| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/00360/И |
| Дугаар | 321/ШШ2025/00693 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 321/ШШ2025/00693
| 2025 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 321/ШШ2025/00693 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, Баянмөнх *******р гудамжны 26 тоотод оршин суух, ******* овогт А*******жийн М*******л
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, Баянмөнх *******р гудамжны 26 тоотод түр оршин суух, одоогоор Ө*******й аймгийн А*******р сум, 10 дугаар баг, 17-16 тоотод оршин суудаг гэх *******н овоо овогт П*******ийн Рш
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.М*******л /цахимаар/
Хариуцагч: П.Рш /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.М*******л нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие П.Рштай 2011 онд танилцаж, гэр бүл болж 2019 онд гэр бүлээ батлуулсан. Хамт амьдрах хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Р.Тн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Р.Тн нарыг төрүүлсэн. Бид эхэндээ харилцаа сайтай байсан боловч сүүлдээ зан харилцаа таарахгүй, нөхөр П.Рш байнга хардаж сэрдэж, сэтгэл санааны дарамттай байдалд оруулдаг байсны улмаас би 2022 оны 6 сард 2 хүүхдээ дагуулж нутагтаа ирж амьдарч байгаа. Түүнээс хойш Рш нь ирэн очин байж, олон хоногоор ажил хийхээр явдагаас болж бидний харилцаа хөндийрсөн. Цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалд очсон боловч эвлэрэн хэлэлцээгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Р.Тн, Р.Тн нарыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү, би энэ хүнээс мөн асаргааны мөнгө авмаар байна.. гэв.
2.Хариуцагч П.Рш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Миний хувьд гэр бүлтэй болсон юм байхгүй. Наад хүн чинь 11 сараас хойш намайг ажилд яваад ирэх хойгуур өөр хүнтэй болсон. Би наад хүнд чинь гэрээ өгсөн, машинаа өгсөн. Миний аав ээжийн голомтод өөр хүн оруулсан байсан. Би наад хүнд чинь зөндөө мөнгө өгсөн. Миний өгсөн мөнгөөр хүний төрсөн өдөр тэмдэглээд явсан. Тэгээд эцэс сүүлд нь бөөн өрөнд оруулсан тэр өрнөөсөө гарч чадаагүй л явж байна. Би гэр, машин тэрэг бүх юмаа өгсөн. Надаар 35 сая төгрөгийн машин лизингдүүлж авчхаад тэр машинаа мөргөлдүүлсэн. Даатгалаас орж ирсэн мөнгийг нь ч үрсэн. Би тэр машины өрнөөс нь ч гарч чадаагүй явж байна. Би настай ээжийгээ асардаг. Би хүүхдүүддээ тэтгэмжээ өгнө, асаргааны мөнгө өгч чадахгүй....гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 21*******ртай оршин суудаг нь үнэн тухай тодорхойлолт, хүүхдүүдийн эрүүл өсөж бойжиж байгаа тухай тодорхойлолт, ******* сумын Тэмүүжин сургуулийн Р.Тн тус сургуулийн 3а ангид суралцдаг нь үнэн тухай тодорхойлолт, зохигчийн гэрлэлтийн гэрчилгээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
4. Хариуцагч талаас хариу тайлбар өгсөн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.М*******л нь хариуцагч П.Ршид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлт цуцлуулах, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
3.Нэхэмжлэгч А.М*******л нь хариуцагч П.Рш нар нь 2011 онд танилцан, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Р.Тн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Р.Тн нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4.Нэхэмжлэгч А.М*******л нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Бид зан харилцаа таарахгүй, байнгын сэтгэл санааны дарамтад байлгадаг байсан, хардалтын улмаас 2022 оны *******р сараас тусдаа амьдарсан, иймд тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид үлдээнэ, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу гаргуулна, эд хөрөнгийн маргаангүй, мөн асаргааны мөнгө гаргуулна ..гэж
Хариуцагч П.Рш нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан .... нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, эд хөрөнгийн маргаангүй хэмээн маргааны байр сууриа илэрхийлэхгүй байна.
5.Гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь зан харилцааны таарамжгүй байдлаас үүдэн маргаан үүсэж, тусдаа амьдраад 2 жил гаран болсон, одоог хүртэл эвлэрэн хэлэлцээгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэн хэлэлцээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна.
6.Зохигчийн хэн аль нь цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаа хөндийрсөн, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох шалтгаан байхгүй, тул шүүхээс мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
7.Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 2*******р зүйлийн 26.2-т заасан эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Өөрөөр хэлбэл зохигчийн хэн аль нь үр хүүхдийнхээ өмнө хэрэгжүүлэх хуульд заасан эрх үүрэг хэвээр үргэлжлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Эцэг П.Рш нь хүүхдүүдтэйгээ хэдийд ч уулзах эрхтэй бөгөөд хүүхдийн эрх ашиг сөргөөр нөлөөлөхгүй бол хүүхэдтэйгээ уулзахад эх А.М*******лын зүгээс хязгаарлалт тогтоож болохгүй.
8.Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Гэр бүлийн тухай хуулийн 2*******р зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Хариуцагч П.Рш нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй хэмээн тайлбарлах ба энэ нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, зохигч тусдаа амьдарсан, гэр бүлийн харилцаа хөндийрсөн хэдий ч хариуцагч хуульд заасны дагуу үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5-д зааснаар эцэг эх үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Р.Тн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Р.Тн нарыг эцэг П.Ршаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр буюу 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Ршаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
9.Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
10. Хүү Р.Тн, хүү Р.Тн нар нь эх А.М*******лын асрамжид байгаа бөгөөд хүүхдүүд нь төрсөн цагаасаа эхлэн ээжтэйгээ хамт амьдарсан, ээнэгшин дассан байдал, эх А.М*******л хүүхдээ өөрийнхөө асрамжид авахад зан суртахууны харшлах шалтгаан тогтоогдохгүй байх тул хүү Р.Тн, Р.Тн нарыг эхийнх нь асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн асаргааны мөнгө гаргуулна хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлах ба ямар асаргаа шаардлагатай тухай баримтыг ирүүлээгүй, хэдэн төгрөг гаргуулах нь тодорхой бус байх тул энэ тухай шүүхээс хэлэлцээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч П.Рш нь Ө*******й аймагт оршин суудаг хэмээн биеийн байцаалтыг өгөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12*******р зүйлийн 126.1.-д Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 126.2.-т Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно, 126.3-т Зохигч маргааныг хэний оршин суугаа газрын шүүхэд шийдвэрлүүлэхийг тохиролцон тогтоож болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн тайлбар зэргийг үндэслэн шүүх хэргийг тус шүүхэд хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тухай нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар *******н овоо овогт П*******ийн Рш, ******* овогт А*******жийн М*******л нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Р.Тн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Р.Тн нарыг эх А.М*******лын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Р.Тн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүү Р.Тн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Ршаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай 2*******р зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, хүмүүжүүлэх сэтгэхүйн хувьд зан төлвийг төлөвшүүлэх тэжээн тэтгэх хүүхдээ үндэсний соёл заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх суурь боловсрол эзэмшүүлэх хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг зохигчдын хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүрэгт саад учруулахгүй байхыг зохигчид тайлбарласугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ршаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М*******лд олгосугай.
8.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА