| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/09784/И |
| Дугаар | 191/ШШ2025/11065 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11065
2025 12 01 191/ШШ2025/11065
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хариуцагч: дүүрэг, хороо, ******* хотхон, *******-р байр, 8 тоот хаягт оршин суух, ын *******ад /РД: / холбогдох
121,825,324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох нийт 121,825,324 төгрөг гаргуулах тухай.
******* ХХК болон ХХК, ХХК-иуд нь иргэн ын *******тай харилцан тохиролцож 2018 оны 11 сарын 06-ны өдөр нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх тухай гэрээ, барьцааны гэрээнүүдийг тус тусдаа байгуулсан болно.
Энэхүү нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх тухай гэрээгээр Б.******* нь Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж байгууллагад манай компаниудын бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэн борлуулалт хийж ажиллахаар болсон.
Гэрээ байгуулснаас хойш Б.******* нь бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэн ажиллаж төлбөр тооцоогоо цаг тухайд хийж ажиллаж байсан боловч 2019 оны 05 сараас 09 сар хүртэлх орлогодож авсан барааны төлбөр тооцоог огт хийгээгүй болно.
Үүнээс хойш манай компаниудын зүгээс удаа дараа шаардлага тавьсан боловч удахгүй тооцоогоо хийнэ гэсэн тайлбар өгсөөр өнөөдрийг хүрсэн.
Гэрээт борлуулагч ын ******* нь нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасны дагуу Нийлүүлсэн барааны төлбөрийг тохиролцсон журмын дагуу цаг тухайд нь төлж барагдуулах, 4.2.16-д Гэрээт борлуулагч нь тухайн өдрийн борлуулалтын орлогыг зөвхөн компанийн дансанд тушаах гэсэн заалтыг тус тус зөрчсөн учраас ийнхүү шүүхэд хандаж байна.
Иймд Б.*******аас:
1. ******* ХХК-тай байгуулсан нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр 46,415,******* төгрөг,нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу алданги 23,207,703 төгрөг, нийт 69,653,108 төгрөгийг гаргуулах, нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах.
2. ХХК-тай байгуулсан нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр 10,775,582 төгрөг, нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу алданги 5,387,791 төгрөг, нийт 16,193,373 төгрөгийг гаргуулах, нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах.
3. ХХК-тай байгуулсан нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр 23,965,895 төгрөг, нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу алданги 11,982,948 төгрөг, нийт 35,978,843 төгрөгийг гаргуулах, нийлүүлэгч болон гэрээт борлуулагчийн ханган нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг Дундговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно.
Улмаар Дундговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 23-ны өдрийн 139/ШШ2023/00705 дугаар захирамжаар ... тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 04 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ч хариуцагч Б.******* нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй нь хэрэгт авагдсан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн засаг даргын 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 44 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Үүний дараа манай компанийн зүгээс Б.*******ыг эрэн сурвалжлуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.******* Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хотхон, байр, 9 тоот хаягт бүртгэлтэй, ******* хотхон, *******-р байр, 8 тоотод оршин суудаг нь үнэн гэсэн өөрийн хүсэлт болон дүүргийн хорооны засаг даргын тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн тул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/04886 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тиймээс нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Б.******* нар 2025 оны 12 сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С., нөгөө талаас ын ******* бид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон байгуулав.
Нэг. Гэрээний зорилго.
1.1 Энэхүү гэрээний зорилго нь ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******ад холбогдох иргэний хэргийг эвлэрэн хэлэлцэх журмаар, эцэслэн шийдвэрлэхэд оршино.
Хоёр. Төлбөр төлөх нөхцөл.
2.1 Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр нийт 121,825,324 төгрөгийг 56,028,442 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагыг 65,796,882 төгрөг болгов.
2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 65,796,882 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг нэхэмжлэгч ******* ХХК-ийн Хаан банкин дахь дугаарын дансанд сар бүрийн 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг төлж барагдуулна.
2.3 Хариуцагч нь 65,796,882 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 12,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
2.4 Үлдэгдэл төлбөр 53,796,882 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:
1. 2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2. 2026 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
3. 2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
4. 2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
5. 2026 оны 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
6. 2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
7. 2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
8. 2026 оны 07 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
9. 2026 оны 08 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
10. 2026 оны 09 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
11. 2026 оны 10 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
12. 2026 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
13. 2026 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
14. 2027 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
15. 2027 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
16. 2027 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
17. 2027 оны 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
18. 2027 оны 05 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
19. 2027 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
20. 2027 оны 07 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
21. 2027 оны 08 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
22. 2027 оны 09 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
23. 2027 оны 10 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
24. 2027 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
25. 2027 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
26. 2028 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
27. 2028 оны 02 сарын 25-ны өдөр 1,796,882 төгрөг төлөхөөр тохирсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан 121,825,324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан гаргасан 121,825,324 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 56,028,442 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, нийт 65,796,882 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Б.******* нь 12,000,000 төгрөгийг төлсөн ба хариуцагч Б.******* үлдэх төлбөр 53,796,882 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК-ийн Хаан банк дахь тоот дансанд доорхи байдлаар төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Үүнд: 2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 07 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 08 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 09 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 10 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 05 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 07 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 08 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 09 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 10 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2028 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2028 оны 02 сарын 25-ны өдөр 1,796,882 төгрөг, нийт 53,796,882 төгрөг төлөхөөр тохирчээ.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д Хаан банк дахь тоот дансанд нь 2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 07 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 08 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 09 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 10 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2026 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 05 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 07 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 08 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 09 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 10 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2027 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2028 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,
2028 оны 02 сарын 25-ны өдөр 1,796,882 төгрөг, нийт 53,796,882 төгрөг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 767,080 төгрөгийн тал хувь буюу 383,540 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д, хариуцагч Б.*******аас 243,467 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 767,080 төгрөгийн үлдэх хэсэг буюу 383,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хариуцагч Б.******* энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН