Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00112

 

 

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 306/ШШ2026/00112

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: .............................. ББСБ ХХК 

 

Хариуцагч: Э.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, шимтгэл, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 22,744,543.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..................ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч Б.М нь манай компанитай 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр L100033864 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн... 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 78090.... зээлийн дансны дугаартай, 1,122,000 төгрөгийн зээлийг 14 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5990147358 банкны тоот дансанд,

2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 710043... зээлийн дансны дугаартай, 3,690,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 59901....  банкны тоот дансанд,

2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 7200033510 зээлийн дансны дугаартай, 7,000,000 төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 420354..... банкны тоот дансанд,

2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 710061.... зээлийн дансны дугаартай, 6,240,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хувьаарьт төлөлт төлөхөөр, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5990147.... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнаар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийн хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна...

 

Иймд, зээлдэгч Э.Б-аас зээлийн гэрээнүүдийн үүрэгт, нотариатын зардал нийт 22,744,543.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие ................. ББСБ ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, шимтгэл, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 22,744,543.17 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч Э.Б-аас гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, шимтгэл, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 22,744,543.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,673 төгрөгийн тавин хувь болох 135,836.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 135,836.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 135,836.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .............. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, шимтгэл, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 22,744,543.17 төгрөгийг хариуцагч Э.Б төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,673 төгрөгийн тавин хувь болох 135,836.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 135,836.50 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Э.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 135,836.50 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              П.ЦОГЗОЛМАА