| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2434001620198 |
| Дугаар | 2025/ДШМ/53 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Э.У |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/53
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Б, С.Мл, Ш.Н нарыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Б, С., Ш. нарыг тус бүр 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Б, С.М, Ш.Н нарт оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, С.М, Ш.Н нарт тус бүр оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.М нь 10,000,000 төгрөг, Ш.Н 7,500,000, шүүгдэгч Э.Б нь 7,500,000 төгрөг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч С.Моос 8,173,400 төгрөг, шүүгдэгч Э.Баас 7,679,400 төгрөг, шүүгдэгч Ш.Нс 7,679,400 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч О.Эд олгож, насанд хүрээгүй хохирогч О.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч М.О нар нь үлдэх 22,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай...” гэснийг
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Э.Б, С.М, Ш.Н, Э.Б нар нь насанд хүрээгүй хохирогч О.Э сэтгэцэд учирсан хор уршигт тус бүр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай” гэж өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б өмгөөлөгч Ш.Аын давж заалдсан гомдлыг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, С.М, Ш.Н нарын шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тус бүр цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа
шүүгч З.Түвшинтөгс,
А.Цэрэнханд