Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00110

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00110

Говьсүмбэр аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: .................. ББСБ ХХК 

 

Хариуцагч: Б.Х

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, зээлийн гэрээний үүрэгт нийт 788,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ........................ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Б.Х нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 699,900 төгрөгийн 134386 дугаартай худалдан авалт хийж, төлбөрөө 45 хоногт 4 хувааж төлөхөөр эхний төлөлт 175,000 төгрөг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж, худалдан авалтыг төлбөрөө төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 788,480 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С................ ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй үнийн дүнг бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн 524,900 төгрөг, зээлийн хүү 30,000 төгрөг, алданги 233,580 төгрөг, нийт 788,480 төгрөгийг хариуцагч Б.Х-аас гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,474 төгрөгийн тавин хувь болох 11,737 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 11,737 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Б.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 11,737 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .......................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 788,480 төгрөгийг хариуцагч Б.Х нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,474 төгрөгийн тавин хувь болох 11,737 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 11,737 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Б.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 11,737 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч...................... ББСБ ХХК-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА