Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/63

 

 

 

 

 2025            10                 01                                                       2025/ДШМ/63

 

 

 

 

А.М, Н.Б, Э.Э

                                  нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Л, 

Шүүгдэгч А.М,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан 

            Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/233 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч А.М, Н.Б, Э.Э нарт холбогдох эрүүгийн 2434003300349 дугаар хэргийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, ............ оны .........дугаар сарын .........-ний өдөр .......аймгийн ..............суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Д ............. аймгийн Д........... сум шинэ .......... дугаар хороо ........дугаар хороолол ........... ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.............. овогт Н........... Б ............, /РД:.................../.

 

2.Монгол Улсын иргэн, ......... оны ......... дугаар сарын 0.........-ны өдөр Т........  аймгийн Б .............. суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, үйлдвэрлэл технологийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Д ........... аймгийн Д .......сум .............. хороо ..........дугаар ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б ........... овогт Э ........ Э ..........., /РД:................/.

 

3.Монгол Улсын иргэн, ........... оны ......... дугаар сарын .........-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, бүртгэлийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Т.......... аймгийн З ........... сумын ....., .-р гудамж, ...........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Т.......... овогт А...............-ийн М.............., /РД:................../

 

4.Шүүгдэгч Н.Б, Э.Э нар нь бүлэглэн Тө........... аймгийн З....... сумын ................. дугаар баг Дэнжийн арын ууланд 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.М нь Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Дэнжийн арын ууланд 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Б, Э.Э нартай зодолдож хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Дэнжийн арын ууланд 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Б, Э.Э нартай зодолдож хохирогч Н............. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

5. Төв аймгийн Прокурорын газраас Н.Б, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

6. Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Б Н Б, Б Э-ын Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг,

 Шүүгдэгч Т А-ийн М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 4 /дөрөв/ сараар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нарт тус тус оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулж,

Шүүгдэгч Э.Э, Н.Б нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч А.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус  тус даалгаж,    

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч А.Маас 386 064 /гурван зуун наян зургаан мянга жаран дөрөв/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дансанд олгож,

Эрүүгийн 2434003300349 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Э, Н.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

7.Шүүгдэгч А.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж дүгнэжээ. Тэгсэн атлаа шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугааp зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийт 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийг хууль тогтоогчоос торгох болон нийтэд тустай ажил хийлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж болохоор хуульд заасан байна. Шүүх шүүгдэгч нарт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн атлаа намайг хамгийн хүнд хэлбэрээр нь ял шийтгэл оногдуулж байгаад гомдож байна.

Миний бие анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлдэг, цаашид дээрх газруудад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн боловч анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг маань огт авч хэлэлцээгүй. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

8.Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Б.Л гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү агуулгаар гомдол гаргасан байна. Шүүгдэгч нарын хувьд хоорондоо нэхэмжилсэн болон хохирол төлбөрийн асуудал байдаггүй, аль аль нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.М, Н.Б, Э.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Мын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах үүрэгтэй.

2.Анхан шатны шүүх дээр дурдсан зарчимд нийцүүлэн, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа, прокурор болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

3.Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б, Э.Э нар нь бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг Дэнжийн арын ууланд 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.М нь Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн Дэнжийн арын ууланд 2024 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Б, Э.Э нартай зодолдож хохирогч Э.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Н.Болор-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч Н.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...А.М бид хоёр ам мурийгаад бага зэрэг маралдсан. Гэтэл А.М намайг алгадсан. Тэр үед манай нөхөр Э.Э уурлаж босож ирээд “эмэгтэй хүнд гар хүрлээ” гээд хоорондоо барилцаж бие биеийгээ боогоод дээр доороо орсон... А.М над руу чулуу авч шидээд миний нүдний шилний рам руу оноход шил хагарч, зүүн хацар ярагдаж гэмтэл үүссэн. Тэр үед миний хацраас цус гараад тогтохгүй би хацраа дараад доошоо суусан. Гэтэл нөхөр Э.Э А.Мыг “чи хүний нүд сохолчихлоо” гээд А.Мыг хэд хэд цохитол А.М босож ирээд Э.Эийн нүүр рүү өшиглөхөд хамраас нь цус гарсан....Би хацартаа 5 оёо тавиулж эрүүл мэндээрээ хохирсон учраас цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /1хх 10/,

шүүгдэгч А.Мын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн:  “...Н.Б агсраад байхаар нь би Н.Бд “найзынх нь төрсөн өдөр болж байхад миний найз ингэж болохгүй шүү” гээд ойлгуулах гээд найрсгаар хэлтэл “битгий хуц чамд хамаагүй” гээд над руу агсраад миний цээж рүү 1 удаа цохиод, зүүн хөл рүү 1 удаа өшиглөсөн. Мөн баруун хацар руу 1 удаа гараараа алгадсан. Тэгэхээр нь би цааш нь түлхээд “чи ямар агсам юм бэ” гэж хэлтэл нөхөр болох Э.Э над дээр ирээд хоёулаа жоохон хойшоо гаръя гээд намайг дагуулаад цааш явж байгаад “манай эхнэр согтохооpoo хүнд агсам тавиад байдаг гэж хэлээд Э.Э миний хөлд дэгээ тавьж унагах оролдлого хийсэн. Би тэр үед унаагүй тогтоод Э.Э өөрөө газар унахаар нь би Э.Эийн дээрээс дараад зодоон цохион ямар ч хэрэггүй гэж хэлтэл Э.Эийн эхнэр Н.Б араас гүйж ирээд миний нүүрийг битүү маажсан. Тэгэхээр нь би Н.Болор-Эрдэнийн гарыг тавиулаад “чи яаж байгаа юм бэ” гэхэд Э.Э босож ирээд миний араас дэгээдэж газар унагаагаад миний дээрээс нүүр ам руу гараагаа олон удаа цохисон. Мөн хүзүү боосон...Э.Э миний биеийн толгой, нүүр хэсэг рүү гараараа олон удаа цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Н.Б гараараа миний цээж хэсэг рүү, хөлөөрөө миний зүүн хөл рүү өшиглөсөн. Мөн хумсаараа нүүр маажсан. Би Э.Эийг цохиж зодсон зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /1хх 13-14/,

шүүгдэгч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Манай эхнэр Н.Б, А.М хоёр ам мурийгаад А.М манай эхнэр Н.Болор-Эрдэнийг алгадаад үснээс нь чирэхээр нь би очиж салгаад “чи яасан гэж эмэгтэй хүнд гар хүрдэг юм бэ” гээд А.Мтай ам мурийсан, миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд миний хамар амнаас цус гараад би босож ирээд А.Мтай барилцаж аваад би А.Мын нүүр рүү гараараа цохисон. Тэр үед манай эхнэр Н.Б нүүрийг нь хумсаараа урчих шиг болсон...Мөнхжаргал цаанаас чулуу авч шидээд манай эхнэр Н.Болор-Эрдэнийн зүүн талын нүүр хэсэг рүү оносон, бид нар эмнэлэг рүү явж очиж үзүүлсэн. А.М намайг газар сууж байхад ирээд миний нүүр рүү өшиглөөд миний уруул язарсан....” гэх мэдүүлэг /1хх 19/,

Гэрч Н.Уранбайгаль мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.М Н.Бд “чи найзынхаа төрсөн өдөрт ирчхээд яагаад муухай зан гаргаад байгаа юм бэ” гэсэн. Тэр үед Н.Болор-Эрдэнийн нөхөр Э.Э сууж байгаад босож ирээд А.Мтай уулзаад тэр хоёр цааш яваад уулзаж байгаад дээр доороо ороод зодолдоод байсан. Тэгээд өөрсдөө гайгүй болоод буцаад хүрээд ирсэн. Гэтэл Н.Б А.М руу дайраад барилцаж аваад, мөн Э.Э хамт барилцаж аваад А.М газар уначихсан. Н.Б, Э.Э хоёр дээрээс нь цохиод байсан. Тэгээд би тэр гурвыг салгаад болиулаад явах гэж байтал Н.Б гэнэт орилоод явчихсан. Би Н.Б дээр очоод “яасан бэ” гэхэд “А.М чулуу шидээд оночихлоо” гээд нүдээ дарчихсан нүднийх доод хавиас цус гарчихсан байсан. А.М тэр үед жоохон зайтай машины цаад талд зогсож байсан. Тухайн үед Н.Болор-Эрдэнийн нүдний доороос цус гарсан болохоор Э.Э бид хоёр Н.Болор-Эрдэнийг аваад эмнэлэгт очиж үзүүлээд оёо тавиулсан. Н.Б гараараа А.Мын толгой болон нүүр хэсэг рүү цохиод байсан. Мөн хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1хх 31-32/,

Шинжээч И.Ганболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Эийн биед учирсан уруулын салстад үүссэн шарх нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Н.Болор-Эрдэнийн биед учирсан хоншоор ясны хугарал шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамрын зүүн хэсэг зүүн хацар хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хамар, баруун хацар, хоншоорын заспен эдийн няцралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 120/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны 330 дугаартай шинжээчийн: “...А.Мын биед хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт, баруун, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун шилбэ, баруун шуу, зүүн гарын 1 дүгээр хурууны үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1хх 43-44/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1189 дугаартай дахин шинжээчийн “...Э.Эийн биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад язарсан шарх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /1хх 123-125/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6 дугаартай дахин шинжээчийн: “...Н.Болор-Эрдэнийн биед хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зүүн хацарт язарсан шарх, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх хоншоор ясны түүшин сэртэнгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зүүн хацрын язарсан шарх, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно” гэх дүгнэлт /1хх 131-134/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан,  энгийн хөдөлмөрийн чадварыг  бага хэмжээгээр тогтонги алдсан байх, хоёр болон түүнээс олон этгээд үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж бүлэглэж үйлдсэн байх,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь амь биед аюултай гэмтлийн шинжгүй байх, гэмтэл түүнээс үүссэн өвчин, үйл ажиллагааны  хямрал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан байх,  энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги алдсан байх, түүнчлэн хүний биед хохирол учруулсан санаатай үйлдэл, учирсан хор уршиг, үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой байх объектив талын шинжийг хангасан байхыг тус, тус шаардах юм.

 

Хэрэгт авагдсан үйл баримтаар шүүгдэгч Н.Б, Э.Э нарын үйлдлийн улмаас А.Мын биед хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч А.Мын үйлдлийн улмаас Н.Болор-Эрдэнийн биед хүндэвтэр хохирол, Э.Эийн биед хөнгөн хохирол учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь гэмт хэрэг гарах тухайн цаг хугацаанд үйлдэгдсэн нь нотлогдсон байна.

 

Иймд Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн “...хүний биед хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт үйлдэл нь  хазах, өшиглөх, цохих, алгадах зэрэг үйлдлийн улмаас гэмтэл учирч, хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, хор уршигт зориуд хүргэх санаатай хэлбэрээр илэрдэг ба шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргүүдийн шинжийг агуулсан тул гэм буруутайд тооцох нь зүйтэй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх журмыг болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

5.Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

6.Шүүгдэгч А.М нь “...анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа хамгийн  хүнд хэлбэрээр ял оногдуулсан, мөн миний зүгээс шүүх хуралдаан дээр Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлдэг, цаашид дээрх газруудад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн боловч анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг маань огт авч хэлэлцээгүй. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

7.Шүүх Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутайг тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг эрх зүйн удирдлага болгодог.

Эрүүгийн хариуцлага нь нийгмийн харилцааг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод чиглэгдэж, шүүхээс оногдуулсан ял нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэж байгаа эсэхийг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, хуульд нийцэж гарсан болохыг илэрхийлэх “хуульд захирагдах” зарчмын үндсэн шалгуурын нэг бөгөөд хуульд заасан ялын төрөл, хэмжээг сонгон авсан үндэслэлээ тайлбарлахыг шаарддаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял, шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа “...шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарна, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзсэн” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялгамжтай буюу тухайн зүйл ангид байх хамгийн хөнгөн, хамгийн хүнд ялыг сонгох болсон үндэслэлээ тайлбарлаагүй байна.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзсэн нөхцөл байдлууд нь шүүгдэгч нарын хувьд адил түвшинд байхаар дүгнэж, шүүгдэгч Н.Б, Э.Э нарт тус бүр торгох ял оногдуулсан атлаа шүүгдэгч А.Мд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Н.Б бий болгосон, үүнээс болж тэд хоорондоо харилцан зодолдож бие, биедээ хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан зэрэг гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр хэрэгт тогтоогдсон байх ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх зарчмыг удирдлага болгох нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.4-т “...эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Мд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял тус, тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-т тус тус зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

8.Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 болон 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасныг тодорхойлон бичсэн нь утга найруулгыг хувьд алдаатай болсныг зөвтгөв.

9.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж,  шүүгдэгч А.Мын гаргасан “...ял хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/233 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “...шүүгдэгч Б Н Б, Б Э-ын Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг,

 Шүүгдэгч Т А-ийн М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах", Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...гэснийг,

шүүгдэгч Б.................. овогт На...........................Б, Б ........ овогт Э ............Э ................... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

 

2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай...”гэснийг,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ял тус, тус оногдуулсугай” гэж,

 

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 4 /дөрөв/ сараар тогтоож...” гэснийг,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай” гэж,

 

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нарт тус тус оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нарт тус бүр оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч А.Мд оногдуулсан 1,300,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэж,

 

5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай” гэснийг хасаж,

 

6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Н.Б, А.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж,

 

            7 дахь заалтад “Шүүгдэгч Э.Э, Н.Б нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч А.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус  тус даалгасугай” гэснийг,

            “Шүүгдэгч Э.Э, Н.Б нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч А.Мд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус  тус даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Мын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа

 шүүгч З.Түвшинтөгс,

 А.Цэрэнханд