| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2026/00096/И |
| Дугаар | 306/ШШ2026/00120 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 306/ШШ2026/00120
| 2026 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 306/ШШ2026/00120 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,
Нэхэмжлэгч: ....................... банк ХК
Хариуцагч: А.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 11,316,666 төгрөг, зээлийн хүү 192,281.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,718.02 төгрөг, бусад зардал 10,500 төгрөг нийт 11,521,165.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ................... банк ХК-ийн салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1 А.Б нь .................... банк ХК-аас 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЗГ5405137407 тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.. Зээлдэгч А.Б нь цалингийн зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 33 хоног хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,510,665.29 төгрөг, нотаритын зардал 10,500 төгрөг, нийт 11,52,165.29 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 199,273 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1 Би ................... банк ХК-аас 20,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 11,521,165.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. А.Б нь .................... банк ХК-аас 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ЗГ5405137407 тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.. Зээлдэгч А.Б нь цалингийн зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 33 хоног хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,510,665.29 төгрөг, нотаритын зардал 10,500 төгрөг, нийт 11,52,165.29 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 199,273 төгрөгийн хамт гаргуулна гэжээ.
3. Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,289 төгрөгийн тавин хувь болох 99,644.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 99,644.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн 99,644.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ............... банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Үндсэн зээл 11,316,666 төгрөг, зээлийн хүү 192,281.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,718.02 төгрөг, бусад зардал 10,500 төгрөг нийт 11,521,165.29 төгрөгийг хариуцагч А.Б төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,289 төгрөгийн тавин хувь болох 99,644.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 99,644.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 99,644.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ........................ банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ