| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2026/00023/И |
| Дугаар | 306/ШШ2026/00099 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 306/ШШ2026/00099
| 2026 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 306/ШШ2026/00099 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Г.Д
Хариуцагч: Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгө болох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр найз /танил/ Б.А-д нийт 23,700,000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн. 2023 оны 10 дугаар сард 13,700,000 төгрөгийг надад буцааж төлсөн. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр надад бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.А-оос зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
2.1. Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Б.А нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгнөөс 4,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч Б.А төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 6 хувааж буюу 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Б.А-оос зээлсэн мөнгө болох 10,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Б.А нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгнөөс 4,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч Б.А төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 6 хувааж буюу 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2.-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн тавин хувь болох 87,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 87,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, зохигч 6,000,000 төгрөгт эвлэрсэн тул үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн 50 хувь болох 55,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Б.Ад нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгнөөс 4,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч Б.А төлөхийг хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг 6 хувааж буюу 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийн тавин хувь болох 87,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 87,475 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, зохигч 6,000,000 төгрөгт эвлэрсэн тул үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн 50 хувь болох 55,475 төгрөгийг хариуцагч Б.А-оос гаргуулж, нэхэмжлэгч Г.Д-д тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА