Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/1180

 

2025           10            07                                                                              2025/ДШМ/1180

 

З.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тогтох,

хохирогчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг,

шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Р.Булган,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1918 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн З.Б-т холбогдох 2410 04665 0026 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв. 

С- овогт З-ын Б-, .........., /РД:........../;

......................

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1918 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б- болон түүний өмгөөлөгч Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Шүүгдэгч З.Б- нь хохирогч Б.М-д 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Н.БААСАНБАТ