| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/01084/И |
| Дугаар | 321/ШШ2025/00699 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 321/ШШ2025/00699
| 2025 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 321/ШШ2025/00699 | Хэнтий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би
Нэхэмжлэгч. Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, Баатруудын гудамжинд байрлах, ******* ХК-ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг, шинэ *******ийн 5-04 тоотод оршин суух, ******* овогт С*******жийн Э*******нд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,341,850.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Э*******н нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр M*******7 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 18,653,560 төгрөгийн зээлийг 1 сарын 1,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийг авсан. Зээлдэгч зээлийг өөрийн хэрэгцээндээ зарцуулсан бөгөөд зээлийн гэрээ болон төлбөрийн хуваарийн дагуу зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул түүнээс үндсэн зээл 11,505,991 төгрөг, зээлийн хүү 1,768,808 төгрөг, нэмэгдүүлсэн 63,550 төгрөг, нотариатын зардал 3,500 төгрөг нийт 13,341,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Э*******н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ******* ХК-иас нэхэмжилсэн зээл 13,341,850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч С.Э*******нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,341,850 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э*******н нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3.Хариуцагч С.Э*******н нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э*******наас 112,329 төгрөгийг, улсын орлогоос 112,329 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э*******нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,341,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э*******наас 112,659 төгрөгийг, улсын орлогоос 112,659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Э*******н нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА