Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00109

 

 

 

 

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00109

Говьсүмбэр аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: ................... ББСБ ХХК 

 

Хариуцагч: Р.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 6,921,704.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .............. ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Р.М нь зээлийн гэрээний үүргийг 258 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110448579 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 4,461,190.25 төгрөг, 7110040599 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,031,625.20 төгрөг, 7110076390 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,413,889.2 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 6,921,704.87 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Р.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ............. ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй 567,831 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 6,921,704.87 төгрөгийг хариуцагч Р.М-аас гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Р.Мт нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,697 төгрөгийн тавин хувь болох 62,848 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 62,848 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Р.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 62,848 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ...................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 6,921,704.87 төгрөгийг хариуцагч Р.М нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,697 төгрөгийн тавин хувь болох 62,848 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 62,848 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Р.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 62,848 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .................... ББСБ ХХК-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА