Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00105

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00105

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ................................ББСБ ХХК 

 

Хариуцагч: Б.У

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 5,653,745.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .......................... ББСБ ХХК-ийг төлөөлж, зээл төлүүлэх алба нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч Б.У нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-137130 дугаартай зээл 312 хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: 93001-127130 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 3,922,021 төгрөг, зээлийн хүү: 1,622,106 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 80,618.95 төгрөг, нийт 5,653,745.95 төгрөгийг .............. ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Ц зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.У нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 433603 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001-127130 дугаартай зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 3,922,021 төгрөг, зээлийн хүү 1,622,106 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 80,618.95 төгрөг, нийт 5,653,745.95 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.У-аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие нь ..................... ББСБ ХХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 5,653,745.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч Б.У-аас үндсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 5,653,745.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.У нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,410 төгрөгийн тавин хувь болох 52,705 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 52,705 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 52,705 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ......................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад нийт 5,653,745.95 төгрөгийг хариуцагч Б.У нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,410 төгрөгийн тавин хувь болох 52,705 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 52,705 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамжид 52,705 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ....................... ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ