Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 321/ШШ2026/00074

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч ******* би

Нэхэмжлэгч: ******* байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******тоотод оршин суух, ******* ургийн овогт *******ын Ц*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,913,138.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Ц******* нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 93001-249006 тоот зээлийн гэрээ байгуулан 3,913,138.55 төгрөгийн зээлийг 1 сарын 3.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Ц.Ц******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Цэндгомбо овогтой Ц*******аас зээлийн гэрээний үүрэгт 3,913,138.55 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Ц******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие *******-ийн нэхэмжилж байгаа 3,913,138.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.Ц*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,913,138.55 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ц******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Ц.Ц******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,560.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц*******аас 38,780.0 төгрөгийг, улсын орлогоос 38,780.0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,913,138.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,560.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц*******аас 38,780.0 төгрөгийг, улсын орлогоос 38,780.0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Ц******* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   *******