| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2026/00028/И |
| Дугаар | 306/ШШ2026/00077 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 306/ШШ2026/00077
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: ............. банк ХК
Хариуцагч: *******
Хариуцагч:*******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,000,000 төгрөг, зээлийн хүү 4,047,191.64 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөг, нийт 27,102,191.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .............. банк ХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч *******,******* нар нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр MN470034300001868534 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 15,400,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй сарын 1.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай Малчны зээл авсан. Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөөгүй нийт 132 хоног төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн. 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 23,000,000 төгрөг, хүүний өр 4,047,191.64 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөг, нийт 27,102,191.64 төгрөгийг *******,******* нараас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие ......... банк ХК-ийн нэхэмжилж буй 27,102,191.64 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:******* миний бие .......... банк ХК-ийн нэхэмжилж буй 27,102,191.64 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч *******,******* нар нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр MN470034300001868534 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 15,400,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй сарын 1.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай Малчны зээл авсан. Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөөгүй нийт 132 хоног төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн. 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 23,000,000 төгрөг, хүүний өр 4,047,191.64 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөг, нийт 27,102,191.64 төгрөгийг *******,******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******,******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,461 төгрөгийн тавин хувь болох 146,730 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 146,730 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 146,730 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу .............. банк ХК-нд олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ................. банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 23,000,000 төгрөг, хүү 4,047,191.64 төгрөг, нотариатын зардал 55,000 төгрөг, нийт 27,102,191.64 төгрөгийг хариуцагч *******,******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч буюу ............ банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,461 төгрөгийн тавин хувь болох 146,730 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 146,730 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 146,730 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч буюу Төрийн банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч *******,******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч буюу .......... банк ХК нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ