| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2026/00057/И |
| Дугаар | 306/ШШ2026/00078 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 306/ШШ2026/00078
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 306/ШШ2026/00078 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: ...................... банк ХК
Хариуцагч: Э.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 5,109,377төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .............. банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч Э.Б нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-10-03-нд 6000317351 тоот Цахим зээийн гэрээ-г байгуулж, 17,900,000 төгрөгийн зээлийг сарын 1,65 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 60003173351 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 150 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000317351 Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-03-10-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болох хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000317351 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 5,261,421 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,451,756 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 30,062.3 төгрөг, нотариатын төлбөр 24,000 төгрөг, нийт 16,767,239.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Би ........... банк ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 16,767,239.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Зээлдэгч Э.Б нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-10-03-нд 6000317351 тоот Цахим зээийн гэрээ-г байгуулж, 17,900,000 төгрөгийн зээлийг сарын 1,65 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн боловч гэрээний үүргийг 150 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000317351 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 5,261,421 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,451,756 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 30,062.3 төгрөг, нотариатын төлбөр 24,000 төгрөг, нийт 5,109,377 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,786 төгрөгийн тавин хувь болох 120,893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 120,893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,893 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ............. банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 5.106.177 төгрөгийг хариуцагч Э.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,786 төгрөгийн тавин хувь болох 120,893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 120,893 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Э.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 120,893 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....... банк ХК ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА