2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/08922

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 21 191/ШШ2025/08922

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* , -61 тоот хаягт байрлах, Си Эф Си ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, хороо, 1******* хороолол, 38А/1 тоот хаягт байрлах, Гангар Инвест ХХК /РД:2095092-д холбогдох,

Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг гэрээний дагуу Гангар ******* ХХК-д шилжүүлсэн 2 м.кв талбайн үнэд 480,000,000 төгрөгийг гаргуулах,

Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК, ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын Гангар ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, 1,432,975,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б., Б.,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Гэрч Б., С., Ө.Алтанзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Си ******* ******* ******* ХХК дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг 2018 оноос барьж эхэлсэн.

Гангар ******* ХХК барилгыг гүйцээн барина, хөрөнгө оруулалт хийнэ гэж итгүүлснээр тус компанитай 2020 оны 08 сарын 21-ний өдөр GRI-2020-08-21-01 тоот хамтран ажиллах гэрээг байгуулан Гангар ******* ХХК нь дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт Си ******* ******* ******* ХХК-ийн барьж буй давхар үйлчилгээтэй орон сууцны барилга /12 давхар хүртэл Си ******* ******* ******* ХХК өөрийн хөрөнгөөр барьсан/-ыг гүйцээн барихад хөрөнгө оруулж 13, 14, дугаар давхрыг гүйцээн барихаар тохиролцсон.

Си ******* ******* ******* ХХК нь өөрийн барьсан барилга /12 давхар/-аас 2,653 м.кв хүртэл талбайг худалдан борлуулж 6,700,000,000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж барилгыг өөрийн хөрөнгөөр гүйцээн барьсан.

Си ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц, үйлчилгээтэй барилга баригдаж дууссан юм.

Гангар ******* ХХК нь 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.1, 1.7-д зааснаар санхүүжилтийг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэн боловч манай барилгад ямар ч хөрөнгө оруулалт бодитоор хийгээгүй.

Гэтэл Гангар ******* ХХК нь Си ******* ******* ******* ХХК-ийн захиалгаар барьж буй барилгад хөрөнгө оруулалт хийгээгүй, анхнаасаа хөрөнгө оруулалт хийх санаа зорилгогүйгээр манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл Гангар ******* ХХК нь хууран мэхлэх замаар 2020 оны 08 сарын 21-ний өдөр GRI-2020-08-21-01 тоот хамтран ажиллах гэрээг манай компанитай байгуулсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Гангар ******* ХХК нь 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулагдсан GRI-2020-08-21-01 тоот гэрээний дагуу манай компанийн өмнөөс ХХК-д 480,000,000 төгрөгийг төлж, манай Си ******* ******* ******* ХХК нь уг 480,000,000 төгрөгт тооцон уг барилгаас 2 м.кв талбайг олгохоор харилцан тохиролцон, төлбөрийг төлж талбайг авсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан ба 2020 оны 08 сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу Гангар ******* ХХК-д шилжүүлсэн 2 м.кв талбайг биет байдлаар нь буцаан гаргуулах боломжгүй тул дээрх талбайн үнэ болох 480,000,000 төгрөгийг Гангар ******* ХХК-иас шаардсан.

Си ******* ******* ******* ХХК нь Гангар ******* ХХК-иас 2 м.кв талбайн үнийг шаардаж байгаа тул ХХК-д 480,000,000 төгрөгийг төлөх болно.

Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд тус хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн байгуулагдсан Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК, ХХК, ХХК-иудын байгуулсан 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 21/06 тоот хамтран ажиллах гэрээний 1.2 дахь хэсгийн Гангар ******* ХХК-д холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Си ******* ******* ******* ХХК нь Гангар ******* ХХК-ийн хөрөнгө оруулалт хийх тохиролцоонд итгэж 2021 оны 05 сарын 18-ны өдөр 21/06 тоот хамтран ажиллах гэрээг байгуулсан ба тус гэрээгээр талууд Си ******* ******* ******* ХХК-ийн барилгад хөрөнгө оруулалт хийж гүйцээн барьж дуусгасны дараа үлдэх талбайгаа хуваах буюу ашиг хуваарилах гэрээ юм.

Гангар ******* ХХК нь дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдсан Си Эф Си ХХК-ийн захиалгатай давхар үйлчилгээтэй орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийгээгүй атлаа Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК, ХХК, ХХК-иудын байгуулсан 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 21/06 тоот хамтран ажиллах гэрээний 1.2 дэх хэсгийг үндэслэн Си ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн барилгаас 563,17 м.кв талбайг хууль зүйн үндэслэлгүйгээр авч, бусдад худалдан борлуулаад байна.

2021 оны 05 сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 1.2-т заасан Гангар ******* ХХК-д хуваарилсан 813,19 м.кв талбайгаас 2 м.кв талбай нь 2020 оны 08 сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу Гангар ******* ХХК-д шилжүүлэх байдлаар инд Си ******* ******* ******* ХХК-ийн төлөх байсан өр 480,000,000 төгрөгийн зээлийг хаахаар тохиролцсон байсан.

Гангар ******* ХХК хөрөнгө оруулалт хийгээгүй тул Си ******* ******* ******* ХХК нь 2 м.кв талбайн үнийг гаргуулахаар шаардаж байгаа тул Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК, ХХК, ХХК-иудын байгуулсан 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 21/06 тоот хамтран ажиллах гэрээний 1.2 дах хэсэгт заасан талбай нь 573.19 м.кв талбай болох юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан тул дээрх 573.19 м.кв талбайн үнэ болох 1,432,975,000 төгрөгийг Гангар ******* ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна.

Учир нь Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК, ХХК, ХХК-иудын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 21/06 тоот хамтран ажиллах гэрээ байгуулагдах үед талууд 1 м.кв талбайн үнэлгээг 2,500,000 төгрөгөөр тооцож байсан болно.

Иймд Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээний дагуу Гангар ******* ХХК-д шилжүүлсэн 2 м.кв талбайн үнэ 480,000,000 төгрөгийг, Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК, ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын Гангар ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулан, 1,432,975,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК, ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний Ганган ******* ХХК-д холбогдох 1, 2 дахь заалтыг хүчингүй болгосон нь гэрээний бусад оролцогч болох ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүй бөгөөд ХХК нь хамтран ажиллах гэрээний хүрээнд ашиг авах этгээд биш бөгөөд тус компани нь барилгын ажлыг гүйцэтгэх үүрэг бүхий барилгын ажлын гүйцэтгэгч тул эрх ашгийг хөндөхгүй.

Мөн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 1.2-т инд 1,345.2 м.кв талбайг хуваарилахаар тохиролцсон бөгөөд энэхүү тохиролцоо Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 11480 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Си ******* ******* ******* ХХК нь энэхүү гэрээний 1.2-т заасан болон эвлэрлийн гэрээнд заасан 1,345.2 м.кв талбайг инд хүлээлгэн өгсөн тул ны эрх ашиг хөндөгдөхгүй гэв.

 

Хариуцагч Гангар ******* ХХК-ийн захирал Ж.Энхтөр шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гангар ******* ХХК нь 30 гаруй жил барилгын салбарт ажиллаж байгаа туршлагатай компанийн нэг бөгөөд барилгын төлөвлөлт, санхүүжилт, барилга угсралтын ажлын зохион байгуулалт, гүйцэтгэлийн талаар тусгай арга мэдлэг хуримтлуулсан ажилтнуудтай.

Си ******* ******* ******* ХХК ба түүнийг төлөөлж захирал Б.гийн төрсөн ах Б. нь манай компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч С. болон хувьцаа эзэмшигч ерөнхий захирал Ж.Энхтөр нартай уулзаж хүндрэлтэй байдалд орсноо, ны зээлийн хөрөнгөөр барьж буй барилгаа үргэлжлүүлэн гүйцээж барих боломжгүй болсноо, ны зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаагаа, барьцаанд бариулсан дуусаагүй барилгаа ны өмчлөлд алдахаар байгаа зэрэг байдлаа тайлбарлан ярьж зөвлөгөө дэмжлэг, туслалцаа үзүүлж хүндрэлтэй байдлаас гарахад нь туслахыг хүссэн.

Хүсэлтийг нь судлаж үзэж хамтарсан компани байгуулж хамтран ажиллах зарчмаа тохиролцож 2020 оны 08 сарын 21-ний өдөр GRI-2020-08-21-01 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсаны үндсэн дээр ХХК нэртэй хамтарсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулж гүйцэтгэх захирал, дэд захирал нарыг 2 талаас томилж ажиллаж ирсэн.

Энэхүү хамтран ажиллах гэрээг 3 хувь үйлдсэн бөгөөд талууд тус бүр нэг хувийг авахаас гадна нэг хувийг инд өгч Си ******* ******* ******* ХХК-иас тай эвлэрлийн гэрээ байгуулахад ашиглагдсан гол үндэслэл болсон.

Хамтран ажиллах гэрээ байгуулах, энэ гэрээг үндэслээд тай эвлэрлийн гэрээ байгуулах, зээл ба зээлийн хүүгийн төлбөрийн дарамтаас гарах, барилгаа ны барьцаанд алдахаас хамгаалахад Си ******* ******* ******* ХХК-д чухал хэрэгцээтэй баримт бичиг байсан.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг буюу хууран мэхэлж хийсэн хэлцэл гэсэн байдлаар хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь хамтран ажиллах гэрээг байгуулах замаар хамтарсан компани байгуулж барилгаа ны барьцаанд алдахаас хамгаалах, манай компанийн барилгын ажлын мэдлэг туршлагыг ашиглах, барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх эн тэргүүний хэрэгцээтэй байсан санаачлагч нь Си ******* ******* ******* ХХК юм.

Түүнчлэн хамтран ажиллах гэрээг 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулж энэ гэрээний үндсэн дээр хамтарсан ХХК-ийг 2020 оны 09 сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж ажиллаж эхэлсэн.

Хамтран ажиллах гэрээг байгуулснаас хойш бүтэн 3 жил илүү хугацаа өнгөрсөн бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан 1 жилийн хугацаанд багтан гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь хууран мэхэлж хийсэн хэлцэл биш гэдгийг тодорхой харуулж байна.

Гангар ******* ХХК, Си ******* ******* ******* ХХК нар нь хамтарсан ХХК-тай 2024 оны 01 сарын 09-ний өдөр компани байгуулж хамтран ажилласан гэрээгээ дүгнэж акт үйлдсэн нь хууран мэхэлж гэрээ байгуулаагүйг нотолно.

Нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК-ийн захирал Б. нь хамтарсан ХХК-ийн дэд захирлын ажлыг давхар хийдэг бөгөөд ХХК-д оногдох 8 давхрын 114.7 м.кв орон сууц болон 1 давхрын үйлчилгээний талбайг дур мэдэн үнэ төлбөргүй авахаар хамтарсан компанид хохирол учруулахаар үйлдэл гаргасныг түүнд мэдэгдэхэд энэхүү нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр гаргаж хамтарсан компанийн ажилд хүндрэл учруулж байна гэж үзэж байна.

Түүнчлэн Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК-ийн хамтран ажиллах гэрээ нь , ХХК, Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК-иудын хамтран ажиллах гэрээний үндэслэл болж эрх зүйн хувьд Си ******* ******* ******* ХХК-д давхар ашигтай, үр дүнтэй гэрээ юм.

Үүнээс гадна Си ******* ******* ******* ХХК, захирал Б., түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд Б. нар нь өөрийн хамаарал бүхий Иш ноён ХХК-ийнхаа зээлийн өрөнд зээлдүүлэгч тай тохиролцож өгсөн тухайн барилгын талбайгаа олон жилийн дараа өгөхгүйгээр, одоогийн зах зээлийн үнээр иргэд, хуулийн этгээдэд худалдах, ийг хохироох зорилготой үйлдэл, гомдол гаргасан байгааг тай уулзах үед бидэнд мэдэгдсэн.

Шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг өмнө гаргаж байсан нь нэхэмжлэлд тавигдах шаардлагыг хангахгүй байсан энэ нэхэмжлэл нь шүүхийн ажилд зүй бус ачаалал үүсгэх, нэхэмжлэл гаргах үндэслэлгүйгээ мэдсээр байж хамтран ажиллагч компаниудад хүндрэл учруулах замаар явцуу хүсэл сонирхлоо тулгах гэсэн башир арга гэж үзэж байна.

Хариуцагч Гангар ******* ХХК нь Си ******* ******* ******* ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байхад уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үр дагаварт манай компаниас 480,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Манай компани хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухайн дутуу баригдсан дүүргийн ******* хороонд орших барилгыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн төсөл ХХК-иар орон сууц, оффис үйлчилгээний барилга болгон зураг зуруулж батлуулснаар уг зураг төслийн дагуу цаашид барилга баригдах, холбогдох байгууллагуудаас дахин санхүүжилт олгогдох боломжтой болсон.

Тус хуулийн этгээдээс энэ талаарх холбогдох нотлох баримт экспертээр 2024 онд баталгаажсан зураг төслийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба түүнчлэн 2020 оны 08 сараас эхлэн дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тухайн орон сууц үйлчилгээний барилгад санхүүжилт хийж байсан холбогдох баримтыг гаргаж өгсөн тул санхүүжилт хийгээгүй гэх тайлбар няцаагдана.

Нөгөө талаас Си ******* ******* ******* ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилгыг хэрхэн барьсан, тухайн барилгыг барих санхүүжилтийг хэрхэн шийдэж тухайбал энэхүү барилгын санхүүжилтэнд зориулж хэрхэн зээл олгосон талаар дурьдахгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгдөггүй.

2020 оны 08 сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 1.1-т энэхүү гэрээний зорилгыг барилга угсралтын ажлыг хамтран хийж гүйцэтгэх, худалдан борлуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, ашиг хуваарилахтай холбоотой гэж маш тодорхой тусгасан атал нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК бидний зүгээс 6,700,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Гангар ******* ХХК-ийн хувьд Си ******* ******* ******* ХХК-ийн зүгээс ирүүлсэн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 01/50 дугаартай албан бичгээр манай компанийн барьж буй Баянзүрх дүүргийн 8-р хороо, Батлан хамгаалахын их сургуулийн чанх урд байрлах байрны үнэд тухайн маргаан бүхий барилгаас үнэ дүйцүүлж талбай өгөх талаар зөвшөөрсөн, ны Гангар ******* ХХК-д 2021 оны 05 сарын 27-ны өдөр ЗГ/287 тоот Төлбөрийн үлдэгдлийн тухай албан бичгээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК-ийн ирүүлсэн албан бичигт дурдсан хөрөнгүүдийг худалдан борлуулах төлбөр тооцоонд тооцуулах талаар бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа, бидний зүгээс санал болгосон хөрөнгүүдээс Си ******* ******* ******* ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн, Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 08 сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлж байгаа талаар тодорхой дурдсан ба үүнтэй холбоотой бусад баримтыг гаргаж өгсөн.

Нөгөө талаас дээр дурдсан нөхцөл байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 198 дугаар зүйлийн 198.1-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна, 198.6-д Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасан зохицуулалттай нийцэж байна.

Мөн түүнчлэн дээрх хамтран ажиллах гэрээний зохицуулалтын хүрээнд тус 480,000,000 төгрөгийг инд 2021 оны 08 сарын 13-ны өдөр 231,768,000 төгрөг, 2021 оны 09 сарын 13-ны өдөр 175,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 30-ны өдөр 23,232,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрчээ.

Гэтэл нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК нь төлбөр төлөгдөж байх дээрхи хугацаанд тодорхой асуудлуудыг гаргаж тавиагүй атлаа Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК, ХХК-иудын хооронд байгуулсан 2021 оны 05 сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 1.2 дахь хэсэгтэй холбон тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 1.3-т талуудын талаар ... барилгатай холбоотой дээрх зураг төсөл, зөвшөөрөл, дуусаагүй барилгыг талууд хамтран өмчилж зарцуулах эрхтэй, ажлыг гүйцэтгэх санхүүжилтийн талаар гэрээний 1.7 ба 1.8-д тодорхой тохиролцсон тул тус барилгын ажил гүйцэтгэж буй ХХК-д 3,000 м.кв талбайг худалдан борлуулах эрх олгогдсон.

Энэхүү нөхцөл байдлыг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, дүүргийн 3 дугаар хороонд байрлах тус барилгын талбайг худалдан борлуулж буй орон сууцны захиалгын гэрээнүүдээс харагдана.
Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК-ийн хооронд үүссэн дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй давхар барилгыг дуусгахтай холбоотой энэхүү харилцаа 2020 оноос 2024 оны 04 сар хүртэлхи 4 жил орчим хугацаанд үргэлжилсэн ба нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК-ийн зүгээс өөр мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх төлбөр, хөрөнгө оруулалтыг энэ гэрээний дагуу хийгээгүй гэх тайлбар дараах баримтаар үгүйсгэгдэнэ.

2020 оны 08 сард 167,065,9 төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 09 сард тус барилгын гүйцэтгэгч ХХК болсон. Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай хүнд үед Гангар ******* ХХК нь 2020 оны 08 сараас 2024 оны 06 сар хүртэлх хугацаанд нийт 1,613,773,278 төгрөгийн санхүүжилт хөрөнгө оруулалтыг тус барилгын гүйцэтгэгч ХХК-д олгосон нь Гангар ******* ХХК-ийн санхүүд бүртгэгдсэн.

ХХК-иас ХХК-д нийт 830,518,560.96 төгрөгийн санхүүжилт олгож, 54,307,500 төгрөгийг ХХК нь төлж 2023 оны 12 сарын 31-ний байдлаар 776,211,060 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Гангар ******* ХХК нь 2023 оны 12 сарын 31-ний өдрөөр ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж 776,211,060 төгрөгийг ХХК-ийн өмнөөс нэмж төлж барагдуулсан. Энэ нь ХХК, ХХК-ийн 2023 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдоно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Си ******* ******* ******* ХХК нь тай 2018 оны 07 сарын 04-ний өдөр ББГ-2018/ЗГ/64 тоот зээлийн гэрээг хөрөнгө оруулалтын зориулалтаар байгуулан 4,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлийн мөнгөн хөрөнгөөр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2019 оны 05 сарын 22-ны өдөр ББГ-2018/БГ/64/02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүрэг, Үйлдвэр /17060/, Энгельс гудамж, 8 тоотод байрлах, 1944 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын 1780300253 дугаартай, 538 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

Гэвч зээлдэгч Си ******* ******* ******* ХХК-ийн авсан зээл нь хугацаа хэтэрсэн ба мөн орон сууц, оффис, үйлчилгээний зориулалттай барилгыг дуусгаж чадаагүйн улмаас Гангар ******* ХХК-тай хамтран хэрэгжүүлж барилгыг дуусгах гэж байгаа учраас инд төлбөртөө талбай тооцуулж өгөх хүсэлт тавьсаны дагуу эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй 2020 оны 10 сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/1480 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.

Тус захирамжид дурдсанаар Си ******* ******* ******* ХХК нь 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 4,195,530,000 төгрөгт тооцуулан барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүрэг, Үйлдвэр /17060/, Энгельс гудамж, 8 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс 3 дугаар давхарт үйлчилгээний зориулалттай 470.9 м.кв, 6 дугаар давхарт оффисын зориулалттай 14.8 м.кв, 7 дугаар давхарт оффисын зориулалттай 342.10 м.кв, 10 дугаар давхарт орон сууцны зориулалттай 364 м.кв, 11 дүгээр давхарт орон сууцны зориулалттай 3. м.кв, нийт 1,345.20 м.кв талбайг ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулсан.

Гэвч одоог хүртэл Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК нар нь ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан байгаа гэх шалтгаанаар барилгыг байнгын ашиглалтанд оруулсан улсын комиссын акт гаргуулдаггүй. Шүүгчийн захирамжийн дагуу ны өмчлөлд шилжүүлэх талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй байгаа.

Талуудын тайлбартай танилцлаа. Үүнтэй холбоотойгоор ны өмчлөлийн талбайд талууд маргах маргаан огт байхгүй юм гэж ойлголоо. Талуудын маргаанаас болж шүүгчийн захирамжийн дагуу тус ны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх баталгаажихгүй байгаа.

Иргэний хуулийн 101.1-д заасны дагуу өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу өмчлөх эрх маань улсын бүртгэлд очиж баталгаажихгүй байгаа буюу захиран зарцуулах эрх маань хөндөгдсөн хэвээр байна. Иймд талуудын маргааныг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21-01 тоот хамтран ажиллах гэрээний хуулбар,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/11474, 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 101/ШЗ2024/13719 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжууд,

Си ******* ******* ******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, барилгын өртгийн тооцоо, барилгын давхруудын өрөөний зохион байгуулалтын зургууд,

дүүргийн ******* хороо, Үйлдвэр /17060/, Энгельс гудамж, 8 тоот хаягт байршилтай 1944 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, дүүрэг, ******* хороо, нэгж талбарын 1780300253 дугаартай, 538 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/11480 дугаар бүхий талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж,

ХХК, Гангар ******* ХХК нарын хооронд 2022 оны 12 сарын 07-ны өдөр байгуулсан худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ,

Санхүүгийн баримтууд, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах тухай 2025 оны 04 сарын 02-ны өдрийн БА-096/2025 тоот комиссын дүгнэлтийн хуулбар,

Ган дизайн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,

Си ******* ******* ******* ХХК-ийн Гангар ******* ХХК-д хүргүүлсэн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 01/10 тоот хариу албан бичиг, 2023 оны 05 сарын 08-ны өдрийн 01/10 тоот шаардлага зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Гангар ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбарууд,

ны 2023 оны 05 сарын 16-ны өдрийн Г3/9 тоот, 2022 оны 04 сарын 25-ны өдрийн Г3/224 дугаар бүхий Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК нарт хүргүүлсэн мэдэгдлүүд,

ны 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 3г/287 тоот төлбөрийн үлдэгдлийн талаар Гангар ******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг,

ны 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 3г/422 тоот Си ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл,

ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн дүрмийн хуулбар,

ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол,

ХХК, Гангар ******* ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 10 сарын 28-ны өдрийн GRI-2020-10-28 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

ХХК, Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК нарын 2024 оны 01 сарын 09-ний өдөр гэрээ дүгнэсэн актын хуулбар,

Гангар ******* ХХК-ийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 01/125 тоот Си ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл,

ХХК, Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулсан 21/06 тоот хамтран ажиллах гэрээний хуулбар,

ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол,

Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК-ийн контор, үйлчилгээ, орон сууцны барилгын өөрчлөлтийн зургууд,

ХХК-ийн авлага, өглөгийн тайлангууд, ХХК-ийн барилгын өртөг тооцоо,

ХХК-ийн захиалагч иргэдтэй байгуулсан 2021 оны 01 сарын , 2021 оны 10 сарын 06, 2022 оны 11 сарын 21, 2022 оны 01 сарын 25, 2022 оны 03 сарын 31, 2022 оны 04 сарын 21, 2022 оны 07 сарын 29, 2021 оны 01 сарын 19, 2020 оны 11 сарын 11, 2021 оны 01 сарын 07, 2021 оны 03 сарын 26, 2021 оны 09 сарын 22, 2021 оны 01 сарын 08, 2023 оны 03 сарын 20, 2021 оны 06 сарын 03, 2021 оны 06 сарын 04, 2020 оны 12 сарын 28, 2020 оны 12 сарын , 2021 оны 01 сарын 11, 2021 оны 06 сарын -ны өдрүүдэд байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай, худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах захиалга гүйцэтгэх гэрээний хуулбарууд,

ХХК-ийн Өрнөх хүч ХХК-тай 2020 оны 11 сарын 09-ний өдрийн цахилгаан шат нийлүүлэх, угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

Хар дизайн ХХК-ийн Гангар ******* ХХК-д хүргүүлсэн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 23/28 тоот мэдэгдэл,

Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК нарын Хотын стандартын газарт 2024 оны 01 сарын 03-ны өдөр хүргүүлсэн 2024/02 тоот хүсэлт, инд хүргүүлсэн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 2024/01 тоот хүсэлт, санхүүгийн баримтууд,

Гангар ******* ХХК-ийн ХХК-д хүргүүлсэн 2021 оны 08 сарын 09-ний өдрийн 01/304 тоот хүсэлт,

2021 оны 07 сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Гангар ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 08/2021 тоот хурлын тогтоол, /үл хөдлөх эд хөрөнгө худалдах, гарын үсэг зурах эрх олгох тухай/, орон сууцны төлбөр төлсөн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 02 сарын 07-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар,

ХХК-ийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 35/423 тоот Си ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн төлбөрийн мэдээлэл, төлбөрийн даалгаврууд, ХХК-ийн дүрэм, Ганган холдинг ХХК-ийн дүрэм болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК нь Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг гэрээний дагуу Гангар ******* ХХК-д шилжүүлсэн 2 м.кв талбайн үнэд 480,000,000 төгрөгийг гаргуулах,

Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК, ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын Гангар ******* ХХК-д холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, 1,432,975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Гэрч Өлзийбаярын Алтанзул шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Би 2011 оноос Си ******* ******* ******* ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаа. ХХК-д 2020 оны 09 сараас 2024 оны 03 сар хүртэл нягтлан бодогчоор ажилласан. Намайг жирэмсний амралттай байхад Б. захирал 2 компани нийлж ажиллах гэж байна, нягтлангаар ажиллаач гэж санал тавьсан.

ХХК Си ******* ******* ******* ХХК-ийн захиалгатай орон сууц барилгын ажлын 13, 14, -р давхрын ажлыг гүйцэтгэсэн. Си ******* ******* ******* ХХК-ийн барилгын 1-12 давхрыг барихад 6,700,000,000 төгрөг зарцуулсан. Барьж байсан барилгаа худалдан борлуулах замаар санхүүжиж байсан. Си ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн 13- давхраас 2,600 м.кв талбайг худалдан борлуулсан.

Лайф ХХК нь Гангар ******* ХХК, ХХК-иудтай тооцоо үүсч байсан ба ХХК, Гангар ******* ХХК-аас бараа материал болон бэлэн мөнгийг хоорондын тооцоогоор авч байсан. Үүнийг хаахдаа Гангар ******* ХХК 2 давхрын 414 м.мк талбайг борлуулж, өр авлагыг хаасан.

ХХК нь ХХК-иас бараа материал болон бэлэн мөнгө авч байсан ба миний санаж байгаагаар 2023 оны эц*******йн байдлаар 1,600,000,000 төгрөг. Гангар ******* ХХК зээлийг дансаар төлсөн.

Си ******* ******* ******* ХХК нь Гангар ******* ХХК-д 512,000,000 төгрөгийн өглөгтэй байсан ба ХХК-ийн 800,000,000 төгрөг, Гангар ******* ХХК-д өгөх өглөг 500,000,000 төгрөг, үүнийг нийлүүлээд Си ******* ******* ******* ХХК-ийн барьж байгаа барилгаас 2 давхрын 414 м.кв талбайг бүхэлд нь өгөх замаар өр төлбөр хаагдсан. Энэ өрийг хаахад 2022 оны 12 сарын 07-ны өдөр Лайф ХХК, Гангар ******* ХХК нар худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулан 414.86 м.кв 2 давхрын бүтэн талбайг өр төлбөрт тооцон шилжүүлсэн.

2024 оны 01 сарын 17-ны өдрийн байдлаар ХХК Гангар ******* ХХК-аас бол 161,625,177 төгрөгийн авлагатай гарсан.

Гангар ******* ХХК-иас 500,000,000 гаруй төгрөгийн бараа материал, бэлэн мөнгө авсан ба үүнээс өөрөөр Си ******* ******* ******* ХХК-ийн барилгын 13, 14, -р давхрыг барихтай холбоотой санхүүжилт Гангар ******* ХХК-иас аваагүй.

Си ******* ******* ******* ХХК барилгын 1-12 давхар хүртэл карказ угсарсан гэсэн, ХХК 13- давхрын ажлыг хийсэн ба цонх, дотоод засал хийгдээгүй байсан. ХХК болон Гангар ******* ХХК нар хамтран ажилласан.

Си ******* ******* ******* ХХК наас 4,600,000,000 төгрөгийн зээл аваад барилга руугаа оруулсан ба манай тус тай холбоотой төлбөр тооцоо дууссан. Банктай холбоотой талбайн маргаан байхгүй. ... гэжээ.

 

Гэрч гийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Би 2020 оны 09 сараас одоог хүртэл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2014 оноос ажилласан. Дунд нь хэсэг хугацаанд ажиллаагүй. 2019-2021 оны үеэс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан.

дүүргийн ******* хороо орон сууц үйлчилгээний зориулалттай 16 давхар барилгын ажлын талаар би сайн мэднэ. Лайф ХХК гүйцэтгэгч компаниар анхнаас нь ажилласан. Гангар ******* ХХК Си ******* ******* ******* ХХК-тай уг төслийг хамтарч хэрэгжүүлэхээр 2020 оны 8 сарын 21-ний өдөр тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Уг барилга анх Хаан ны эх үүсвэрээр баригдаж эхлээд 12 давхрын каркасны ажил хийгдээд 2, 3 жил зогссон байсан. Си ******* ******* ******* ХХК-ийн захирал Б.гийн ах Б. манай компанийн хувьцаа эзэмшигч н.тэй уулзаад зээлийн өрөнд хураагдах гээд байна, энэ барилгыг дуусгамаар байна, танайх ороод дуусгаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан байсан. Гангар ******* ХХК-ийн ерөнхий захирал н.Энхтөр захирал бид 2 н. ахтай удаа дараа хэлцэл хийсэн.

Барилгын талбайг барилга барих санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулъя гэж тохирч үүний дагуу 50, 50 хувийн эзэмшилтэй ХХК үүсгэн байгуулж намайг гүйцэтгэх захирлаар томилсон. Хамтарсан компани байгуулагдаагүй байх үед хамтран ажиллах гэрээгээ байгуулчихаад барилга гүйцэтгэлийн ажил эхлүүлж байсан.

Тэр үед Гангар ХХК гэж Гангар ******* ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани руу Гангар ******* ХХК-иас эхний ээлжийн хөрөнгө оруулалтууд, арматурын мөнгө, ажлын хөлс зэргийг шилжүүлж байсан.

2 талаас ажилтнуудаа томилсон. 2020 оны 10 сарын 28-ны өдөр Гангар ******* ХХК, Си ******* ******* ******* ХХК, ХХК нарын хооронд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба энэ гэрээгээр хэн юу хийх бэ, санхүүжилтийг дахин босгох талбайнуудаа тохирсон. Мөн тай хамтарч ажиллах гэрээ давхар 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулж авах талбайнуудаа тохирсон.

Тухайн үед бүх нийтийг хамарсан цар тахал болж байсан учраас ажил зогссон өдөр байгаа, тэр хооронд хөрөнгө мөнгөөр дутагдах үед Гангар ******* ХХК болон ХХК-иудаас хөрөнгө мөнгө материал өгч байсан. Гангар ******* ХХК өөрсдийн мэргэжлийн ажиллах хүчийг ажиллуулаад, Си ******* ******* ******* ХХК дэд захирал хяналтын үүрэг гүйцэтгэнэ гээд нягтлан бодогчоо тавиад санхүүд тайлан гаргаж ажиллаж байсан.

Бид барилгаа дуусгаад барилга байгууламж байнгын ашиглалтад оруулах улсын комиссыг 2024 онд ажиллуулсан. Талууд 2024 онд барилгаа дууссан учраас гэрээгээ дүгнэнэ гээд 2024 оны 01 сарын 09-ний өдөр 21 тоот гэрээ дүгнэсэн акт үйлдээд авах талбайгаа дахин баталгаажуулсан.

Биднийг очиход Си ******* ******* ******* ХХК-ийн барилгын зураг өөр байсан, 2 давхар руугаа гардаг шаттай. Энэ нь үр ашиггүй тул талбай нэмэгдүүлэх үүднээс зөвшилцөөд барилгын үндсэн хийцийг өөрчлөхгүй дотор зохион байгуулалтыг өөрчлөөд тэр зургаа дахиж шинээр зуруулаад Барилгын хөгжлийн төвөөр магадлалаа батлуулсан. Барилгын зураг Гангар ******* ХХК, Си ******* ******* ******* ХХК, ХХК-ийн орон сууц, үйлчилгээ, оффисын барилга гэж батлагдсан.

ХХК-д 700,000,000 төгрөгийн өртэй, 8 давхрын 114 м.кв байр, 1 давхрын 50 м.кв байрыг бидэнд өр, татвар гарвал нэмж өгнө гэж тооцоолсон байсан ба үүнийг Си ******* ******* ******* ХХК-ийн захирал н. эзэмшиж, ашиглаж байгаа.

Хамтарсан компани 3,000 м.кв-ыг зарцуулж барилгыг дуусгах ёстой байхад 2 үл хөдлөхийг н. өөртөө авсан. Гүйцэтгэгч захиалагч болж орохгүй. Гэрээнд Гангар ******* ХХК-ийг захиалагчаар оруулна гэж заагаагүй, хамтарч ажиллаж энэ барилгыг дуусгана гэж тэгээд дундаасаа 50 50 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компанийг байгуулж, тухайн компанийг гүйцэтгэгчээр ажиллуулна гэж тохирсон.

Гангар ******* ХХК тусгай зөвшөөрөлтэй, оныг сайн санахгүй байна. Би гэрээний хүрээнд л ярьж байна. Гангар ******* ХХК бол 1992 онд байгуулагдсан, Монголын хамгийн анхны ууган барилгын мэргэжлийн компани л гэж хэлсэн.

Хамтран ажиллах гэрээгээр 3,000 м.кв талбайг борлуулж, санхүүжилтийг босгох үүргийг ХХКСи ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК-аас эрхийг нь өгсөн. Энэ дагуу бол 3000 м.кв борлуулж, тухайн барилгын санхүүжилтийг босгож, тухайн барилгыг нь дуусгасан болохоос Си ******* ******* ******* ХХК-аас илүү мөнгө өгөөгүй.... гэжээ.

 

Гэрч Бэгзсүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... ХХК-д барилгын инженер ажилтай. 2012 оноос Гангар ******* ХХК-д ажиллаж байгаад 2019 оноос ХХК-д ажиллаж байгаа.

Хан-Уул дүүргийн ******* хорооны төсөл буюу давхар барилга барихад би ажилласан. Сайн санахгүй байна. Гангар ******* ХХК, Си ******* ******* ******* ХХК-ийн нийлсэн төсөл гэж намайг томилж ажиллуулсан. Би мэргэжлийнхээ чиг үүргийн дагуу барилгын ажлыг барилгын норм дүрм, стандартын дагуу бариулах үүрэгтэй байсан. Намайг барилга дээр очиход каркас угсралтын ажил 12 давхар хүртлээ дууссан байсан. Түүнээс хойшхи ажлуудыг бид хийж дуусгасан.

Ерөнхийдөө 50, 50 хувиар нийлж ХХК-ийг байгуулаад барилга угсралтын ажлыг дуусгана гэсэн мэдээлэлтэй очсон. Бусад нарийн юмыг мэдэхгүй. Мөнгө санхүүгийн талаар мэдээлэл байхгүй.

Карказ барилгын ажил эхлэх явцын зөвхөн рам хэсэг боссон дам нуруу задгайгаараа байгаа гэсэн үг, битүүлэх ажил хийгээгүй, зөвхөн бетон арматурын ажил, угсралтын ажил хийгдсэн явцдаа л байсан гэсэн үг 12 давхар хүртэл. ХХК ******* хорооны барилга хариуцаж ажиллахдаа давхар өөр барилга хариуцаж ажиллаж байгаагүй.

Гангар ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талаар мэдэхгүй. ХХК-иас ямар хэмжээний бараа материал барилгын талбай руу нийлүүлсэн талаар нарийн мэдэхгүй.

Миний ажлын чиг үүрэгт би бараа материалуудаа захьж удирдах албан тушаалтанд өгнө, удирдах албан тушаалтан худалдан авах асуудлыг зохицуулна. Үнийн дүнг мэдэхгүй. Барилгын ажил дууссан... гэжээ.

 

Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба уг гэрээг А талыг төлөөлж Гангар ******* ХХК, Б талыг төлөөлж Си ******* ******* ******* ХХК нар барилга угсралтын ажлыг хамтран хийж гүйцэтгэх, худалдан борлуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, ашиг хуваарилахтай холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохиролцжээ.

Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т Барилга одоогоор 12 давхрын карказ хийгдсэн, гадна дулаан, цэвэр бохирын оруулга хийгдсэн, гадна цахилгааны кабель татагдсан бөгөөд эдгээр ажлуудыг Си ******* ******* ******* ХХК нь ны зээлийн санхүүжилтээр гүйцэтгэсэн.

Барилгын батлагдсан зураг, эскиз, загвар зураг, техникийн нөхцлүүд, барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, дуусаагүй барилга нь энэхүү гэрээ байгуулагдах өдрийн байдлаар Б талын нэр дээр байгаа боловч инд барьцаалагдсан болно.

Талууд энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулснаар Б тал нь тай эвлэрлийн гэрээ байгуулж тус ны барьцаанаас чөлөөлж, барилгатай холбоотой зураг төсөл, зөвшөөрөл дуусаагүй барилгыг талууд хамтран өмчилж захиран зарцуулах эрхтэй болно,

1.4-т Б тал нь тай байгуулсан байгаа зээлийн гэрээг эвлэрлийн гэрээ байгуулах замаар цуцалж, одоо байгаа зээл болон хүүний төлбөрийг барилга дахь орон сууц, үйлчилгээ, оффи*******йн талбайгаар хаах захиалга, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулна.

наас зээл, зээлийн хүүний 480,000,000 төгрөгийг Б талын өмнөөс А тал нь тухайн үнийн дүнтэй дүйцэх хөрөнгийг инд шилжүүлж барилгаас 2 м.кв талбайг А талд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцов,

1.5-д Талууд нь барилгын ажлыг гүйцэтгэх, худалдан борлуулах, ашиглалтанд хүлээлгэн өгөх, барилгын ашиглалтыг шийдвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэх зориулалтаар хамтарсан компани байгуулна,

1.7-д Хамтарсан компани нь барилгаас 2800м2 хүртэл талбайг худалдан борлуулах замаар барилгыг дуусгаж ашиглалтанд өгөхөд шаардагдах санхүүжилтийг, 200 м.кв талбайг худалдан борлуулах замаар өөрийн үйл ажиллагааны зардлаа шийдвэрлэх бөгөөд хамтарсан компани эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах зөвшөөрөл, баримт бичиг , эрх үүргийг талууд шилжүүлэх болно,

1.8-д Талууд 1.7-д заагдсан нийт 3000 м.кв хүртэл талбайга хамтарсан компанид бүрэн хүлээлгэн өгч барилга угсралтын ажлыг дуусгуулна,

1.11-т Гэрээний 1.4, 1.7, 1.8, 1.9, 1.10 дэх заалтын дагуу хувиарласан талбайгаас бусад үлдэх талбайг талууд тэнцүү байдлаар харилцан тохиролцон хуваан авна гэж тус тус заасан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 7-10 дугаар тал/

 

Талууд 2020 оны 08 сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой 2020 оны 08 сарын 31-ний өдөр ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн ба хуралд Гангар ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ж.Энхтөр, Си ******* ******* ******* ХХК-ийг төлөөлж тус компанийн хувьцаа эзэмшигч Б., иргэн Л., Б.Ганбат нар оролцжээ.

Уг хурлаар Гангар ******* ХХК болон Си ******* ******* ******* ХХК гэсэн хоёр хувьцаа эзэмшигчтэй, ХХК-ийн хэлбэртэй, ХХК гэсэн оноосон нэртэй компани үүсгэн байгуулан, дүрмийг батлах, хаягийг Гангар ******* ХХК-ийн албан ёсны хаягийг Сүхбаатар дүүрэг, ******* хороо, 5-р хороолол, Усны гудамж 27 тоот хаягаар тогтоох,

ХХК-ийн зарласан хувьцаа нэг бүр нь 1.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,000 ширхэг энгийн хувьцаа буюу нийт 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй байхаар, гаргах хувьцаа нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаа буюу нийт 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнийн дүнтэй байхаар,

Гаргасан 1000 ширхэг энгийн хувьцаанаас хувьцаа эзэмшигч Гангар ******* ХХК-д 500 ширхэг энгийн хувьцааг тус бүрийг нь 1000 төгрөг буюу нийт 500,000 төгрөгөөр, хувьцаа эзэмшигч Си ******* ******* ******* ХХК-д 500 ширхэг энгийн хувьцааг тус бүрийг нь 1000 төгрөг буюу нийт 500,000 төгрөгөөр тус тус эзэмшүүлэх,

ХХК нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, интерьер экстрьер дизайн хийх, зар сурталчилгаа хийх, барилгын материалын худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлээр хугацаагүй үйл ажиллагаа явуулах, гүйцэтгэх захирлаар гийн г томилохоор шийдвэрлэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 43-50 дугаар тал/

 

Захиалагч гэх Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК нар нь гүйцэтгэгч гэх ХХК нар 2020 оны 10 сарын 28-ны өдөр GRI-2020-10-28 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дараах зүйлийн харилцан тохиролцжээ.

Уг гэрээний 1.1-т Гүйцэтгэгч нь захиалагч талтай харилцан тохиролцож хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталж тогтоосон үнийн хүрээнд дүүргийн ******* хороо, орон сууц үйлчилгээтэй давхар орон сууц үйлчилгээний барилга байгууламж, дулаан зогсоолыг гүйцээн барихтай холбогдуулан 12 давхрын карказ угсралтын ажлаас бүрэн дуусгах хүртэлх /карказ угсралт, өрлөг шавар, гадна фасад, хаалга цонх, шат, шал, лифт, засал, гадна тохижилт, сантехник, цахилгаан, халаалт агаар сэлгэлт, бусад/ ажлыг гэрээ болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа барилгын холбогдох норм ба дүрэсм, стандартын шаардлагад нийцүүлэн мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд, бүрэн хэмжээгээр хамтран ажиллах гэрээгээр тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хянан шалгаж ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон орон сууц, үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино,

1.2-т Гангар ******* ХХК болон Си ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 08 сарын 21-ний өдрийн GRI-2020-08-21-01 тоот хамтран ажиллах гэрээний 1.7-р зүйлд заасан хамтарсан компани нь барилгаас 2800 м2 хүртэл орон сууц, үйлчилгээний талбайг худалдан борлуулах замаар барилгын үлдсэн ажлуудыг хийж дуусгаж, ашиглалтанд өгөхөд шаардагдах санхүүжилтийг бий болгох, мөн барилгаас 200 м.кв талбайг худалдан борлуулах замаар хамтарсан компани үйл ажиллагааны зардлаа шийдвэрлэх зэрэг нөхцлийг тохиролцсон бөгөөд ХХК-д барилга угсралтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах зөвшөөрөл, баримт бичиг, үүргийг талууд шилжүүлэх болно гэсэн заалтын дагуу энэхүү гэрээний хавсралт 1-д заагдсан орон сууц, оффис, үйлчилгээний барилгыг худалдан борлуулах эрхийг захиалагчаас гүйцэтгэгчид энэ зүйлд заасан талбайн хэмжээний дотор олгосон болно,

1.3-т Мөн Гангар ******* ХХК болон Си ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 08 сарын 21-ний өдрийн GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээний1.8-р зүйлд заасан Талууд 1.7-д заагдсан нийт 3000 м.кв талбайг хамтарсан компанид бүрэн хүлээлгэн өгч барилга угсралтын ажлыг дуусгуулна гэж заасны дагуу гэрээний нийт дүн /3000м2*2,000,000/ 6,000,000,000 төгрөг байна.

Дээрх үнэд ажлын хөлс, материал, тээвэр, механизм, ХАБЭН зардал, НӨАТ зэрэг зардлууд бүгд багтсан дүн болно. ... гэж тус тус харилцан тохиролцсон байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 51-55 дугаар тал/

 

Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК нар нь 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон ёсоор 2020 оны 08 сарын 31-ний өдөр хамтарсан компани болох ХХК-ийг байгуулан, 2020 оны 10 сарын 28-ны өдөр ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан дүүргийн ******* хороо, орон сууц үйлчилгээтэй давхар орон сууц үйлчилгээний барилга байгууламж, дулаан зогсоолыг гүйцээн барихтай холбогдуулан 12 давхрын карказ угсралтын ажлаас бүрэн дуусгах хүртэлх /карказ угсралт, өрлөг шавар, гадна фасад, хаалга цонх, шат, шал, лифт, засал, гадна тохижилт, сантехник, цахилгаан, халаалт агаар сэлгэлт, бусад/ ажлыг гүйцэтгүүлэхээр,

ХХК барилгаас 2800 м2 хүртэл орон сууц, үйлчилгээний талбайг борлуулан барилгын үлдсэн ажлуудыг хийж дуусгаж, ашиглалтанд өгөхөд шаардагдах санхүүжилтийг бий болгохоор, 200 м.кв талбайг худалдан борлуулж үйл ажиллагааны зардлаа шийдвэрлэхээр, дээрхи ажлыг хийж дуусгах гэрээний нийт дүнг 6,000,000,000 төгрөг хэмээн харилцан тохиролцсон болох нь тогтоогдлоо.

 

Мөн ХХК, Гангар ******* ХХК нар 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхтэй холбоотой орон сууцны борлуулалтын үнийг тогтоон, бусадтай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулан, тодорхой зарцуулалтыг хийсэн нь тооцооны үлдэгдлийн баталгаа, авлага өглөгийн тайлан, зарлагын баримтуудад тусгагджээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 102-1, 186-203, 205-206, 208-242, 2 дугаар хавтасны 1-12 , 16-101, 1-121 дүгээр тал/

 

Зээлдүүлэгч ХХК нь зээлдэгч Си ******* ******* ******* ХХК-д холбогдуулан үндсэн зээл 3,666,847,301 төгрөг, зээлийн хүү 769,747,777 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,233,233 төгрөг, нийт 4,443,828,311 төгрөгийг нэхэмжлэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан байна.

Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* нар 2020 оны 08 сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулснаар зээлдэгч Си ******* ******* ******* ХХК нь зээлдүүлэгч ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулан Си ******* ******* ******* ХХК нь нийт нэхэмжилж байгаа 4,443,828,311 төгрөгөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 248,298,311 төгрөгийг бэлнээр төлж,

Үлдэх 4,195,530,000 төгрөгт барьцаа хөрөнгөнөөс дүүрэг, 3 хороо, Үйлдвэр /17060/, Энгельс, 3 давхарт байрлах 470.90 м.кв үйлчилгээний зориулалттай талбайг /4,050,000 төгрөгийн үнэлгээтэй/, 1,907,145,000 төгрөгөөр,

дүүрэг, 3 хороо, Үйлдвэр /17060/, Энгельс, 6 давхарт байрлах 14.80 м.кв оффисын зориулалттай талбайг /3,0,000 төгрөгийн үнэлгээтэй/, 46,620,000 төгрөгөөр,

дүүрэг, 3 хороо, Үйлдвэр /17060/, Энгельс, 7 давхарт байрлах, 342.10 м.кв оффисын зориулалттай талбайг /3,0,000 төгрөгийн үнэлгээтэй/, 1,077,6,000 төгрөгөөр,

дүүрэг, 3 хороо, Үйлдвэр /17060/, Энгельс, 10 давхарт байрлах, 364 м.кв орон сууцны зориулалттай талбайг /2,250,000 төгрөгийн үнэлгээтэй/, 819,000,000 төгрөгөөр,

дүүрэг, ******* хороо, Үйлдвэр /17060/, Энгельс, 11 давхарт байрлах, 3. м.кв орон сууцны зориулалттай талбайг /2,250,000 төгрөгийн үнэлгээтэй/, 345,0,000 төгрөгөөр,

Нийт 1,345.20 м.кв талбайг 4,195,530,000 төгрөгт тус тус тооцон 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дотор ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон эвлэрлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/11480 дугаартай Талуудын эвлэрлийн баталгаажуулах тухай захирамжаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 99-101, 168-170, 204, 207, 2 дугаар хавтасны 162-167, 169-176 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан ба дээрх дурдсан үйл баримт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй.

 

Нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК нь Гангар ******* ХХК-тай 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн ..., 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл тул тус тус хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

 

Мөн нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчин хамтарсан компани байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл гэж тайлбарлалаа.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх ба мөн тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй.

Гэрээний талууд буюу Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК нар хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцан тохиролцон гэрээний талуудын тэгш эрхтэй байх зарчмын зарчмын хүрээнд хамтарсан компани болох ХХК-ийг байгуулсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан тохиолдолд хэлцлийг 1 талыг хууран мэхэлсэн нөхцөл байдал үүссэн байх ба хууран мэхэлж хэлцэл хийж буй этгээд нөгөө тал төөрөгдөхийг мэдэж зорилгоо болгосон байдаг.

Хариуцагч Гангар ******* ХХК нь хамтран ажиллах гэрээний хэрэгжүүлэхтэй холбоотой ХХК-д 2021 оны 08 сарын 13-ны өдөр 231,768,000 төгрөг, 2021 оны 09 сарын 13-ны өдөр 175,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 22-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 30-ны өдөр 23,232,000 төгрөг, нийт 480,000,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

 

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж заасан ба Си ******* ******* ******* ХХК нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг хэзээ хэрхэн мэдсэнтэй холбоотой тайлбарыг гаргаагүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй.

 

Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 08 сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээ хэрэгжиж дуусгавар болсон байх бөгөөд уг гэрээг хууль зөрчсөн, хуурамч мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Энэ байдал талуудын тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана гэж заасан.

Мөн ХХК-ийн гүйцэтгэх захирал Э., ХХК-ийн гүйцэтгэх захирал Л., Си ******* ******* ******* ХХК-ийн захирал Б., Гангар ******* ХХК-ийн ерөнхий захирал Ж.Энхтөр нар 2021 оны 05 сарын 18-ны өдөр 21/06 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан ба:

гэрээний 1.1-т дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй давхар үйлчилгээ, оффисын зориулалттай барилгын захиалагч буюу Си ******* ******* ******* ХХК, гүйцэтгэгч ХХК, ХХК нарын хооронд үүсэж байгаа 5,665.42 м.кв хүртэл барилгыг барьж дуусган ашиглалтанд хүлээлгэн өгөх, барилгын талбайг талуудад хуваарилах, хамтран борлуулах, үнийг тогтоох зорилгоор талуудын хооронд үүсэх эд хөрөнгийн өмчлөх эрхийн харилцаа, харилцан хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг тогтооход оршино,

1.2-т Талууд харилцан тохиролцож барилгын нийт ашигтай талбай болох 5,675.18 м.кв талбайг дор дурдсанаар өмчилнө.

Өмчлөгч: ХХК: /барилгыг бүрэн дуусгахад зориулж, 2020.10.28-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу/

1 давхар, үйлчилгээ 1-р давхар хэсэгчлэн, 90.9 м.кв,

2 давхар, үйлчилгээ ******* давхар бүтнээрээ, 485.8 м.кв,

4 давхар, оффис 4-р давхар бүтнээрээ, 362.96 м.кв,

7 давхар, оффис 6-р давхар хэсэгчлэн, 20.86 м.кв,

8 давхар, орон сууц 8-р давхар бүтнээрээ, 372.72 м.кв,

9 давхар, орон сууц 9-р давхар бүтнээрээ, 372.72 м.кв,

10 давхар, орон сууц 11-р давхар хэсэгчлэн, 8.72 м.кв,

12 давхар, орон сууц 1******* давхар бүтнээрээ, 372.72 м.кв,

13 давхар, орон сууц 1******* давхар бүтнээрээ, 372.72 м.кв,

14 давхар, орон сууц 14-р давхар бүтнээрээ, 372.72 м.кв,

Нийт 2832.84 м.кв,

 

ХХК-/эвлэрлийг баталгаажуулсан шүүхийн шийдвэрийн дагуу/

3 давхар, үйлчилгээ ******* давхар бүтнээрээ, 470.9 м.кв,

6 давхар, оффис 6-р давхар, 14.8 м.кв,

7 давхар, оффис 7-р давхар бүтнээрээ, 342.1 м.кв,

10 давхар, орон сууц 10-р давхар бүтнээрээ, 364.0 м.кв,

11 давхар, орон сууц 11-р давхар хэсэгчлэн /114.7 м.кв, 57.26 м.кв/, 3.4 м.кв,

Нийт 1345.2 м.кв,

 

-Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК нарын хооронд 2020.08.21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21-01 тоот хамтран ажиллах гэрээ болон 2021.03.11-ний өдөр байгуулсан 2021/03/11-6-4 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, Си ******* ******* ******* ХХК-ийн 2020.09.22-ны өдрийн 01/50 тоот хүсэлтийн дагуу/

Си ******* ******* ******* ХХК-1 давхар үйлчилгээ хэсэгчлэн, 99.99 м.кв,

6 давхар, оффис 6-р давхар, хэсэгчлэн, 166.75 м.кв,

7 давхар, оффис 7-р давхар хэсэгчлэн, 20.86 м.кв,

10 давхар, орон сууц 10-р давхар хэсэгчлэн, 8.72 м.кв,

11 давхар, орон сууц 11-р давхар хэсэгчлэн, 100.94 м.кв,

давхар, оффис -р давхар хэсэгчлэн, 279.93 м.кв,

Нийт 674.19 м.кв,

Гангар ******* ХХК: 1 давхар, үйлчилгээ хэсэгчлэн, 96.99 м.кв,

5 давхар, оффис 5-р давхар бүтнээрээ,362.96 м.кв,

6 давхар, оффис 6-р давхар хэсэгчлэн, 160.55 м.кв,

11 давхар, орон сууц 11-р давхар хэсэгчлэн, 109.66 м.кв,

давхар, оффис -р давхар хэсэгчлэн, 83.03 м.кв,

НИЙТ 5,665.42 м.кв гэжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 61-63 дугаар тал/

 

Си ******* ******* ******* ХХК-ийн захирал Б., Гангар ******* ХХК-ийн ерөнхий захирал Ж.Энхтөр, ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. нар 2024 оны 01 сарын 01-ний өдөр 24/01 тоот гэрээ дүгнэсэн акт үйлдсэн ба уг актаар талуудын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан 21/06 тоот хамтран ажиллах гэрээг дүгнэсэн байна.

Талууд гэрээний биелэлтийг дүгнэж, талууд эц*******йн байдлаар дараах талбайгаар өмчлөхөөр тохиролцжээ. Үүнд:

1. 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 21/06 тоот Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК, талуудын хамтран ажиллах гэрээний дагуух зарим талбайн хэмжээ барилгын зураг төсөл өөрчлөгдсөн, мөн бодит гүйцэтгэлээр газар дээр нь гарсан гүйцэтгэлийг хэмжиж үзээд хүснэгтэд зааснаар талбайг хуваасан ба үүнийг талууд зөвшөөрч байгаа болно.

Уг хэмжилтээр 2023/ЭТ-05 тоот шифртэй талбайн хэмжээнд өөрчлөлт орсон зэргийг холбогдох мэргэжлийн байгууллагаар батлуулсан болно.

Талууд өөрт оногдсон талбайн хэмжээгээр эд хөрөнгийн бүртгэлийн улсын байгууллагад бүртгүүлэх жагсаалтыг гаргаж, өөр өөрсдийн гэрчилгээ гаргах ажлыг зохион байгуулах эрхтэй бөгөөд ноогдсон талбайг талууд өөрсдөө борлуулсан туд татвар болон бүртгэлтэй холбоотой зардлыг хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн.

Өмчлөгч: ХХК: /барилгыг бүрэн дуусгахад зориулж/

1 давхар, үйлчилгээ 1-р давхар, 92.6 м.кв,

2 давхар, үйлчилгээ ******* давхар бүхлээрээ, 431.81 м.кв,

4 давхар, оффис 4-р давхар бүхлээрээ, 421.74 м.кв,

7 давхар, орон сууц 6-р давхар хэсэгчлэн, 17.4 м.кв,

8 давхар, орон сууц 8-р давхар бүхлээрээ, 372.7 м.кв,

9 давхар, орон сууц 9-р давхар бүхлээрээ, 372.7 м.кв,

10 давхар, орон сууц 7-р давхар хэсэгчлэн, 52.84 м.кв,

12 давхар, орон сууц 1******* давхар бүхлээрээ, 372.7 м.кв,

13 давхар, орон сууц 1******* давхар бүхлээрээ, 372.7 м.кв,

14 давхар, орон сууц 14-р давхар бүхлээрээ, 372.72 м.кв,

давхар, оффис -р давхар хэсэгчлэн, 45.0 м.кв,

Нийт 2924.89 м.кв,

 

Си ******* ******* ******* ХХК-иас ХХК-д өрөндөө өгч буй:

3 давхар, үйлчилгээ ******* давхар бүхлээрээ, 2.56 м.кв,

7 давхар, оффис 7-р давхар, 368.9 м.кв,

10 давхар, орон сууц 10-р давхар бүхлээрээ, 372.72 м.кв,

11 давхар, орон сууц 11-р давхар бүхлээрээ, 372.72 м.кв,

Нийт 16.9 м.кв,

 

Си ******* ******* ******* ХХК: 1 давхар, үйлчилгээ, 90.9 м.кв,

6 давхар, оффис 6-р давхар, хэсэгчлэн, 186.04 м.кв,

давхар, оффис -р давхар хэсэгчлэн, 317 м.кв,

Нийт 593.94 м.кв,

 

Гангар ******* ХХК: 1 давхар үйлчилгээ, 90.9 м.кв,

5 давхар, оффис 5-р давхар бүтнээрээ, 421.74 м.кв,

6 давхар, оффис 6-р давхар хэсэгчлэн, 169.55 м.кв,

давхар, оффис -р давхар хэсэгчлэн, 78.77 м.кв,

Нийт 760.96 м.кв.

НИЙТ 5796.7 м.кв.

2. Цар тахлын нөхцөл байдал, бараа материалын үнийн өсөлт, ажиллах хүчний цалингийн өсөлт, хил гаалийн нөхцөл байдал, хорио цээр, тээвэр ложистикийн хүндрэлтэй нөхцөл байдал зэргээс шалтгаалан барилга угсралтын үйл ажиллагаа анх тогтоосон график хугацаанаас сунжирсан бөгөөд үүнийг талууд хүлээн зөвшөөрч байгаа ба үүнээс шалтгаалан талууд ямар нэгэн хохирол алданги торгууль нэхэмжлэхгүй байхаар шийдвэрлэн ... Си ******* ******* ******* ХХК-ийн захирал Б., Гангар ******* ХХК-ийн ерөнхий захирал Ж.Энхтөр, ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. нар хэн аль нь гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан нь уг гэрээ дүгнэсэн актаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 56-57 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК нь Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК, ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын Гангар ******* ХХК-д холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна.

 

Мөн зүйлийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь  үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулна.

Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээ талуудын хүсэл зоригын илэрхийлэлээ тусган байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул мөн уг хэлцлийн үндсэн дээр байгуулсан Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК, ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын Гангар ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан хэлцэл гэж үзэхгүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч Гангар ******* ХХК-д холбогдох Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2 м.кв талбайн үнэд 480,000,000 төгрөгийг гаргуулах, Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК, ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын Гангар ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан, 1,432,975,000 төгрөг гаргуулах тухай Си ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 1.1, 1.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч Гангар ******* ХХК-д холбогдох Си ******* ******* ******* ХХК болон Гангар ******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2 м.кв талбайн үнэ 480,000,000 төгрөгийг гаргуулах, Си ******* ******* ******* ХХК, Гангар ******* ХХК, ХХК, ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын Гангар ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 1,432,975,000 төгрөг гаргуулах тухай Си ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Си ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,418,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН