Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 274

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

            Шүүгдэгч Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Д.Мт холбогдох эрүүгийн 18090038300152 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Мнь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн караокед Ж.Чүлтэмсүрэнгийн Самсунг А-6 маркийн 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Ж.Чүлтэмсүрэнгийн: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бил үү би нэг найзтайгаа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32 автобусны буудлын тэр хавиар явсан. Гэхдээ тэр нь яг хэдний өдөр вэ гэдгийг санахгүй байна. Би караокед байхдаа гар утсаа алдсан байж магадгүй юм. Яг тухайн өдрийг санахгүй байна. ... Гол нь алдсан таб байсан юм. Үүнийгээ бүрэн бүтэн хүлээн авсан тул цаашид гаргах ямар ч гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. …миний хувьд утсаа л олоод авчихсан учир тухайн нэгжийг бол нэхэмжлэхгүй ээ. Надад ямар ч гомдол санал алга аа…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/.

Д.М ийн яллагдагчаар мэдүүлсэн: “…2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ганцаараа явж байгаад 18-19 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн хойд талд байдаг нэг караокед орсон, тэр өдөр түрээсийн мөнгөө төлж чадахгүй сэтгэл санаа жаахан уймраад 2 шил пиво захиалж уусан. Тэр нь нийтийн караоке байсан учир миний эсрэг талд нэг согтуу 30 гаран насны залуу аймар согтуу сууж байснаа миний сууж байсан ширээний хажууд ирж суугаад намайг пиво уух уу гэхээр нь би уухгүй гэсэн. Чи өөрөө уувал ав гэсэн чинь тэр залуу 2 пиво захиж өөрөө уусан. Тэгээд миний хажууд утсаараа хүнтэй ярьж байснаа ширээн дээр утсаа тавьчихсан. Тэгээд тэр залуу бүр согтоод мэдэхгүй байхаар гарахдаа тэр залуугийн ширээн дээр байсангар утсыг нь аваад гэртээ шууд харьсан. …маргааш өглөө нь нөгөө утсаа нээгээд 80480998, 80442155 дугаарын утас руу 30 гаран мянган төгрөгний нэгж шилжүүлсэн…” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

          Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09/01 дугаар эд зүйлийн үнэлгээгээр “…Самсунг А6 маркийн гар утас 450.000 төгрөг…” /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

             Хохирогч Н.Алтанхуягийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан “…хохирлын мөнгө болох 180.000 төгрөг бэлнээр хүлээн авч хохирлоо барагдуулсан цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болно…” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Д.Мнь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн караокед Ж.Чүлтэмсүрэнгийн Самсунг А-6 маркийн 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна.

Шүүх Д.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Мандалцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаар прокурор “…240 цаг нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Мнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Боржигон овогт Д.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Д.Мийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Мнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Д.Мнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Д.Мт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР