Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 321/ШШ2025/00675

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 321/ШШ2025/00675

Хэнтий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******ын талбай-02, *******, 8 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, *******н, Сариг 13 дугаар гудамж, 06 тоотод оршин суух, *******н овогт *******гийн Ш*******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 562,867.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ш******* нь манай байгууллагатай 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2297165 тоот гэрээ байгуулж зээлийн эрх нээлгэж, 530,000 төгрөгийг зээлж авсан боловч төлбөрөө төлөөгүй. Хариуцагчид зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байхгүй тул дээр гэрээг цуцалж шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. 2297165 тоот гэрээний дагуу нийт 562,867.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  

Хариуцагч С.Ш******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 562,867.72 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.Ш*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 562,867.72 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ш******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Хариуцагч С.Ш******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ш*******аас 8,768 төгрөгийг, улсын орлогоос 8,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ш*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 562,867.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ш*******аас 8,768 төгрөгийг, улсын орлогоос 8,768 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Ш******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ          Б.УРАНЗАЯА