| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтох Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2026/00210/И |
| Дугаар | 306/ШШ2026/00087 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 306/ШШ2026/00087
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах би,
Нэхэмжлэгч: .......................банк ХК
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 9,146,197.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч .............банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 9,146,197.20 төгрөг гаргуулна гэжээ.
2. Нэхэмжлэгч ....................банк ХК-ийг төлөөлж, .................. салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ5405139920 дугаартай цалингий зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай авсан. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 6,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай авсан. Гэтэл ******* нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь 9,146,197.50 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч *******-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 9,146,197.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,146,197.20 төгрөгийг төлж барагдуулсан... гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,559 төгрөгийн тавин хувь болох 44,779.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 44,779.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 44,779.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....................... банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ...................банк ХК-ийг төлөөлж, ................. салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 9,146,197.20 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,559 төгрөгийн тавин хувь болох 44,779.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 44,779.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 44,779.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .................... банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ