Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 321/ШШ2025/00676

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 321/ШШ2025/00676

Хэнтий аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот /15160/, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, *******ны төв байранд байрлах, ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******н, Сариг *******р гудамж, 06 тоотод оршин суух, *******н овогт *******ийн Ш*******рт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,625,043.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Ш*******р нь *******тай 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ-R001584751 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 8,480,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг банкны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч С.Ш*******раас зээлийн үндсэн төлбөрт 7,030,500.73 төгрөг, хүү 585,629.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,913.24 төгрөг нийт 7,625,043.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Ш*******р шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... ******* ХК-ийн нэхэмжилж байгаа 7,625,043.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч С.Ш*******рт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,625,043.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ш*******р нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Хариуцагч С.Ш*******р нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68,475 төгрөгийг, улсын орлогоос 68,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ш*******рт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,625,043.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн төлөөлөгчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 68,475 төгрөгийг, улсын орлогоос 68,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Ш*******р нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

   

  

 

ШҮҮГЧ          Б.УРАНЗАЯА