Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 319/ШШ2026/00114

 

 

 

 

 

 

 

2026 02 27

319/ШШ2026/00114

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ж******* сумын М******* багийн Г******* *******ны тав байранд байрлах, Г******* ******* ХК-ийн Ховд салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ж******* сумын Х******* багийн ******* тоотод оршин суух, Б******* овогт Г*******ын Ад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 11,321,989.29 төгрөг, үндсэн хүү 518,824.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,382.28 төгрөг, нийт 11,854,196.04 (арван нэгэн сая найман зуун тавин дөрвөн мянга нэг зуун ерэн зургаан төгрөг дөрвөн мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 319/2026/00022/И индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г******* ******* ХК-нийн Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г*******а овогтой А нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Г******* *******тай тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 18,000,000 (арван найман сая) төгрөгийг жилийн 17,4 (арван долоо аравны дөрөв) хувийн хүүтэй 30 (гуч) сарын хугацаатай цалингийн зээл авсан.

Зээлдэгч Г.А нь ЗГ5605140154 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаанд төлөөгүй 90 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байна.

Зээлдэгч Г*******а овогтой Ааас Г******* *******тай байгуулсан ЗГ5605140154 тоот зээлийн гэрээний үүрэгт 11,854,196.04 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, Г******* *******анд олгуулж өгнө үү ...гэжээ.

2. Хариуцагч Г.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г******* ******* ХК-нийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 11,854,196.04 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г******* ******* ХК-нийн Ховд салбар нь хариуцагч Г.Ад холбогдуулан 11,854,196.04 төгрөг гаргуулах тухай нэхэжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,854,196.04 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,617 төгрөгийн тал хувь болох 102,308.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 102,308.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас 102,308.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

4. Хариуцагч Г.А нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г******* ******* ХК-нийн Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ад холбогдох, Үндсэн зээл 11,321,989.29 төгрөг, үндсэн хүү 518,824.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,382.28 төгрөг, нийт 11,854,196.04 (арван нэгэн сая найман зуун тавин дөрвөн мянга нэг зуун ерэн зургаан төгрөг дөрвөн мөнгө) гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,617 (хоёр зуун дөрвөн мянга зургаан зуун арван долоо) төгрөгийн тал хувь болох 102,308.5 (нэг зуун хоёр мянга гурван зуун найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 102,308.5 (нэг зуун хоёр мянга гурван зуун найман төгрөг таван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Г.Ааас 102,308.5 (нэг зуун хоёр мянга гурван зуун найман төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                     Х.ТАСХЫН