Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2026/00121

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2026/00121

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ................ ББСБ ХХК 

 

Хариуцагч: Д.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 294,289.26 өгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..................... ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1 Зээлдэгч Д.Б нь манай байгууллагаас 2024 оны 05 сарын 28-ны өдөр 28314 тоот зээлийн гэрээ байгуулж, хэрэглээний зориулалтаар 100,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8.1 хувийн хүүтэй авсан. Уг зээлийг авсанаас хойш огт төлөлт хийгээгүй өнөөг хүрсэн. Удаа дараа өөрийнх нь болох холбоо барих хүний холбогдох утас руу нь дуудлага хийж, мессеж илгээн, амаар болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн 547 хоног нэмэгдүүлсэн хүү 29,133.37 төгрөг, үндсэн зээлийн 577 хоногийн хүү 153,655.89 төгрөг, үндсэн зээлийн 100,000 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, шуудангийн зардал 6,500 төгрөг, нийт 294,289.26 төгрөгийг хариуцагч талаас гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би ................ ББСБ ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт нийт 294,289.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Зээлдэгч Д.Б нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн 547 хоног нэмэгдүүлсэн хүү 29,133.37 төгрөг, үндсэн зээлийн 577 хоногийн хүү 153,655.89 төгрөг, үндсэн зээлийн 100,000 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, шуудангийн зардал 6,500 төгрөг, нийт 294,289.26 төгрөгийг хариуцагч талаас гаргаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,479 төгрөгийн тавин хувь болох 4,739.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 4,739.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,739.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ..................... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал нийт 294,289.26 төгрөгийг хариуцагч Д.Б төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,479 төгрөгийн тавин хувь болох 4,739.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 4,739.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 4,739.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ................... ББСБ ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ