Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2026/00114

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2026/00114

Говьсүмбэр аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

Нэхэмжлэгч: ............................... ББСБ ХХК 

 

Хариуцагч: Д.А

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 6,136,745.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ........................ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Хариуцагч Д.А нь ................. ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024.10.18-ны өдөр ЗГ2024101840138 тоот гэрээний дагуу Iphone16 256GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 5,588,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, үндсэн зээлд 4,854,693.19 төгрөг, үндсэн хүүнд 1,240,460.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,591.78 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 6,136,745.53 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч Д.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1 Д овогтой А миний бие ............... ББСБ ХХК-аас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 6,136,745.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Д.А-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 6,136,745.53 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,137.93 төгрөгийн тавин хувь болох 56,568.97 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 56,568.97 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56,568.97 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч .................. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлд 4,854,693.19 төгрөг, үндсэн хүүнд 1,240,460.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,591.78 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 6,136,745.53 төгрөгийг хариуцагч Д.А нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,137.93 төгрөгийн тавин хувь болох 56,568.97 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 56,568.97 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56,568.97 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .............. ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Н.АРИУНЖАРГАЛ