Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 321/ШШ2025/00671

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 321/ШШ2025/00671

Хэнтий аймаг

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С*******р дүүрэг, 8 дугаар хороо, С*******рын талбай-02, Сэнтрал Тауэр, *******т байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн *******н сумын 1 дүгээр баг, Х*******н 17 дугаар гудамж, ******* тоотод оршин суух, Г*******гийн Н*******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 569,114.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Н******* нь манай байгууллагаас 2024 оны 11 дүгээр сарын 02-нй өдөр ******* кредит үйлчилгээний гэрээ байгуулж 530,000 төгрөгийн эрх нээлгэж зээлийн эргэн төлөлтийг сарын бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь үйлчилгээний гэрээний эргэн төлөлт хийгээгүй тул нийт 569,114.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...хариуцагч Г.Н******* нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.Н*******д холбогдуулан 539.114.25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, 539,114.25 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******ийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н*******гээс 8,861 төгрөгийг, улсын орлогоос 8,861 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК -д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 539,114.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н*******гээс 8,861 төгрөгийг, улсын орлогоос 8,861 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ          Б.УРАНЗАЯА