2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2026/00879

 

2026 о 01 с 14ө

Дугаар 191/ШШ2026/00879

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт байрлах,******* ББСБ ХХК /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй

************** /рд:******* /-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Баярхишиг оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ************** Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү зээлийн эрхийн гэрээний үндсэн дээр 2021.08.29-ний өдөр тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 1,710,000 төгрөгийн зээлийг сарын 2.1%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай 2021.08.18-нд *** тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.1%-ийн хүүтэй 11 сарын хугацаатай 2021.08.23-нд *** тоот цахим зээлийн гэрээг байгуулж 1,500,000 төгрөгийг зээлийн 2.1%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 1505 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 10,630,078 төгрөгийг гаргуулахаар харьяа Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024.10.16 өдрийн 135/ШЗ2024/06030 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.*******г эрэн сурвалжлуулж өгнө үү ... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Хавтаст хэргийн 2-22-р тал.

Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* ББСБ ХХК Ж.*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.

Хэрэгт******* ББСБ ХХК болон Ж.******* нарын хооронд байгуулагдсан цахим зээлийн гэрээ, хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, зээл, хүүгийн тооцооллын баримтууд, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 16-ны өдрийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримт авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Ж.*******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.

Жаргалсайхан овогтой******* *** тоот хаягт оршин суух бүртгэлтэй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Жаргалсайхан овогтой******* /рд:******* /-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ж.*******г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Ж.*******г хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /утас: 89755896/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ