2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/01074

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19 191/ШШ2026/01074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* *******ны төв байр хаягт байрлах ******* ******* ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, хороо, н гудамж, Зам тоот хаягт оршин суух, Баасангийн *******эд /РД: ЦА76011270/ холбогдох,

24,582,798.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* 2024 оны 02 сарын 25-ны өдөр ******* *******тай ЗГ-R110037015 тоо дижитал зээлийн гэрээ цахимаар байгуулан 320535848 тоот зээлийн данс үүсгэн 19,450,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.

Мөн 2025 оны 03 сарын 18-ны өдөр 14,170,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нэмэлтээр авч зээлийн нийт хэмжээ ,620,000 төгрөг болсон.

Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 09 сарын 10-ны өдөр дуусгавар болох хэдий ч зээлдэгч Б.******* зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин, зээлээ төлөхгүй 85 хоног хугацаа хэтрүүлж байх тул ******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилсэн.

2025 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 23,580,307.21 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 993,435.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,055.77 төгрөг. Нийт 24,582,798.85 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Б.*******ээс үндсэн зээлийн төлбөр 23,580,307.21 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 993,435.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,055.77 төгрөг. Нийт 24,582,798.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* нь миний төрсөн дүү. ******* *******наас зээл авсан. 24,582,798.85 төгрөгийг төлөх хугацаа шаардлагатай гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд,

2024 оны 02 сарын 25-ны өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлтийн мэдээлэл,

2025 оны 03 сарын 18-ны өдрийн дижитал зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлтийн мэдээлэл,

Харилцагчийн хувийн хэргийн бүрдэл шалгах хүснэгт, Б.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, зээл, зээлийн хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Б.******* нь итгэмжлэлээ ирүүлсэн ба 2025 оны 11 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,582,798.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2025.10.03-ны өдрийн байдлаар:

Үндсэн зээлийн үлдэгдэл 23,580,307.21 төгрөг,

Үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөр 993,435.87 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,055.77 төгрөг/

 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-тай 2024 оны 02 сарын 25-ны өдөр ЗГ-R110037015 тоот дижитал зээлийн гэрээ байгуулан хэрэглээний зээлийн зориулалтаар 19,450,000 төгрөгийг, жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.******* 2024 оны 02 сарын 25-ны өдрийн дээрх гэрээний дагуу 19,450,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй, энэ тухай эсэргүүцсэн тайлбар ирүүлээгүй.

 

Мөн зээлдэгч Б.******* нь зээлдүүлэгч ******* ******* ХК-тай 2025 оны 03 сарын 18-ны өдөр ЗГ-R110037015 тоот дижитал зээлийн гэрээг дахин байгуулж өмнөх үлдэгдэл 11,954,685.82 төгрөг дээр нэмж 14,170,000 төгрөгийг зээлэн авч, нийт 26,124,685.82 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэн авсан нь зохигчийн тайлбар, гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч Б.******* энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 9-12 дугаар тал/

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасан ба дээрхээс үзэхэд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ******* ******* ХК болон хариуцагч буюу зээлдэгч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч ******* ******* ХК-ийн зээлдэгч Б.*******тэй байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч Б.******* Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч Б.******* 2024 оны 02 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 19,450,000 төгрөгийг, мөн 2025 оны 03 сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 14,170,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авснаас хойш 2024 оны 03 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 738,106.03 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 100,713.70 төгрөг,

2024 оны 04 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 505,136.53 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,737.20 төгрөг,

2024 оны 05 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 524,621.04 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 314,252.69 төгрөг,

2024 оны 06 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 523,502.89 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 315,370.84 төгрөг,

2024 оны 07 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 542,711.95 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 296,161.78 төгрөг,

2024 оны 08 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 542,519.49 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 296,354.24 төгрөг,

2024 оны 09 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 552,195.66 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 286,678.07 төгрөг,

2024 оны 10 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 570,974.38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 267,899.35 төгрөг,

2024 оны 11 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 572,228.09 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 266,645.64 төгрөг,

2024 оны 12 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 590,706.38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 248,167.35 төгрөг,

2025 оны 01 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 592,969.74 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 245,903.99 төгрөг,

2025 оны 02 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 603,545.72 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 235,328.01 төгрөг,

2025 оны 03 сарын 05-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 636,042.28 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 202,831.45 төгрөг,

2025 оны 03 сарын 25-ны өдөр үндсэн хүүгийн төлбөрт 517.92 төгрөг,

2025 оны 03 сарын 27-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 359,643.55 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 167,055.92 төгрөг,

2025 оны 04 сарын 10-ны өдөр үндсэн хүүгийн төлбөрт 154,535.81 төгрөг,

2025 оны 04 сарын 12-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 350,719.44 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 21,962.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61.48 төгрөг,

2025 оны 04 сарын 25-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 363,987.41 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 163,229.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 59.96 төгрөг,

2025 оны 05 сарын 10-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 366,620.72 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 160,596.67 төгрөг,

2025 оны 05 сарын 25-ны өдөр үндсэн хүүгийн төлбөрт 7,062.20 төгрөг,

2025 оны 05 сарын 26-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 368,971.11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 151,184.08 төгрөг,

2025 оны 06 сарын 10-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 360,786.82 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 166,430.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31.54 төгрөг,

2025 оны 06 сарын 25-ны өдөр үндсэн хүүгийн төлбөрт 12,495.88 төгрөг,

2025 оны 06 сарын 30-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 373,649.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 141,071.95 төгрөг,

2025 оны 07 сарын 10-ны өдөр үндсэн хүүгийн төлбөрт 15,178.49 төгрөг төлсөн ба тэрээр уг хугацаанаас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй бөгөөд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт нийт 10,039,692.79 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4,571,365.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 152.98 төгрөг, нийт 14,611,211.69 төгрөг бөгөөд зээлдэгч Б.******* энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 8 дугаар тал

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2024 оны 02 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т Нийт зээлийн хэмжээ 19,450,000 төгрөг,2.1.4-т Зээлийн хүү жилийн 21 хувь,

Мөн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т зээлийн хэмжээ 14,170,000 төгрөг, 2.1.2-т өмнөх зээлийн лүн 11,954,685.82 төгрөг, 2.1.3-т Зээлийн олголт хийгдсэний дараах үндсэн зээлийн үлдэгдэл 26,124,685.82 төгрөг, 2.1.4-т Зээлийн хүү жилийн 15.6 хувь,

Мөн дээрхи 2 гэрээний 2.4-т Зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хоногоор үржүүлнэ,

2.6-д Зээлдэгч хуваарьт төлбөрийн дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ дараагийн хуваарьт төлөлтөнд нэмж тооцогдоно,

2.9-д Зээлдэгч эргэн төлөх хуваарьт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нийцүүлэх хүртэл төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж тус тус заасан байна.

 

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,

21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,

21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заажээ.

 

Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч ******* ******* ХК гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч Б.*******тэй байгуулсан зээлийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, түүнээс зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй болно.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.Төмөрсзхээс 2024 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 23,580,307.21 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөр 993,435.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,055.77 төгрөг, нийт 24,582,798.85 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч буюу зээлдэгч Б.******* дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.*******ээс 24,582,798.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.*******ээс 24,582,798.85 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 280,864 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН