Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2026/00098

 

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 306/ШШ2026/00098

Говьсүмбэр аймаг

         

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

  

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: ............................. ББСБ ХХК

 

Хариуцагч: Б.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7,901,722.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ................... ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч Б.М нь манай компанитай 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр L100090744 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн... 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 7809007363 зээлийн дансны дугаартай, 1,078,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1905231718 банкны тоот дансанд, 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7100898143 зээлийн дансны дугаартай, 810,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1905231718 банкны тоот дансанд 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7000383797 зээлийн дансны дугаартай, 5,000,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1905231718 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнаар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна..

Иймд, зээлдэгч Б.М-оос үндсэн зээлийн төлбөр 6,545,739 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,268,347.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,881.56 төгрөг, шимтгэл 24,254.98 төгрөг, нотариатын зардал 7,500 төгтөг, нийт 7,901,722.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие .................. ББСБ ХХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7,901,722.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч Б.М-оос үндсэн зээлийн төлбөр 6,545,739 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,268,347.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,881.56 төгрөг, шимтгэл 24,254.98 төгрөг, нотариатын зардал 7,500 төгтөг, нийт 7,901,722.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,378 төгрөгийн тавин хувь болох 70,689 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 70,689 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,689 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ..................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 7,901,722.79 төгрөгийг хариуцагч Б.М  төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,378 төгрөгийн тавин хувь болох 70,689 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 70,689 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.М-оос улсын тэмдэгтийн хураамжид 70,689 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .................... ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА