Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 319/ШШ2026/00113

 

 

 

 

 

 

 

2026 02 27

319/ШШ2026/00113

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, Ж******* *******, ******* тоотод байрлах, М******* ******* ******* ББСБ ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ж******* сумын Н******* багийн тоотод оршин суух, Г овогт Гын Гөд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 144,756.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,274.52 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 277,030.68 (хоёр зуун далан долоон мянга гучин төгрөг ж******* найман мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Г.Г нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, Г банкны тоот дансанд 100.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Г.Гөд удаа дараа зээлээ төлөхийг шаардаж дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Г.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Гөд холбогдуулан 277,030.68 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК нь Б.Мд 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК-нийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,960.93 төгрөгийн тал хувь болох 4,480.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,480.4 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Гөд холбогдох, Үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 144,756.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,274.52 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 277,030.68 (хоёр зуун далан долоон мянга гучин төгрөг ж******* найман мөнгө) гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ******* ******* ББСБ ХХК-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,960.93 (найман мянга есөн зуун ж******* төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийн тал хувь болох 4,480.4 (дөрвөн мянга дөрвөн зуун наян төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,480.4 (дөрвөн мянга дөрвөн зуун наян төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ТАСХЫН