Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2026/00122

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 306/ШШ2026/00122

Говьсүмбэр аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал би,

 

Нэхэмжлэгч: ................ банк ХК

Хариуцагч: А.А

 

Хариуцагч: Б.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Амины орон сууц худалдан авах гэрээний төлбөрт нийт 57,487,253.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ........... банк ХХК-ийн ......... салбарыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Зээлдэгч А.А, хамтран зээлдэгч Б.Б нар нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр MN90003430000188......... тоот зээлийн гэрээний үндсэн дээр 56,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай амины орон сууц худалдан авах зээлсэн авсан. Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлөөгүй нийт 105 хоног төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн. 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 53,818,443.45 төгрөг, хүүний өр 3,618,810.45 төгрөг, нотариатын зардалд 50,000 төгрөг, нийт үлдэгдэл 57,487,253.90 төгрөгийг үндсэн зээлдэгч А.А, хамтран зээлдэгч Б.Б нараас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Би .............. банк ХК-иас нэхэмжилж буй амины орон сууц худалдан авах гэрээний төлбөрт үндсэн зээл, хүүний өр, нотариатын төлбөр, нийт 57,487,253.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

3.1. Би .................... банк ХК-иас нэхэмжилж буй амины орон сууц худалдан авах гэрээний төлбөрт үндсэн зээл, хүүний өр, нотариатын төлбөр, нийт 57,487,253.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч А.А, хамтран зээлдэгч Б.Б нар нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр MN90003430000.......... тоот зээлийн гэрээний үндсэн дээр 56,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай амины орон сууц худалдан авах зээлсэн авсан. Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш төлөөгүй нийт 105 хоног төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн. 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 53,818,443.45 төгрөг, хүүний өр 3,618,810.45 төгрөг, нотариатын зардалд 50,000 төгрөг, нийт үлдэгдэл 57,487,253.90 төгрөгийг үндсэн зээлдэгч А.А, хамтран зээлдэгч Б.Б нараас гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч А.А, Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,386.27 төгрөгийн тавин хувь болох 222,693.14 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 222,693.14 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 222,693.14 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Нэхэмжлэгч ........... банк ХХК-ийн Говьсүмбэр салбарыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлага болох амины орон сууц худалдан авах гэрээний төлбөрт үндсэн зээл, хүүний өр, нотариатын төлбөр, нийт 57,487,253.90 төгрөгийг хариуцагч А.А, Б.Б нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445,386.27 төгрөгийн тавин хувь болох 222,693.14 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 222,693.14 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч А.А, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 222,693.14 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ............ банк ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ