Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 290

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Э.Халиун,

            Шүүгдэгч Д.Хнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Бямбасүрэн овогт Даваа-Очирын Хад холбогдох эрүүгийн 1709016240334 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Хнь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уянга” караокед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, гэр бүлийн гишүүн болох эхнэр О.Отгонцэцэгийг “архины мөнгө өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед баруун нүдний доод зовхиын цус хуралт, зүүн чихний дэлбэний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хмэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгч Д.Хнь эхнэр О.Отгонцэцэгийг “архины мөнгө өгсөнгүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож улмаар түүний биед баруун нүдний доод зовхиын цус хуралт, зүүн чихний дэлбэний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг болох нь,

хохирогч О.Отгонцэцэгийн “тэрээр уурлан миний нүүрэнд 2-3 удаа алгадаж цохисон” гэх /хх-26/, шүүгдэгч Д.Хгэрчээр мэдүүлэхдээ “О.Отгонцэцэгтэй маргалдаад нүүрэн тус газарт нь 2 удаа алгадаад авсан” гэх /хх-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12949 дугаартай шинжээчийн дүгнэлт “О.Отгонцэцэгийн биед баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-29/, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Хнь яллагдагчаар мэдүүлэхдээ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Д.Хын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар шүүгдэгч Д.Хад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...шүүгдэгч Д.Хад 500 нэгж, буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Хнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч О.Отгонцэцэг нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт “Д.Хтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг

удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Бямбасүрэн овогт Даваа-Очирын Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Хыг 500 /таван зуу/ нэгж, буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Хнь 500 /таван зуу/ нэгж, буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Хоногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Д.Хнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР