| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2026/00048/И |
| Дугаар | 306/ШШ2026/00104 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 306/ШШ2026/00104
| 2026 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 306/ШШ2026/00104 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: ........................... ББСБ ХХК
Хариуцагч: Н.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3,063,965.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ....................... ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №1050130247027651 тоот зээлийн эрх нээх шугаман гэрээ байгуулж, ББСБ-аас 6 сарын хугацаатай нийт 2,000,000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1, 4.2.2 дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна.
Иймд Н.Т-аас зээлийн эрх нээх шугаман гэрээний үндсэн зээл 1,957,000 төгрөг, зээлийн хүүнд 910,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 196,360.74 төгрөг, нийт 3,063,965.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Би .............................. ББСБ ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт нийт 3,063,965.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №1050130247027651 тоот зээлийн эрх нээх шугаман гэрээ байгуулж, ББСБ-аас 6 сарын хугацаатай нийт 2,000,000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1, 4.2.2 дахь заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тус ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд Н.Т-аас зээлийн эрх нээх шугаман гэрээний үндсэн зээл 1,957,000 төгрөг, зээлийн хүүнд 910,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 196,360.74 төгрөг, нийт 3,063,965.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Н.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,000 төгрөгийн тавин хувь болох 32,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 32,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3,063,965.74 төгрөгийг хариуцагч Н.Т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,000 төгрөгийн тавин хувь болох 32,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 32,000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Н.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 32,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .......................... ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ