| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2026/00039/И |
| Дугаар | 306/ШШ2026/00108 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 306/ШШ2026/00108
| 2026 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 306/ШШ2026/00108 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрэлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: ............. ББСБ ХХК
Хариуцагч: Г.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 3,262,945.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .................. ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүргийг 202 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7111355739 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 3,251,945.78 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 3,262,945.78 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ................... ББСБ ХХК-аас 2,520,000 төгрөг авсан. Үүнээс 3,262,945 төгрөг төлөгдөөгүй байна. 2026 оны 03 дугаар сараас бүрэн төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн 2,520,000 төгрөг, зээлийн хүү 701,153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,792 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 3,262,945 төгрөгийг хариуцагч Г.Б-аас гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 дахь хэсэгт Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,157 төгрөгийн тавин хувь болох 33,578 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 33,578 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Г.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 33,578 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,251,945.78 төгрөгийг хариуцагч Г.Б нь 3 сард нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-нд төлөхөөр харилцан тохиролцсон, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,157 төгрөгийн тавин хувь болох 33,578 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 33,578 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 33,578 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .................... ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ