| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/09208/И |
| Дугаар | 191/ШШ2025/11352 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/11352
202 12 08 191/ШШ202/1132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, гийн зам тоот хаягт байрлах төв ХХК /РД: /,
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, 13 хороолол, өргөн чөлөө, , давхар өөрийн байр хаягт байрлах ХХК /РД: 262618/ нарт холбогдох
******* дүүргийн 8-р хороонд байрлах, орон сууцны барилгын 7-р давхрын 46,31 м.кв талбай бүхий 2 өрөөтэй, В загварын 46 тоот орон сууцыг барьж дуусган хүлээлгэж өгөхийг хариуцагч ХХК төв ХХК нарт даалгах, Орон сууц захиалгын гэрээ-ний алдангид 1,,133.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.,
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагч төв ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
А.******* нь төв ХХК-тай 20******* оны 0 сарын 17-ны өдөр ОСЗБГ21-78/2 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр төв ХХК нь ******* дүүрэг, 8-р хороо, орон сууцны барилгын 7-р давхрын 46,31 м.кв талбайтай, 2 өрөө, В загварын 46 тоот орон сууцыг чанартай барих, захиалагч ажлын үр дүнг хүлээн авах, хэлэлцэн тохирсон төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн.
Захиалагч А.*******гийн хувьд гэрээ байгуулах үедээ буюу тухайн өдрөө төлбөрийн үүргээ 100 хувь бүрэн биелүүлсэн бөгөөд гэрээний 2.4, 2.-д зааснаар өмнөх захиалагчаас эрх шилжүүлэн авсан.
Тодруулбал өмнөх захиалагч нь гэрээний 2.3-т заасны дагуу орон сууцны үнэ ,72,000 төгрөгийг бүрэн төлсөн байсан ба төлбөр тооцооны үлдэгдэлгүй болохыг баталгаажуулж 20******* оны 0 сарынс 17-ны өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.
Гэтэл хариуцагч буюу төв ХХК болон орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлэгч ХХК нар өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа бөгөөд гэрээний 3.2-т заасны дагуу орон сууцыг 20******* оны 03-р улиралд багтаан батлагдсан зургийн дагуу барьж захиалагч А.*******д хүлээлгэн өгөх үүргээ ноцтой зөрчиж, захиалагчийг хохироосоор байна.
Түүнчлэн гүйцэтгэгч нь гэрээний 3.-д Төсөл хэрэгжүүлэгч нь гэрээг байгуулснаас хойш орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй гэж заасан атлаа гэрээний үнийг ямар ч үндэслэл, нотлох баримтгүй нэмж, 1 м.кв талбайн үнийг 1,200,000 төгрөг байсныг 2,00,000 төгрөг болгон гэрээг шинэчлэх, гэрээг шинэчлэхгүй бол цуцлана гэж захиалагч иргэдийг айлгаж, дарамталж, иргэнд хохиролтой хууль бус шаардлага тавьж байна.
хороолол төслийг хэрэгжүүлэгч нь ХХК бөгөөд төв ХХК-ийн хувьд тус компанийн гүйцэтгэгчээр оролцож арилжааны журмаар тодорхой тооны орон сууцыг өмчлөх эрхийг авч, түүнийхээ хүрээнд иргэд, олон нийттэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байгаа.
Тийм ч учраас төв ХХК нь А.*******тай 20******* оны 03 сарын 17-ны өдөр байгуулсан ОСЗБГ21-78/2 тоот орон сууц захиалан бариулах гэрээний 2.-д ... орон сууцны байр нь ямар нэгэн өр төлбөрийн тооцоогүй нь үнэн болно, мөн өмнөх захиалагч М. болон төв ХХК, А.******* нарын хооронд байгуулсан 3 талт Эрх шилжүүлэх гэрээ-ний 1.1-т ... эрх шилжүүлэн авагч нь орон сууц захиалан бариулах гэрээний эрх, үүргийг эрх шилжүүлэгчээс авч, төсөл хэрэгжүүлэгчтэй с орон сууц захиалан бариулах гэрээг шинэчлэн байгуулах гэж гэрээний гол нөхцлийг тодорхой тохиролцон баталгаажуулсан.
Дээрхээс үзвэл орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх нь ХХК-ийн үүрэг юм.
Мөн гүйцэтгэгч нь орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэн хэдий нь 2 жил өнгөрсөн бөгөөд гэрээний .6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 91 дэх хоногоос эхлэн хоног тутамд 0,003 хувиар алданги тооцон захиалагч талд төлөх үүрэгтэй.
Энэ нь 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 730 хоног, 1,667.16*730 хоног, нийт 1,217,026.8 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг захиалагч А.******* шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 20******* оны 0 сарын 17-ны өдрийн ОСЗБГ21-78/2 тоот орон сууц захиалан бариулах гэрээний 1.21, 4.22 дахь хэсэгт тус тус заасны дагуу *******ийн *******г Нийслэлийн ******* дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, орон сууцны барилгын 7-р давхрын 46,31 м.кв талбайтай, 2 өрөө, В загварын 46 тот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эп хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ХХК болон төв ХХК нарт даалгаж, алданги 1,217,026.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч А.******* нь орон сууцны төлбөр ,72,000 төгрөгийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд орон сууц захиалан бариулах гэрээний 1.2, 2.4, 2., 3.1, 3., 3.6, 3.10, 4.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу хариуцагч ХХК, төв ХХК нараас ******* дүүргийн 8-р хороо, орон сууцны барилгын 7-р давхрын 46.31 м.кв талбайтай 2 өрөө В загварын 46 тоот орон сууцыг барьж дуусган, хүлээлгэн өгөхийг шаардах эрхтэй.
Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд ******* дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгын 7-р давхрын 46.31 м.кв талбайтай, 2 өрөө В загварын 46 тоот орон сууцыг барьж дуусган, албан ёсоор хүлээлгэн өгөхийг хариуцагч төв ХХК, ХХК нарт даалгаж, орон сууц захиалгын гэрээний дагуу 202 оны 01 сарын 01-ний өдрөөс 202 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны алданги 1,667.16 төгрөг*216 хоног, нийт 360,107 төгрөгөөр нэмэгдүүлж, алдангид нийт 1,,133.8 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай ХХК нь ******* дүүргийн , ******* хорооны нутаг дэвсгэрт ын их сургуулийн орчмын А хэсэгчилсэн талбайд хэрэгжиж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл-д төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран хороолол төслийг 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төслийн хүрээнд 0 орчим айлын орон сууц, худалдаа үйлчилгээний төв, 100 хүүхдийн сургууль, 3 ширхэг 2 хүүхдийн цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хорооллыг бүтээн босгохоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарган батлуулж өнөөдрийн байдлаар -16 давхартай, 21 блок барилга буюу 2000 орчим айлын орон сууц болон 2 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтанд оруулаад байна.
Уг төслийн хүрээнд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу дотоодын хөрөнгө оруулагч нарыг дэмжих, төслийн ажиллагааг хурдасгах, хорооллын өнгө үзэмж, чанарыг сайжруулах зорилготойгоор Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль-ийн 18.3 дугаар зүйлийн 18.3.4-т заасны дагуу төв ХХК-ийн хүсэлтээр 2021 оны 01 сарын 28-ны өдөр 02/2021 тоот хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг байгуулсан.
Энэхүү гэрээний дагуу төв ХХК нь хорооллын ******* блок, 12 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж худалдан борлуулж байгаа билээ.
Тус 02/2021 тоот Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ-нд зааснаар манай компани дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэдэд олгох орон сууцнаас бусад орон сууцыг төв ХХК нь худалдан борлуулах эрхтэй.
Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Б тал буюу төв ХХК нь төслийг хэрэгжүүлэх явцад төсөлтэй холбоотой гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, төслийн үйл ажиллагааны явцад удирдлагыг хэрэгжүүлнэ, дугаар зүйлийн .2-т Төслийн үр дүнд бий болсон орон сууцны хорооллын .1-т заагдсан үл хөдлөх эд хөрөнгөөс бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б тал байна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй орон сууц нь төв ХХК-ийн худалдан борлуулах эрхтэй орон сууц юм.
Тиймээс орон сууцыг барих, ашиглалтанд оруулах, нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг төв ХХК нь хариуцна. Мөн нэхэмжлэгч А.******* нь орон сууц захиалан бариулах гэрээг төв ХХК-тай байгуулан гэрээний төлбөрийг төлсөн байх бөгөөд тухайн гэрээний үүргийг хариуцах ёстой этгээд нь төв ХХК юм.
Иймд манай ХХК нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах ёстой этгээд тул манай компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч төв ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч төв ХХК нь иргэн А.*******тай 20******* оны 0 сарын 17-ны өдөр ОСЗБГ21/-78/2 тоот ******* дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй байрны 7 давхрын 46,31 м.кв талбай бүхий 46 тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг 1 м.кв талбайг 1,200,000 төгрөгөөр тооцон, нийт ,72,000 төгрөгөөр байгуулсан.
Манай компани нь 2020 оноос , 41, 42-р байр орон сууцны барилгуудад анхны захиалгаа авч барилгын ажлыг явуулж эхэлсэн ч 2021 оны сүүлээс 20******* оны 2-р улирал хүртэл үргэлжилсэн ковид-19 цар тахлын нөлөөгөөр барилгын материалын хомсдол үүсч, бараа материалын үнэ өдрөөс өдөрт нэмэгдсэн.
Хэт үнийн нэмэгдэл нь барилгын ажлын төсөвт өртгийг нэмэгдүүлж анхны төсвөөр барилгыг ашиглалтанд оруулах боломжгүй болсон. Энэхүү байдлын талаар 20******* оны 08 сараас удаа дараа захиалагч нартай уулзалт хийж, орон сууц захиалан бариулах гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах үйл ажиллагаа явуулж одоогийн байдлаар захиалагчдын 8 хувь нь хүлээн зөвшөөрч гэрээний үнэд өөрчлөлт оруулсан.
Барилгын удаашрал, санхүүжилт хүрэлцэхгүй байдлыг үндэслэн , 41, 42-р байр-ны захиалагч нар хуралдан нийт *******0 захиалагчдийн олонхийн саналаар төслийн захиалагчдын эрхийг холбоо төрийн бус байгууллагыг байгуулан одоог хүртэл тус барилгын ажлын явц болон санхүүг хянаж үйл ажиллагаа явуулж байна.
Захиалагч иргэн А.*******тай уулзан барилгын төсөв өссөн болон тулгарсан асуудлын талаар мэдэгдэхэд тэрээр хүлээж аваагүй. Үүнээс үүдэн захиалгын гэрээг шинэчлэн 1 м.кв талбайн төлбөрийг 2,00,000 төгрөг болгон өсгөж нэмж төлбөр төлсөн захиалагч нар энэхүү байдлыг шударга бус гэж үзэж байгаа.
Мөн түүнчлэн энэ үнэ нэмэх асуудлын талаар А.*******тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний .1-т заасан давагдашгүй хүчин зүйл буюу эрх бүхий байгууллагаас онцгой байдал зарласан, олон нийтийг хамарсан өвчний улмаас хөл хорио тогтоосон, экспорт, импортыг ерөнхийд нь хориглосон шийдвэр гаргасан, Засгийн газрын тогтвортой бус байдал үүсч эдийн засгийн хувьд өөрчлөлт гарах, мөнгөний үнэ унах, инфляцийн түвшин илт нэмэгдэх заалттай бүрэн хамааралтай болно.
Нэхэмжлэгч А.*******тай бид гэрээ шинэчилсэн үнэ буюу 1 м.кв нь 3,00,000 төгрөгөөр 46 тоот байрыг борлуулан ОСЗБГ21-78/2 тоот орон сууц захиалан бариулах гэрээний нийт үнэ болох ,72,000 төгрөгийг А.*******д өгөх, эсвэл үнийн нэмэгдлийн төлбөрийг төсөл хэрэгжүүлэгчид төлж ОСЗБГ21-78/2 тоот орон сууц захиалан бариулах гэрээний 46 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээн авах гэсэн байдлаар тохиролцож болно.
Иймд нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч А.******* нь итгэмжлэл, нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд,
20******* оны 0 сарын 17-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээний хуулбар, 20******* оны 0 сарын 17-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар,
20******* оны 0 сарын 17-ны өдрийн төв ХХК-ийн ОСЗБГ21-78 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний хуулбар,
Байрны төлбөр 88,000,000 төгрөг төлсөн баримт,
төв ХХК-ийн 202 оны 0 сарын 08-ны өдрийн тоот 2/4 тоот Гео , 41, 42-р блокын захиалагчид-д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, итгэмжлэлүүд, хариу тайлбар,
2021 оны 01 сарын 28-ны өдрийн 02/2021 тоот хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хуулбар,
2021 оны 03 сарын 11-ний өдрийн ГК21- тоот орон сууц захиалан худалдах, худалдан авах гэрээний хуулбар,
Төсөл хэрэгжүүлэх батламжийн хуулбар, Нийслэлийн засаг даргын 2013 оны 0 сарын 29-ний өдрийн А/3 дугаартай Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай захирамжийн хуулбар,
төв ХХК-ийн ХХК-д хүргүүлсэн 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 24/10 тоот хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч төв ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гүйцэтгэх захирал Б.ын иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэргийг баримтаар ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
202 оны 09 сарын 29-ний өдрийн 191/ШЗ202/ дугаар шүүгчийн захирамжаар Хот байгуулалт, хотын стандартын газраас ******* дүүрэг, 8-р хороо, орон сууцны барилгын хаягтай холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Хот байгуулалт, хотын стандартын газар нь 202 оны 10 сарын 23-ны өдөр лавлагааг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь төв ХХК, ХХК нарт холбогдуулан ******* дүүрэг, 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, орон сууцны барилгын 7-р давхрын 46,31 м.кв талбайтай, 2 өрөө, В загварын 46 тот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ХХК болон төв ХХК нарт даалгаж, алданги 1,217,026.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Алданги 2023.01.01-2024.12.31-ний өдөр хүртэл 730 хоног,
1 хоног 1,667.16 төгрөг, /хоног тутамд 0,003 хувь/
Нийт 1,667.16 төгрөг*730 хоног=1,217,026.8 төгрөг/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.******* Нийслэлийн ******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, , орон сууцны барилгын 7 дугаар давхрын 46,31 м.кв талбайтай, 2 өрөө В загварын 46 тоот орон сууцыг барьж дуусган, албан ёсоор хүлээлгэн өгөхийг төв ХХК, ХХК нарт даалгах, орон сууц захиалгын гэрээний алдангид 1,,133.8 төгрөгийг хариуцагч төв ХХК, ХХК нараас гаргуулах гэж нэмэгдүүлэн өөрчилсөн байна.
/Алданги 202.01.01-202.08.04-ний өдөр хүртэл 216 хоног,
1,667.16 төгрөг*216 хоног=360,107 төгрөг/
1,217,026.8 төгрөг-360,107 төгрөг=1,,133.8 төгрөг/
төв ХХК болон иргэн М. нар 20******* оны 0 сарын 17-ны өдөр төв ХХК-ийн ОСЗБГ21-78 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулан талуудын хооронд 2021 оны 12 сарын 24-ний өдөр байгуулсан ОСЗБГ21-78 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг захиалагч М.ийн хүсэлтээр бусдад шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
/ХХ-ийн 9 дүгээр тал/
Эрх шилжүүлэгч М., эрх шилжүүлэн авагч А.*******, төсөл хэрэгжүүлэгч төв ХХК нар нь 20******* оны 0 сарын 17-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулан уг гэрээгээр иргэн М. нь төв ХХК-тай 2021 оны 12 сарын 24-ний өдөр байгуулсан ОСЗБГ21-78 дугаартай сорон сууц захиалан бариулах гэрээг А.*******д шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна.
/ХХ-ийн 8 дугаар тал/
Ийнхүү захиалагч иргэн М. орон сууц захиалгын гэрээний эрхээ А.*******д шилжүүлснээр захиалагч А.******* нь төсөл хэрэгжүүлэгч төв ХХК-тай 20******* оны 0 сарын 17-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан төв ХХК нь ******* блок орон сууцны барилгын 7-р давхрын 46 тоотын 46,31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,200,000 төгрөгөөр, нийт ,72,000 төгрөгөөр захиалан бариулахаар,
Захиалагч нь орон сууцны төлбөрийн тооцоогүй болохыг, төсөл хэрэгжүүлэгч нь 20******* оны 03-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.
/ХХ-ийн 6-7 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба дээр дурдсан гэрээнүүдэд талууд хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Эрх шилжүүлэн авагч А.******* нь эрх шилжүүлэгч М.т байрны төлбөрт 88,000,000 төгрөгийг 20******* оны 0 сарын 19-ний өдөр төлсөн нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 10 дугаар тал/
Эрх шилжүүлэгч М.ийн төсөл хэрэгжүүлэгч төв ХХК-тай 2021 оны 12 сарын 24-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу захиалсан ******* блок орон сууцны барилгын 7-р давхрын 46 тоотын 46,31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг А.******* худалдан авахаар болж төсөл хэрэгжүүлэгч төв ХХК-тай 20******* оны 0 сарын 17-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан талаар болон захиалагч тал төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн талаар хэн аль нь маргаагүй.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т Төсөл хэрэгжүүлэгч орон сууцыг 20******* оны 3-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгнө,
.6-д Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтанд орох хугацааг 3.2-т заасан хугацаанаас 90 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,003 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0. хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,
мөн хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.
,72,000 төгрөг*0,003 хувь=1,667.16 төгрөг /1 хоног/
2023.01.01-202.08.04-ний өдөр хүртэл 946 хоног,
946 хоног*1,667.16 төгрөг=1,,133.8 төгрөг
Хариуцагч төв ХХК нь гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлээгүй талаараа маргаагүй.
Дээрхээс үндэслэн хариуцагч төв ХХК-иас 1,,133.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч буюу захиалагч А.*******д олгох үндэслэлтэй.
Нийслэлийн засаг даргын 2013 оны 0 сарын 29-ний өдрийн А/3 дугаар захирамжаар ******* дүүргийн 8, 1 хорооны нутаг дэвсгэр, ын их сургууль орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ХХК-ийг шалгарсныг батламжилжээ.
/ХХ-ийн -78 дугаар тал/
ХХК болон төв ХХК нар 2021 оны 01 сарын 28-ны өдөр 02/2021 тоот хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулан Улаанбаатар хотын ******* дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт А талын буюу ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн талбайд хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний , 41-р үйлчилгээтэй 16 давхар, 1 орцтой орон сууцны барилгуудын харьяалагдах газарт 12 давхар, 3 блок цагдаагийн албан хаагчдын орон сууцны барилгууд болон гадна тохижилтын иж бүрэн ажлыг Б тал буюу төв ХХК хөрөнгө оруулан хамтран ажиллахаар, төсөл хэрэгжсэнээр үүсэх үр өгөөжийг хуваарилах зэрэгтэй холбоотой харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдлоо.
Хариуцагч ХХК нь хариуцагч төв ХХК-ийн хүсэлтийн дагуу дээр дурдсан 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 02/2021 тоот хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулсан талаараа маргаагүй.
Нэхэмжлэгч А.*******гийн барьж ашиглалтанд оруулахыг шаардаж буй орон сууц нь 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 02/2021 тоот гэрээний .1-т Төслийн үр дүнд бий болсон орон сууцны барилгаас барилгын ашигтай талбайн 10 хувьтай тэнцэх орон сууцнуудыг 10 ширхэг авто машины зогсоолуудын хамт А талын өмчлөлд Б тал ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлж өгнө. /Байр, орон сууц, авто машинуудын зогсоолуудын байршил, м2-ийг орон сууц захиалан бариулах гэрээгээр зохицуулан тодорхой болгох болно/,
.2-т Төслийн үр дүнд бий болсонорон сууцны хорооллын .1-т заагдсан үл хөдлөх эд хөрөнгөнөөс бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б тал байна,
Мөн 2021 оны 03 сарын 11-ний өдрийн ГК21- дугаар бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу төв ХХК-ийн худалдан борлуулах эрхтэй орон сууц тул маргаан бүхий орон сууцыг барьж ашиглалтанд оруулах үүргийг хариуцагч төв ХХК гэж тайлбарлаж байна.
Хариуцагч төв ХХК нь маргаан бүхий ******* дүүргийн 8-р хороонд байрлах, орон сууцны барилгын 7-р давхрын 46,31 м.кв талбай бүхий 2 өрөөтэй, В загварын 46 тоот орон сууцыг захиран зарцуулах эрх үүссэн хэдий ч талууд уг төслийг хамтран хэрэгжүүлж хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа тул барилгыг барьж ашиглалтанд оруулахад гэрээний хариуцлагыг хамтран хүлээнэ.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******д ******* дүүргийн 8-р хороонд байрлах, орон сууцны барилгын 7-р давхрын 46,31 м.кв талбай бүхий 2 өрөөтэй, В загварын 46 тоот орон сууцыг барьж дуусган хүлээлгэж өгөхийг хариуцагч ХХК төв ХХК нарт даалгаж, хариуцагч төв ХХК-иас 1,,133.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******д ******* дүүргийн 8-р хороонд байрлах, орон сууцны барилгын 7-р давхрын 46,31 м.кв талбай бүхий 2 өрөөтэй, В загварын 46 тоот орон сууцыг барьж дуусган хүлээлгэж өгөхийг хариуцагч ХХК төв ХХК нарт даалгаж, хариуцагч төв ХХК-иас 1,,133.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Лодойдангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.*******гаас улсын тэмдэгтийн хураамжинд 27,673 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч төв ХХК, ХХК нараас нийт 43,180 төгрөгийг, хариуцагч төв ХХК-иас ,184 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН