гээд түүнийг нь 140 сая төгрөгт бодож авахаар болоод 35 сая төгрөгийн бетоныг найрамдалд, 20 сая төгрөгийн бетоныг Х-ын танилцуулсан Л- гэх залууг бетон зуурмагийн үйлдвэртэй холбож өгөөд тэр үйлдвэр нь Шархадад буулгасан гэсэн. Тэгээд Х-ын машин таалагдаагүй учраас буцаагаад түүнд өгсөн. Тэгээд 55 сая төгрөгийн бетондоо Кровн 210 авсан юм.” гэж хэлсэн байна. Үүнээс үзэхэд хохирогч З.Л-д шүүгдэгч О.Х- нь 20 сая төгрөгийн бетон зуурмаг өгсөн байтал анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгээр 7 сая төгрөгийн бетон зуурмаг өгсөн гэж үзэж гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлээгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х- нь хохирогч З.Л-тэй 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-г нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн бөгөөд уг гэрээнд хохирогч З.Л- нь 487 сая төгрөгийг шүүгдэгч О.Х-оос бэлнээр авсан талаар тусгагдсан байтал анхан шатны шүүх уг гэрээг нотлох баримтаар үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.”, 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нотлох баримт буюу хохирол төлсөн баримтыг заавал үнэлж хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй бөгөөд үнэлэхгүй тохиолдолд мөн адил дүгнэлт өгөх шаардлагатай. Гэвч анхан шатны шүүх хохирогч З.Л-гийн хохирлыг төлсөн талаарх баримтад дүгнэлт өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил төдийгүй давж заалдах болон хяналтын шатны шүүхээс уг баримтад дүгнэлт өгөх боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Д.Д-ыг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон /6хх 9/, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор тогтоосон /6хх 10/, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоож /6хх 11/ ажиллагаа явуулсан байтал анхан шатны шүүх хохирогч гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Тодруулбал, шүүгдэгч О.Х-ын эзэмшлийн Х- ХХК болон Нугын хишиг ХХК нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан /6хх 97/ байдаг, уг гэрээний зүйл болох зормол дүнз нь иргэн Д.Д-ын өөрийн өмч хөрөнгө биш бөгөөд уг дүнз нь Нугын хишиг ХХК-ийн өмч хөрөнгө мөн болох нь тогтоогдсон, харин иргэн Д.Д- зөвхөн дүнзийг худалдах худалдан авах гэрээнд Нугын хишиг ХХК-г төлөөлөн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Нугын хишиг ХХК-иас иргэн Д.Д-д хуулийн этгээдийг төлөөлөн мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах итгэмжлэл олгосон /6хх 8/ зэрэг үйл баримтууд хэргийн материалд авагдсан. Эдгээр баримтуудаас үзэхэд иргэн Д.Д-ыг эдийн бус хохирол хүлээсэн хохирогч гэж үзэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүссэн байтал анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүйгээр түүнийг хохирогч гэж үзэж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч О.Х-ын өмгөөлөгч О.Билгүүнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Д-, хохирогч З.Л-гийн үйлдлүүд болон шүүгдэгч О.Х-ын гэм буруутай эсэхэд эргэлзээтэй, хохирогч Д.Д-тай хийсэн гэрээний эрх зүйн харилцаа байдаг, 2.000 ширхэг дүнз худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, урьдчилгаанд мөнгө төлж, мөн тээврийн хэрэгсэл өгсөн. Гэтэл хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр 300 орчим сая төгрөгийн үнэлгээ тогтоосон. Гэтэл гэрээнд дүнз нэг тус бүрийн үнийг заасан.” гэв.
Шүүгдэгч О.Х-ын өмгөөлөгч Д.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна.” гэв.
Хохирогч С.С-ын өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шүүгдэгч О.Х- хохирогч С.С- нарын хооронд “...зээлийн болон хамтран ажиллах бусад харилцаа үүссэн...” гэж дүгнэжээ. Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 661 дугаартай тогтоолд “Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.” гэж тайлбарлажээ. О.Х-ын үйлдэл нь хохирогч С.С-д хамтын ажиллагааны явцад их хэмжээний ашиг олно, уг ашгийг хувь тэнцүүлж авна гэж итгэл төрүүлж, улмаар уг мөнгийг нь бага хэмжээгээр буцаан шилжүүлэн итгэл олж авч, дахин түүнээс ч илүү ашигтай ажил байна хэмээн нэмж мөнгө залилан авах байдлаар 5 жилийн хугацаанд нийт 1.165.570.300 төгрөгийг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар шилжүүлэн авч үүнээс 735.665.141 төгрөгийг буцаан төлөхгүйгээр өөрийн болгож завшсан байхад уг үйлдлийг зээлийн болон хамтран ажиллах бусад харилцаа гэж дүгнэсэн нь илтэд хууль бус, үндэслэлгүй шийдвэр гэж үзэхээр байна.
Хохирогч С.С- болон гэрч Н.Майдар нар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ эхнэр, нөхөр нэг гэр бүлийн гишүүд гэдгээ мэдүүлсэн бөгөөд гэр бүлийн дундын өмчид бий болсон хохирлыг залилах гэмт хэрэгт хохирол хүлээсэн эхнэр С.С- нь төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцсон явдал нь хууль зөрчсөн ажиллагаа гэж үзэхгүй байгаа бөгөөд шүүгдэгч О.Х- хохирогч С.С-той гэмт хэрэг эхлэхээс төгсөх хүртэлх бүхий л үйлдэлдээ түүний итгэлийг эвдэж залилсан болох нь тогтоогдоод байгаа болно.
О.Х- анх 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бараа авч зараад эргүүлэн өгнө хэмээн хууран мэхэлж 5.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны ******* тоот дансаар шилжүүлэн авсан үйлдлээр залилах гэмт хэрэг эхэлж, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ар гүнтэд газар худалдан авч Хаус хороолол барьж ашгийг нь хувь тэнцүү хувааж авна гэж хуурч мэхлэн сүүлийн 20.000.000 төгрөгийг өөрийн найз гэх О-ийн ХААН банк дахь **** тоо дансаар шилжүүлэн авсан үйлдлээр гэмт хэрэг төгссөн гэж хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсээр байхад шүүх “...эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан шилжүүлэн өгөхгүй байх санаа зорилго хэзээ үүссэн, тухайн залилах гэмт хэрэг хэзээ төгссөн болохыг тогтоож чадаагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийг мөрдөн шалгах үүргээ, хяналт тавих үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй мөрдөгч, прокурорын хариуцлагыг 735.665.141 төгрөгийн хохирол хүлээгээд байгаа хохирогч С.С- болон түүний гэр бүл хүлээх үүрэггүй болно. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, прокурор үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах эрх хэмжээ шүүхэд байсаар атал хохирогчийг хохирсон нь өөрийнх нь буруу хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт хүнлэг бус, хууль ёсонд болон хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1472 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие биечлэн оролцох болно.” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Х-ыг гэм буруутай тооцож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт хийж, хохирогч С.С-ын 769,571,141 төгрөгөөр хохирсон үйлдэл эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгч О.Х-, түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас гаргасан гомдлын хүрээнд гэрч У-ын мэдүүлгийн талаар авч үзэж, шүүх дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч З.Л- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “7,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг шүүгдэгч О.Х-оос авсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч О.Х-ын тухайд “20,000,000 төгрөгийн бетон өгсөн, 70,000,000 төгрөгийн бетон өгөөгүй талаар үгүйсгэсэн тайлбар өгөөгүй. Мөн зээлийн гэрээ байгуулсан талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримт гаргаж өгдөг. Энэ талаар бодитой нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч Д.Д-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон гэх асуудлыг ярьдаг. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Д.Д- Х- ХХК-тай гэрээ байгуулж тохиролцсон. Мөрдөгчөөс “Б-” ХХК-ийн хохирсон гэж үзэж тус компаниас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоох талаар итгэмжлэл хийж, Д.Д-ыг хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Иймд шүүгдэгч О.Х-, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Хохирогч П.С-, Д.Т-, С.П-, Х.О- тэдгээрийн өмгөөлөгч Х.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн яллах дүгнэлттэй хэргийн хохирол төлбөр төлөгдөөгүй, хохирогч нарын зөрчигдсөн эрх сэргээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжгүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хохирогч З.Л-гийн өмгөөлөгч С.Тэгшжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хохирогч З.Л-д 475.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйл баримтыг тогтоосон. 395.000.000 төгрөгийг хохирогч З.Л-д гаргаж шийдвэрлэсэн. “Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт зохион байгуулж, хоол зарах зөвшөөрөл гаргана, Баянхонгор аймагт барих байшингийн дүнзийг нийлүүлж өгнө, зарчихаар байшин байна уу, зээлэх мөнгө байна уу” гэх байдлаар зохиомол байдлыг бий болгож, төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн үндсэн шинжийг анхан шатны шүүх зөв тогтоосон. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгч О.Х-, хохирогч З.Л-д 487.000.000 төгрөг төлсөнтэй холбоотой, эвлэрлийн гэрээ гэх зүйлийг гаргаж өгсөн. Бодитоор мөнгө өгөөгүй атлаа мөнгө өгсөн мэтээр баримт бүрдүүлсэн асуудал байдаг. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс няцаалт хийснийг анхан шатны шүүх хүлээн авч үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогч Д.Д-ын өмгөөлөгч А.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Д.Д- цагдаагийн байгууллагад анх хохирсон талаарх гомдлыг гаргасан. Шүүгдэгчтэй 2.000 ширхэг дүнз нийлүүлэх талаар уулзаж ярилцдаг. Шүүгдэгч О.Х-, хохирогч Д.Д-д анх “2000 ширхэг дүнз авна, хороолол барих тухайгаа хэлсэн” учраас зах зээлийн ханшаас бага дүнгээр тохиролцсон байдаг. Урьдчилгаа төлбөр аваагүй, хохирол төлбөр төлсөн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Ямар дансаар яаж төлсөн мэдэхгүй, хохирол төлбөр төлсөн асуудал байхгүй. Соната 8 маркийн машин авсан, машины үнэлгээнд тохирсон дүнгээр хохирол төлбөрөөс хасуулж тооцсон. “200.000.000 төгрөгийн үнэтэй 2.000 ширхэг дүнзээр хороолол барьсан талаар” тайлбартаа дурдаж байна. Хороолол барьсан гэх газарт очиж үзсэн, канад загварын байшингууд байсан. Хохирол төлбөрт тооцоод өгчих гэхээр шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхгүй байсаар өчнөөн олон сар болсон. Бодит байдал дээр 2000 дүнзээр байшин бариагүй. Хохирол төлбөрийг зах зээлийн үнэлгээгээр тооцож хохирол төлбөр гаргах учиртай. Гэрээний дүнгээр тооцох зохицуулалт байхгүй. Иймд шүүгдэгч О.Х-, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх О.Х-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогч С.С- болон түүний өмгөөлөгч Б.Мянган, шүүгдэгч О.Х- болон түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Д.Алтангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нарын холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
Хохирогч П.С-, С.П-, Х.О-, Д.Т-, Г.П-, С.С-, З.Л-, Д.Д- нарын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх 9-11, 2 хх 40-42, 79-80, 124-125, 209, 3 хх 125-128, 5 хх 123, 6 хх 7/,
Х- ХХК-ийн Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ /хх 12-17, 2хх 56-64, 94-109, 139-148 /,
хохирогч, шүүгдэгч нарын фейсбүүк мессенжер зурвас, гэрэл зураг /хх 18-19, 2 хх 225-227/,
мөнгөн шилжүүлгийн баримт /хх 20, 2 хх 65-66, 149/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-30, 31-39/,
хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 64-83, 5 хх 189-190, 6 хх 21-38/,
П.С-, О.Х- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 98-100/,
тээврийн хэрэгсэл эзэмших, захиран зарцуулах эрх шилжүүлэх тухай итгэмжлэл /хх 248-250, 2 хх 1-2/,
хохирогч П.С-, Х.О-, З.Л-, О.О-, С.О-, О.О-, Э.Ш- нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 3, 4 хх 160-166, 169-222, 5 хх 160-161, 162-164, 165-166, 7 хх 8-10/,
Прокурорын хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлах тухай 122 дугаар тогтоол /2 хх 10/,
иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар /2 хх 109-112, 113-115/,
хохирогч Г.П-ийн зээлийн гэрээ, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, холбогдох нотлох баримт /3 хх 29, 37-41, 43-50, 51-67, 5 хх 41-51/,
хохирогч С.С-, Н.М- нарын Төрийн банк болон Хаан банкны дансны хуулга /3 хх 148-191, 192-195, 196-250, 4 хх 1-5, 5 хх 24-28, 32-35/,
О.Х-ын хохирол, төлбөр төлөх талаар гараар бичсэн баталгаа /4 хх 31/,
“****” ХХК-ийн албан бичиг /4 хх 71/,
тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /4 хх 86-88/,
хохирогч С.С-, Н.М- нарын Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4 хх 55-65/,
“*******” ХХК-ийн албан бичиг, холбогдох баримт /4 хх 131-143/,
тээврийн хэрэгслийн лавлагаа /4 хх 167-168, 6 хх 170-184, 7 хх 46, 51/,
Г.П-, Э.Б- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /5 хх 38-40/,
сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, шүүгчийн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж /5 хх 195-196, 199, 228-229/,
Д.Д-, О.Х- нарын байгуулсан зээлийн гэрээ /6хх 98-100/,
үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хх 132-140/,
арилжааны банкнуудын лавлагаа /6 хх 185-187/,
хохирогч П.С-ийн “...Наадам центр төвийн зүүн талд байрлах борлуулалтын алба руу орж үзээд байшин бариулах сонирхолтой байгаа талаараа хэлсэн. Тэгсэн чинь араас над руу Х- ХХК-ийн захирал гэх хүн дуудаж байна гээд би анх 2022 оны 05 дугаар сарын сүүлээр өөр гурван гэр бүлийн найзуудтайгаа хамт Х- байшин дотор очиж тухайн компанийн захирал Х- гэх хүнтэй танилцаж ярилцсан бөгөөд бид бүгдээрээ түнээс нийлээд 4 байшин захиалахаар тохиролцсон. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх төвийн дотор оффист нь очиж Х-той 110 м.кв байшинтай 24 м.кв теразтай байшинг Шарга морьтын эцэст зуслангийн газар дээрээ бариулж, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор хүлээж авахаар “Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, 105,000,000 төгрөгөөр тохиролцож, тухайн өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн 27,500,000 төгрөг, П-ын 27,500,000 төгрөг, О-гийн 7,500,000 төгрөг, Т-ын 7,500,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг Х-ын эгч О-ын гэх 5019хххх72 тоот дансанд өөрийн данснаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Алтаргана салбар дээрээс шилжүүлж байсан, манай найзууд миний дансанд мөнгөө нийлүүлсэн байсан. Тэгээд дараа нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний данснаас Х-ын эгч О-ын гэх 5019хххх72 тоот дансанд 100,000,000 төгрөгийг хийсэн, мөн П-, О-, Т- нарын тус бүр 25,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Ц-гийн Тоёото приус 40 загварын **** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х- ХХК-ийн ажилтан М-ийн нэр дээр Х-ын хэлснээр 25,000,000 төгрөгт тооцож шилжүүлж өгсөн. Мөн найз Ч-ын эзэмшилд байсан Лексус эл эс 460 маркийн тээврийн хэрэгслийг аваад Х- ХХК-ийн ажилтан М-ийн нэр дээр Х-ын хэлснээр 28,000,000 төгрөгт тооцож шилжүүлж өгсөн. Ингээд тохирсон 105,500,000 төгрөгийг хугацаандаа өгсөн чинь Х- бидэнд “дахиад 10,400,000 төгрөгийг нэмээд өгчихвөл гоё пасад хийж өгөөд улам гоё болгоод өгье, яг одоо ОХУ руу блокийг нь захих гээд байна” гэж хэлсэн. Тэгээд Х-ын эгч О-ын Хаан банкны 5019хххх72 тоот дансанд 10,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр О-гийн нөхөр Г-гийн данснаас О- шилжүүлж байсан. ... 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр болсон боловч байшин огт баригдаагүй, тэгээд бороо орж байна, зам шавхайтай байна, манай инженер Япон улс руу явчихсан гээд хугацаа хожоод янз бүрийн шалтаг хэлээд алга болсон...” /хх 43-45, 5 хх 18/,
хохирогч С.П-ын “...Наадам центрийн хажууд Х- ХХК-ийн захирал О.Х- гэх хүнтэй танилцаж, ярилцсан, бид бүгдээрээ түүнээс нийлээд 4 байшин захиалахаар тохиролцсон. Тэгээд анх 2022 оны 06 дугар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх төвийн дотор оффист очиж Х- ХХК-ийн захирал О.Х-той 110 м.кв байшинтай 24 м.кв теразтай байшинг Шарга морьтын эцэст зуслангийн газар дээрээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор хүлээж авахаар “Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ”-г хийсэн бөгөөд 105,000,000 төгрөгөөр тохиролцож байсан. Тухайн өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 27,500,000 төгрөгийг Х-ын эгч О-ын дансанд найз С-ийн данснаас шилжүүлсэн. Тэгээд дараа нь бид хэд найз О-гийн дансанд мөнгөө нийлүүлж байгаад 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Х-ын эхнэрийн 5076хххх63 тоот дансанд 10,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн данснаас Х-ын төрсөн эгч О-ын дансанд 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд өөрийн нэр дээр байсан ** юнителийн дугаарыг Х- ХХК-ийн борлуулалтын менежер М-ийн нэр дээр 33,000,000 төгрөгт оролцуулж бартерт бодож өгсөн, дараа нь **** УБМ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгт тооцож мөн М-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. ... манай зуслангийн хашаанд газар ухаж суурь цемент цутгасан байсан, тэгээд Х-той уулзахад зүгээр санаа зоволтгүй, наадмаар амраад ирчих, би 2022 оны 08 сард 4 бригад зэрэг оруулаад гялс дуусгачихна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх 46-48, 5хх 18/,
хохирогч Х.О-гийн “...“2022 оны 06 дугар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх төвийн дотор оффист очиж Х- ХХК-ийн захирал О.Х-той 110 м.кв байшинтай 24 м.кв теразтай байшинг Шарга морьтын эцэст зуслангийн газар дээрээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны дотор хүлээж авахаар “Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ”-г 105.000.000 төгрөгөөр тохиролцож хийсэн. Тухайн өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С-ийн данс руу 7,500,000 төгрөг шилжүүлсэн ба С- цаашаа Х-ын эгчийн данс руу өөрсдийнхөө мөнгөтэй нийлүүлээд хийсэн. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөгийг С-ийн данс руу хийсэн ба С- нэгтгээд Х-ын эгчийн данс руу хийсэн. Үүний дараа 41,600,000 төгрөгийг 4 айлын мөнгө гээд Х-ын эхнэрийн данс руу шилжүүлсэн ба миний 10,400,000 төгрөг багтсан. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийг О-ын Хаан банкны дансанд шилжүүлсэн, Тоёота сай загварын **** УБШ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 21,000,000 төгрөгт бодож М-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Мөн **** гэсэн юнителийн дугаарыг 26,500,000 төгрөгт бодож өгсөн, гэвч Х- гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир юнителийн дугаарыг буцаагаад авсан. ...Х-ыг огт мэдэхгүй, танихгүй, нийтдээ 88,900,000 төгрөг залилуулсан...” /2хх 84-86/,
хохирогч Д.Т-ын “...Тэгээд анх 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх төвийн дотор оффист нь очиж Х- ХХК-ийн захирал О.Х-той 110 м.кв байшинтай, 24 м.кв теразтай байшинг Шарга морьтын эцэст зуслангийн газар дээрээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны дотор хүлээж авахаар “Дүнзэн байшин захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ”-г 105.000.000 төгрөгөөр тохиролцож байсан юм. Тухайн өдрөө буюу 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөгийг О.Х-ын эгч О.О-ын гэх 5019хххх72 тоот данс руу өөрийн данснаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадам центрийн хажуу талд Х-эн байшин дотор байхдаа шилжүүлсэн байсан. Тэгээд дараа нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С-ийн данс руу 7,500,000 төгрөг шилжүүлсэн ба С- цаашаа Х-ын эгчийн данс руу өөрсдийнхөө мөнгөтэй нийлүүлээд хийсэн. Дараа нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөгийг С-ийн данс руу хийсэн ба С- нэгтгээд Х-ын эгчийн данс руу хийсэн. Үүний дараа 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 20,800,000 төгрөгийг найз О-гийн дансанд хийсэн ба би найз С-ийн өмнөөс 10,400,000 төгрөгийг хийсэн, харин О- цаашаа нийлүүлээд Х-ын эхнэрийн данс руу хийсэн юм. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 42,100,000 төгрөгийг О-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд дараа нь С- миний өмнөөс 10,000,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр О-ын данс руу хийсэн. ...Х-ыг огт мэдэхгүй, танихгүй, нийтдээ 115,400,000 төгрөг залилуулсан...” /2 хх 129-131, 5хх 16/,
гэрч Б.М-ийн “...Тухайн үед Х- ХХК-ийн захиалгын гэрээгээр нийтдээ 420,000,000 төгрөгийн гэрээг тухайн дөрвөн хүн хийж байсан. Урьдчилгаа мөнгөнүүдээ өгөөд явж байсан, бартерт тухайн хүмүүсээс орж ирсэн “Тоёота сай”, “Тоёота приус 30”, “Лексус эл эс” маркийн 3 ширхэг тээврийг хэрэгслийг би нэр дээрээ итгэмжлэл хийлгэж авч байсан. Тухайн үед Х- захирал эхнэрийнхээ нэр дээр авна гэж хэлж байсан боловч хүнгүй байсан учир миний нэр дээр итгэмжлэл хийлгэж авсан. Тэгээд захирал Х-ын шилжүүлж өг гэсэн үл таних гурван хүнд шилжүүлж өгсөн. С-, О-, П-, Т- нар хэн рүү хэдэн төгрөг шилжүүлж өгсөн, тухайн мөнгийг яаж зарцуулсныг мэдэхгүй. Би тухайн үед Х- ХХК-ийн албан ёсны ажилтан биш, зуучлагч байсан...” /хх 48-49/,
гэрч О.О-ын “...5019хххх72 тоот данс миний эзэмшлийн данс, уг дансыг 2022 оны цагаан сарын дараанаас манай дүү О.Х- ашиглаж байсан. Тэгээд 2022 оны зун байх, тухайн дансыг Шүүхийн шийдвэрээр барилт хийсэн байсан санагдаж байна. Би Х- ХХК-д ажиллаж байсан эсхүл ашиг орлого авч байгаагүй. О.Х- та надад дансаа түр ашиглуулчих, миний данс болохгүй байгаа гэж хэлэхээр нь дүүдээ тусалсан. Би Х-оос ямар нэгэн ашиг орлого авч байгаагүй. О.Х-т дансаа ашиглуулснаас хойш өөрөө тухайн дансаа ашиглаж байгаагүй. Тухайн данс руу хүүхдийн мөнгө орохоор картаараа авч байсан, өөрөөр тухайн дансыг ашиглаж байгаагүй...” /хх 52-53, 6 хх 130-131/,
гэрч Д.Ж-ы “...Уг 11 айлын байшингийн суурийг анх Бөмбөгөрийн хүүхдүүд гээд 10 гаруй залуучууд 2022 оны 06 дугаар сарын 20-н хавьцаа ирээд хэдэн айлын суурь согтуу хөлчүү ухан хаясан. ...Том машинаар баахан палк мод авч ирж буулгасан. Гэвч газар ухсанаас өөр ажил огт хийгээгүй. 2022 оны намар 10, 11 сард дахиад том машинтай ирээд шөнө дөлөөр нөгөө буулгасан модоо буцааж аваад явсан...” /хх 56-60/,
хохирогч С.С-ын “...2016 оноос хойш О- гэх эмэгтэй манай дээд талын лангуу түрээслүүлэн хатгамал шигтгээ, бэлэг дурсгалын лангуу ажиллуулдаг байсан бөгөөд түүнтэй анх танилцаж танил нөхдийн харилцаа холбоотой болсон. О-ын дүү болох Х-той эгчээр дамжуулан танилцсан. ...Хархорин зах дээр лангуу худалдан аваад хамтран ажиллаж, ашгаа хувааж авъя гэж ярилцаад хамгийн анх 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг би өөрийн данснаасаа түүний данс руу шилжүүлсэн. Үүний дараа дахин 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гурван удаагийн гүйлгээгээр 3,120,000 төгрөгийг Х-ын данс руу шилжүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6,400,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Ингээд бэлнээр болон дансаар мөнгө өгсөөр байгаад нийтдээ 25,000,000 төгрөгийг Х-т өгчихсөн байсан. ...2017 оны 03 дугаар сард уулзаад мөнгөө авъя гэхэд Хархорин зах дээр лангуу худалдаад авчихсан гэж хэлээд шинэ байрны 2 давхарт олон лангуу авчихсан гэж хэлээд 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 18-ны өдөр лангуу авна гэж хэлээд 18,000,000 төгрөг авсан. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр лангуу авна гээд 12,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сард ... би хадгаламжаа цуцлуулан 70,000,000 төгрөг авсан. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,250,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөг, бэлнээр 18,100,000 төгрөгийг аваад 2017 онд авсан нийт мөнгө гэж 146,550,000 төгрөгийг надаас авсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр цагаан сарын бараа татна гэж хэлээд 20,000,000 төгрөг, тэр өдрөө дахин 5,500,000 төгрөгийг дээрх байдлаар, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 6,500,000 төгрөг, 15-ны өдөр 3,000,000 төгрөгөөр 3 удаа, 1,000,000 төгрөгийг нэг удаа, нийтдээ 10.000.000 төгрөгийг дансаар авсан. Бэлэг дурсгалын бараа авна гэж хэлээд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, 28-ны өдөр 12,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг эгч О-т өгсөн. Бараа авна гэж хэлээд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдөр 40,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 14, 16-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт2018 онд 131,766,400 төгрөг авсан. Бараа авна гэж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 26-ны өдөр 800,000 төгрөг, 03 дугаар сарын 25-ны өдөр 4,700,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг, 05 дугаар сарын 16-ны өдөр 8,500,000 төгрөг, 17-ны өдөр 20,000,000 төгрөг, 07 дугаар сарын 03-ны өдөр 8,000,000 төгрөг, 25-ны өдөр - 12- 10Э 36.500.000 төгрөг, 09 дүгээр сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 10,200,000 төгрөг, нийтдээ 132.700.000 төгрөгийг авсан. ...И-Март худалдааны төвд дэлгүүр ажиллуулна гэж 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөг, 03 дугаар сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөг, “Жи класс” барьцаанд өгсөн ... 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөг авсан. ... 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17,500,000 төгрөг, 12-ны өдөр 22,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 16-ны өдөр 200,000 төгрөг газрын кадастр хийлгэх гэж байна гэж хэлээд авсан. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 27-ны өдөр газрын урьдчилгаа гэж хэлээд Нурлан гэх хүний дансаар 15.000.000 төгрөг, 30-ны өдөр Хөвсгөлөөс дүнзэн торх авна гэж хэлээд 40,000,000 төгрөгийг 32-ын Хаан банкны гаднаас аавтайгаа ирж манай нөхөр М-аас авсан. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ар гүнтийн газарт байшин барина гэж хэлээд 20.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. ... 2020 оны 237,090,000 төгрөгийг манай нөхөр М-ын данснаас гарсан. ... 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 6,500,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, 26-ны өдөр 20,000,000 төгрөг авсан, мөн өдөр найз бүсгүй О-ийн дансаар 20.000.000 төгрөг авсан. 2021 онд нийт 93,000,000 төгрөг авсан. Ингээд Х-ын нийт авсан мөнгө 766,106,400 төгрөг бөгөөд үүнээс 2021 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 135,000,000 төгрөгийг дансаар тухайн үеийн долларын ханшаар тооцож, доллар өгсөн. ...түүнд өгсөн мөнгө нийт 1,165,570,300 төгрөг. Х- надад дансаар 429,905,159 төгрөгийг буцааж миний болон манай нөхөр М-ын дансаар шилжүүлж өгсөн. ...Дээрх хохирлууд 735,655,141 төгрөгийн хохирол дээр нэмэгдэж тооцогдоно. Х-оос ...”Жи класс”ыг 30,000,000 төгрөгөөр, Эйч 2 хаммер загварын тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр бодож тооцсон, мөн 2021 оны 09 сард 14,250,000 төгрөг орчим доллар тооцож өгсөн. О.Х-ын надад учруулсан хохирлоос хасаж тооцохоор 769,415,141 төгрөгийн хохирол учруулсан...” /3 хх 132-135, 4 хх 52-54, 114-115, 117-118, 5 хх 22, 3 хх 137-138/,
гэрч Н.М-ын “...2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 766,106,400 төгрөгийг залилан авсан. Үүнээс бид нарт буцааж 135,000,000 төгрөгийг өгсөн...” /3 хх 139-140, 13 хх 110, 14хх 111/,
гэрч Ж.О-ын “...Х- айлын том эрэгтэй хүүхэд, айл гэрийг авч явах хүн гэдэг утгаар талийгаачийг нас барсны дараа лангуунуудыг ажиллуулах болсон. С- гэдэг эмэгтэйг би зүс мэднэ, сайн танихгүй, Х- урдаас авчруулсан бараа материалаа ирэхээр С-ын хашаанд байх 40 тонны чингэлэгт хурааж хадгалдаг байсан. Би 2-3 удаа Х-той хамт очиж байсан. ...Х-ыг Хархорин зах дээр лангуу ажиллуулдаг байхад л байнга хамт явдаг байсан...” /4 хх 124-125/,
гэрч О.О-ын “...Х-, С- бид гурав Ар гүнтэд газар авч байшин барих ажилд хамтарч оролцож байсан. ******** тоот данс миний эзэмшлийн Хаан банкны данс. ...С- миний дээрх данс руу 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 94,890,000 төгрөгийг шилжүүлж, уг мөнгө нь баригдаж байгаа загварын байшин барих материалын зардал, ажлын хөлс зэрэгт зарцуулагдсан. ...Ар гүнтэд зуслангийн 18 айлын газрыг 100,000,000 төгрөгөөр худалдаж авсан, 100,000,000 төгрөгөөс одоо миний санаж байгаагаар 40,000,000 төгрөгийг гаргаж, оруулж байсан. С- миний данс руу шилжүүлсэн нийт 84,890,000 төгрөгөөс газрын мөнгөнд хэдэн төгрөг орсныг санахгүй байна. Х- ч гэсэн өөрөөсөө газрын мөнгө гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, газар худалдаж авах 100,000,000 төгрөгийг С-, Х- бид гурав тал талаасаа мөнгө гаргаж байж худалдаж авч байсан. ...Х- нь миний дансаар дамжуулж С-ос мөнгө авсан асуудал байхгүй. ...Х- бид хоёрт гаргаад өгөх мөнгө байгаагүй учир компьютер тоглоомын газрыг худалдаж авах 400,000,000 төгрөгийг С-, М- нар гаргаж байсан...” /4 хх 127-129/,
хохирогч З.Л-гийн “ ...2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Татар” хамтлагийн тоглолт болно гээд “уг тоглолт дээр нэг асрыг 1,500,000 төгрөгт бодож арван ширхэг асар өгөөд уг асраас хоол зарж борлуул” гэж хэлэхэд нь зөвшөөрч 15,000,000 төгрөгийг Х-ын эхнэр Шүрэн-Эрдэнийн “Хаан” банкны 5750хххх00 тоот дансанд шилжүүлсэн. Мөн хажуугаар нь Дорж гэгчтэй 40,000,000 төгрөгийг тал талаар нь гаргаж коктейль зарж борлуулъя гээд Доржид 20,000,000 төгрөг өгсөн. ...Би 120,000,000 төгрөгийг Х-т өгөхдөө 60,000,000 төгрөгийг түүний хэлснээр эхнэр Ш-ийн данс руу шилжүүлж, үлдэгдэл 60,000,000 төгрөгт 2017 оны “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгслийг эхнэр Ш-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. ...2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөгийг, маргааш нь 80,000,000 төгрөгийг Ш-ийн данс руу, нийт 120,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч Х- надад мөнгө огт өгөөгүй. ... Х- надад 4,000,000 төгрөг өгсөн. ...2017 оны “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгт, “К7” загварын тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгт, “Тоёота кровн 180” загварын тээврийн хэрэгслийг 9,500,000 төгрөгт тус тус бодож Ш- болон өөр хүмүүсийн нэр лүү шилжүүлж өгсөн боловч Х- надад 7.000.000 төгрөгийн бетон өгөөд дахиж бетон өгөөгүй. ...Мөн Баянхонгор аймгийн төвд дүнзэн байшинг 150,000,000 төгрөгт барьж өгөх болно гээд надаас “Тоёота кровн атлетик 210” загварын тээврийн хэрэгслийг 43,000,000 төгрөгт бодож түүний эхнэр Ш-ийн нэр дээр шилжүүлсэн боловч байшин барьж өгөөгүй алга болчихсон. ...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн итгээд “Лексус ар экс 450” загварын тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгт, “хадам аавдаа машин авч өгөх гэсэн юм” гээд “Тоёота хариер” загварын тээврийн хэрэгслийг 55.000.000 төгрөгт тус тус бодож авхуулаад одоог болтол төлөөгүй, ...449,000,000 төгрөгөөр хохирсон...” /5 хх 169-172, 7 хх 43-44/,
гэрч Б.Э-ын “...Л- 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр над руу залгаад “чиний нэр дээр байгаа “К7”, “Тоёота кровн 180” загварын тээврийн хэрэгслүүдийг Х-ын нэр дээр шилжүүлээрэй” гэж хэлээд утасны дугаар өгөхөөр нь тухайн гар утас руу залгахад “Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах хоолны газрын хүрээд ир” гэсний дагуу тухайн хоёр тээврийн хэрэгслийг хүргээд түлхүүрийг нь өгөөд буцаад явсан. Маргааш нь “Уран ган” худалдааны төвийн Авто тээврийн үндэсний төв ороод тээврийн хэрэгслийн нэрийг бусдын нэр лүү шилжүүлсэн ...” /5 хх 174-175/,
гэрч Б.З-ийн “...Л- 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “би Х- гэх хүнээс бетон авах гэж байгаа, бетон аваад амжилттай болчих юм бол чиний унаж байгаа машиныг сайжруулах боломж байна” гэж хэлсэн. ...Ингээд өөрийн унаж хэрэглэж байсан тээврийн хэрэгслийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүрэгт байрлах “Уран ган” худалдааны төвийн авто тээврийн үндэсний төв дээр Х-ын эхнэр Ш-ийн нэр дээр шилжүүлж өгсөн...” /5 хх 177-178/,
гэрч Б.У-ын “...2023 оны 09 дүгээр сарын дундуур Х-той холбогдоод “надад бетон байна, чамд машин байна уу” гэж асуухад “надад 4 раннэр загварын машин байна, энийг 140,000,000 төгрөгт бодоод бетон өгчих” гэхээр нь зөвшөөрөөд 35,000,000 төгрөгийг бетон зуурмагийг Найрамдалд байрлах хотхонд буулгаад, О.Х-ын танилцуулсан Л- гэх залууг бетон зуурмагийн үйлдвэртэй холбож өгсөн. Тухайн үйлдвэр нь Шархаданд бетон буулгасан гэж байсан. ...55,000,000 төгрөгийн бетон зуурмагтаа “Тоёото кровн 210” загварын тээврийн хэрэгсэл авсан. Би Х-т 55.000.000 төгрөгийн бетон зуурмаг өгсөн. Л- гэх хүнд 20,000,000 төгрөгийн бетон зуурмаг өгсөн ...” /6 хх 158-159/,
гэрч Б.А-ын “... 2023 онд манай найз Д- нь Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах болсон Татар хамтлагийн тоглолтын коктейль зарах эрх 40,000,000 төгрөгт авахаар болж би Х-т “Ар экс 450”, “Экс трэйл” загварын тээврийн хэрэгслүүдийг 100,000,000 төгрөгт бодож өгөөд 40,000,000 төгрөгт коктейль зарах эрхийг найз Д-ид авч өгч үлдэгдэл мөнгөнд тасалбар худалдан авсан...” /6 хх 161-162/,
гэрч О.Д-ийн “... Х-той анх уулзахад “08 дугаар сард Татар хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байсан. ...Л- гэдэг танил маань наад ажлыг чинь сонирхож байна гэхээр нь цаг товлож байгаад Л-тэй уулзсан. ...Л- бид хоёр хамт коктейлийн асар худалдан авахаар болоод үлдэгдэл 20,000,000 төгрөгийг Л- нь А-ын данс руу шилжүүлсэн. ... 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Татар хамтлагийн тоглолт 17 цагаас эхлэх үед Цагдаагийн байгууллагаас коктейль зарж болохгүй гээд бүх архи, вискиг хураачихсан...” /6 хх 164-166/,
гэрч Ч.Х-ын “...Х-той ярьж манай эхнэр, хүргэн ах нар шар айраг борлуулах 10 ширхэг асрыг 100,000,000 төгрөгт худалдаж авсан. Уг асарт дан шар айраг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулах байсан. ...Л- гэх залуу энэ болох тоглолт ашиггүй болох юм байна, би өгсөн машинаа буцааж авмаар байна гэж Х-той ярилцаж байсан...” /6 хх 168-169/,
гэрч Э.Ш-ийн “...Би Х-той 2015 онд танилцаад 2016 оноос хойш нэг гэрт орж, түүнээс хойш 3 хүүхэд төрүүлж, одоог хүртэл хамт амьдарч байна, гэрлэлтийн баталгаагүй. Надад “Хаан” банкны 5750хххх00 тоот данс байдаг. Уг дансыг Х-той танилцахаас өмнө ашиглаж байсан. Х-той танилцаад нэг гэрт ороод би хүүхдүүдээ хараад гэртээ байдаг учраас уг дансыг Х-ыг ашиглахыг зөвшөөрч, сүүлийн 2-3 жил ашиглаж байгаа. Тээврийн хэрэгслийн хувьд миний нөхөр Х- над руу залгаад “тэнд очоод нэг машин нэр дээрээ шилжүүлээд авчих, наад машинаа тийм хүнд, тийм газар очоод шилжүүлээд өгчих” гэж хэлсний дагуу хийдэг байсан. Миний хувьд Х-ын ажилд нарийн ороод асуугаад байдаггүй...” /5 хх 180-182/,
хохирогч Д.Д-ын “... 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...2,000 ширхэг дүнзийн нэг ширхгийг 100,000 төгрөгөөр, нийт 200,000,000 төгрөгөөр О.Х- гэх хүнд зарахаар болсон. ...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2 тээврийн хэрэгсэл 25,000,000 төгрөгөөр хөлслөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Найрамдал гэх газарт хүлээлгэн өгсөн. ...”Лексус 570” загварын машин авч ирээд “энийг авчих” гэхээр нь би “авахгүй” гэж хэлсэн. ... Надад “Соната 8” загварын тээврийн хэрэгслийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн. ...Би О.Х-оос 2,000 ширхэг дүнзний мөнгө 200.000.000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 25,000,000 төгрөгийг авах ёстой. “Соната 8” загварын авто машиныг 170 ширхэг дүнз авна гэж 18,700,000 төгрөгт бодож өгсөн. ...Надад учирсан 225,000,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна...” /6 хх 13/,
гэрч М.М-гын “... 2023 оны 03 дугаар сард “Н-” ХХК-ийн ажилтан Д- гэх хүн нь Улаанбаатар хот руу дүнз тээвэрлээд өг гэсэн. Э-тай 2 тээврийн хэрэгслээр 2,000 ширхэг дүнзийг Д-ын хэлснээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Найрамдал гэх газарт буулгасан ...” /6 хх 15/,
гэрч Э.Э-ын “...2023 оны 03 дугаар сард “Н-” ХХК-ийн Д- гэх эмэгтэй Улаанбаатар хот руу дүнз тээвэрлээд өгөөч гэхээр нь зөвшөөрч тээвэрлэхээр болж М-га бид хоёр 2,000 ширхэг дүнзийг хувааж тээвэрлээд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Найрамдал нэртэй хүүхдийн зуслангийн ертөнцийн зүгээр урд талд “Хосжаргал” гэсэн нэртэй баригдаж байгаа хотхон дээр буулгасан ...” /6 хх 16- 17/,
хохирогч Г.П-ийн “... Би 2018 онд Хархорин зах дээр Нарангаравын барааны лангуунд худалдагчийн ажил хийж байх үед Б-, Х- нар хажууханд мөн адил лангуу түрээсэлж ажиллуулж байгаад тэр хоёрыг таньдаг болсон. Голомт банкнаас зээл авахад бүхэл бараа, материал өөрсдийнхөө байр, лангууг барьцаанд тавьж зээл авсан. Намайг зүгээр ирээд гарын үсэг зурчих гэж байсан. ...Зээл авахад бүрдүүлж өгсөн баримтаас Хаан банкны миний өөрийн дансны хуулга л миний авч өгсөн баримт, бусдыг нь Х-, Б- нар бүрдүүлж өгсөн. ... Уг зээл Голомт банкны төв салбараас гарна гээд Х-, Б- нарын хамт очиж гарсан зээлийн мөнгийг бэлнээр аваад Х-ын унаж явсан машинд бид гурав хамт байхдаа би 8,000,000 төгрөгийг аваад О.Х-, Э.Б- нар 42,000,000 төгрөгийг аваад үлдсэн ...” /2 хх 232-233, 2 хх 234-236, 247-248/,
гэрч Б.Б-ийн “...Иргэн П- нь 2019 оны 05 дугаар сард худалдааны зээл авахаар манай Хархорин Голомт банкны салбарт хандаж хүсэлт гаргасан. ... Г.П-т Хархорин худалдааны төвийн гэр ахуйн худалдаа эрхлэх, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх, өмнөх зээлийн төлөлтийг хийх зорилгоор зээл авахаар хандсан. ... Худалдааны зээлийн гэрээгээр нийт 50,000,000 төгрөгийн зээл олгож, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Г.П-тэй зээлийн гэрээ байгуулж, түүний данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн...” /2 хх 239, 240-241/ гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б-, О.Х- нарын гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Х-ын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан их хэмжээний хохирол учруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
шүүгдэгч Э.Б-ын бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө, нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА-, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чА-, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Шүүхээс шүүгдэгч О.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА-, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, тэдгээрийн гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч О.Х-ын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Д.Алтангэрэл нар “...гэрч Б.У-ын мэдүүлгийг үнэлээгүй, ...эвлэрлийн гэрээг нотлох баримтаар үнэлээгүй, ...Д.Д-ыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй, ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү”,
хохирогч С.С-ын өмгөөлөгч Б.Мянган “...нийт 1.165.570.300 төгрөгийг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар шилжүүлэн авч үүнээс 735.665.141 төгрөгийг буцаан төлөхгүйгээр өөрийн болгож завшсан байхад уг үйлдлийг зээлийн болон хамтран ажиллах бусад харилцаа гэж дүгнэсэн нь илтэд хууль бус, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 661 дугаартай тогтоолд “Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.” гэж тайлбарлажээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж хуульчилсан.
Хохирогч Д.Д-ын “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...20.000 ширхэг дүнз боломжгүй гэж хэлэхээр нь ярилцаж байгаад 2000 ширхэг дүнзийг нэг ширхгийг 100.000 төгрөгөөр, нийт 200.000.000 төгрөгөөр О.Х- гэж хүнд зарахаар болсон...” /6 хх 13/, гэрч М.М-гын “...2023 оны 03 дугаар сард “Н-” ХХК-ийн ажилтан Д- гэх хүн Улаанбаатар хот руу дүнз тээвэрлээд өг гээд ...2.000 ширхэг дүнзийг Сонгинохайрхан дүүргийн Найрамдал гэх газар буулгасан...” /6 хх 15/, гэрч Э.Э-ын “...2023 оны 03 дугаар сард “Н-” ХХК-ийн Д- гэх эмэгтэй Улаанбаатар хот руу дүнз тээвэрлээд өгөөч гээд ...2.000 ширхэг дүнзийг хувааж тээвэрлээд ...буулгасан” /6 хх 16-17/ гэх мэдүүлгүүдээр О.Х-ын хохирогч Д.Д-аас дүнз зээлээр худалдаж авъя гэж залилсан болох нь,
хохирогч С.С-ын “...2021 оны 08 сараас 10 сарын хооронд 135,000,000 төгрөгийг тухайн үеийн долларын ханшаар тооцож, доллар өгсөн. ...2017 оноос 2021 оны 07 дугаар сарын хугацаанд түүнд 1,165,570,300 төгрөгийг өгсөн. Х- дансаар 429,905,159 төгрөгийг буцааж миний болон манай нөхөр М-ын дансаар шилжүүлж өгсөн. ...Дээрх хохирлууд 735,655,141 төгрөгийн хохирлыг нэмж тооцогдоно. Х-оос “Жи класс” тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгөөр, “Эйч 2 хаммер” тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр бодож тооцсон, мөн 2021 оны 09 сард 14,250,000 төгрөг орчим доллар өгсөн. О.Х-ын надад учруулсан хохирлоос дээрхийг хасаж тооцохоор 769,415,141 төгрөгийн хохирол учруулсан...” /3хх 132-135/, гэрч Н.М-ын “...2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 766,106,400 төгрөгийг залилан авсан. Үүнээс бид нарт буцааж 135,000,000 төгрөгийг өгсөн...” /3хх 139-140/ гэх мэдүүлгүүдээр О.Х-ын үйлдлээс С.С-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн болох нь тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд Д.Д-, С.С- нарыг хохирогчоор тогтоосон нь хууль зөрчөөгүй, буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, хэрэгт хохирол төлсөн гэх баримт авагдаагүй, эвлэрлийн гэрээ нь бодитоор биелэгдээгүй, хохирогч З.Л-г шүүгдэгч О.Х- нь мөн хуурч мэхэлсэн шинжтэйгээр бүрдүүлсэн баримт болохыг анхан шатны шүүх хуралдааны үед хохирогчийн өмгөөлөгчөөс тайлбарласныг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Б.У-ын “би О.Х-т 55.000.000 төгрөгийн бетон зуурмаг өгсөн. З.Л- гэх хүнд 20,000,000 төгрөгийн бетон зуурмаг өгсөн” гэж мэдүүлсэн, тэрээр З.Л-д хэр хэмжээний бетон нийлүүлсэн эсэхийг бодит байдлаар шалгаж тодруулаагүй ба түүний мэдүүлэг дэх үйл баримтын эх сурвалж өөр баримтаар тогтоогдоогүй нь дангаараа нотлох баримт шаардлагыг хангахгүй болно.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Х-ыг гэмт буруутайд тооцохдоо залилах гэмт хэргийг “үргэлжилсэн үйлдлээр”, “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” талаар орхигдуулж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч О.Х- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 111 хоног цагдан хоригдсоныг түүнийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1472 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Шүүгдэгч И-д овогт О-ын Х-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэж,
3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О-ын Х-ыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч С.С-ын болон түүний өмгөөлөгч Б.Мянган, шүүгдэгч О.Х-ын болон түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, Д.Алтангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-ын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс цагдан хоригдсон 113 /нэг зуун арван гурав/ хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М-ГА
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ