Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2026/00116

 

 

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 306/ШШ2026/00116

Говьсүмбэр аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: У........................-ыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С

 

Хариуцагч:  ХХК 

 

Хариуцагч: Б.Х

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн SME-23-00967 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 65,980,372.91 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .............-ыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. ................. сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч ....................... ХХК-ийг төлөөлж захирал .............овогт Ч-ны Э, хамтран үүрэг гүйцэтгэгч Т овогт Б-айн Х нар нь .................-аас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр SME-23-00967 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан 60,000,000 төгрөгийг Шим-Эрдэнэ төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Г.М-ын өмчлөлийн - тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-190200...., гэрчилгээний 00107......... дугаар бүхий, 104.6 м.кв талбайтай, таван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

 

Иймд, ............. ХХК болон Б.Х нартай байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн SME-23-00967 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 65,980,372.91 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ......................... ХХК-ийн төлөөлж, гүйцэтгэх захирал Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. ................ ХХК-ийн захирал Ч.Э миний бие ................-аас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 65,980,372.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Миний бие ..................-аас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 65,980,372.91 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч ................. ХХК болон Б.Х нартай байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн SME-23-00967 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 65,980,372.91 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

 

3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 558,052 төгрөгийн тавин хувь болох 279,026 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ........................-ыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн SME-23-00967 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл, зээлийн хүү, алданги, нотариатын зардал нийт 65,980,372.91 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч ......................... ХХК, Б.Х нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 558,052 төгрөгийн тавин хувь болох 279,026 төгрөгийг хариуцагч ................. ХХК, Б.Х нараас гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА