Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00111

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00111

Говьсүмбэр аймаг

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ................банк ХК 

 

Хариуцагч: Г.Т

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,836,676.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ................банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Зээлдэгч Г.Т нь ............. банкнаас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2010114363 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 13,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6,872,821 төгрөгийг төлсөн.

2025 оны 08 сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, зээлдэгчийг зээлээ төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 118 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 8,233,333.37 төгрөг, зээлийн хүү 588,575.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,768.02 төгрөг, нийт 8,836,676.43 төгрөгийг Г.Т-өөс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Г.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би .................банк ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,836,676.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     

 ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Зээлдэгч Г.Т нь ................... банкнаас 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2010114363 дугаартай зээлийн гэрээг цахимаар байгуулан 13,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6,872,821 төгрөгийг төлсөн.

2025 оны 08 сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, зээлдэгчийг зээлээ төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 118 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 8,233,333.37 төгрөг, зээлийн хүү 588,575.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,768.02 төгрөг, нийт 8,836,676.43 төгрөгийг Г.Т-өөс гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,337 төгрөгийн тавин хувь болох 120,675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 120,675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ..............банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 8,233,333.37 төгрөг, зээлийн хүү 588,575.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,768.02 төгрөг, нийт 8,836,676.43 төгрөгийг Г.Т нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,337 төгрөгийн тавин хувь болох 78,168.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 78,168.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Г.Т-өөс улсын тэмдэгтийн хураамжид 78,168.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..............банк ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                    Н.АРИУНЖАРГАЛ