2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/00652

 

 

 

 

 

 

     2026         01         12

     191/ШШ2026/00652

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Твин тауэр  1301 тоотод оршин байрлах “******* ББСБ” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь манай “******* ББСБ" ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нэг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2,799,700 /хоёр сая долоон зуун ерэн есөн мянга долоон зуу/ төгрөгийг зээлж авсан боловч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн тоот шүүгчийн захирамжаар Д.******* нь нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана оршин байгаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн ******* /рд: *******/-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх3/, зээлийн гэрээний хуулбар /хх4-6/, эргэн төлөлтийн хуваарь /хх7/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар /хх8/, итгэмжлэл /хх9/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Д.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх10/

 

4. Нэхэмжлэлд дурдсанаар гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь *******,*******нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар  тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх3/

 

6. Нэхэмжлэлд дурдсан Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК болон Д.******* нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний  хуулбараар тогтоогдож байна. /хх4-6/

 

7. Нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн зээлийн гэрээнд нь Д.*******гийн оршин суудаг хаягыг ,,, гэж дурдагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь Д.*******гийн  оршин суудаг гэх ,, хаягийг үндэслэн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.

 

8. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх8/

 

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/55610 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим сангаас Д.*******гийн оршин суух хаягийн талаарх лавлагааг шаардан гаргуулсан.

 

9. Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Д.******* нь ,,, хаягт оршин суудаг тухай лавлагааг ирүүлсэн. /хх14/

 

Шүүхээс хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор Д.*******гийн оршин суудаг гэх ,,, хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

 

Д.******* нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.

 

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.14-т зааснаар хорооны Засаг дарга нь иргэдийн бүртгэл, мэдээллийн ажлыг зохион байгуулах эрхтэй.

 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн оршин суух хаягийг өөрчилбөл 10 хоногийн дотор шинээр оршин суух газрын улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Д.*******гийн эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэх *******ийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ийн ******* /рд:*******/-н оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, түүний төлөөлөгч Б.Адилзул /утас:, /-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД