Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 316/ШШ2026/00372

 

 

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 316/ШШ2026/00372

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн хаалттай шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С* аймаг, З******* сум, * дүгээр баг, * дүгээр хэсэг, 1* тоот хаягт оршин суух Б******* А******* /РД:М*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С* аймаг, Ц******* сум, * дугаар баг, * дугаар хэсэг, 1* тоот хаягт оршин суух Б******* А******* /РД:М*******/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй, 316/2026/00384/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А*******, хариуцагч Б.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэцэгсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч Б.А*******тэй 2020 онд танилцаж, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр охин А.А төрсөн. Зан харилцааны таарамжгүй харилцаа, хэрүүл маргааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2025 оны 07 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Охин А.А миний асрамжид өсөж, торниж байна. Иймд гэрлэлтийг цуцалж, охин А.Аг эцгийн асрамжид үлдээж өгнө үү. Б.А*******эс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

2. Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2025 оны 07 дугаар сараас хойш Б.А*******аас тусдаа амьдарч байна. Гэрлэлт цуцлуулахад маргаан байхгүй. Охин А.Аг эцгийн асрамжид үлдээнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.     Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.     Нэхэмжлэгч Б.А******* хариуцагч Б.А*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шаардаж, үндэслэлээ хариуцагчтай 2020 онд танилцаж, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр охин А.А төрсөн. Зан харилцааны таарамжгүй харилцаа, хэрүүл маргааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2025 оны 07 дугаар сараас хойш тусдаа амьдарч байна. Охин А.А миний асрамжид өсөж, торниж байна гэж тодорхойлсон.

3.     Хариуцагч нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийг эцгийн асрамжид үлдээнэ, цаашид хамтран амьдрах боломжгүй гэх тайлбарыг гаргасан.

4.     Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

4.1. Гэрлэгчид 2020 онд гэр бүл болж, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр охин А.А төрсөн, хүүхэд одоо эцгийн асрамжид өсөж, торниж байна.

4.2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т зааснаар гэрлэгчдийн эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгожээ.

5.     Гэрлэгчид цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүйг хэн аль нь зөвшөөрсөн, тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

6.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ эцгийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, энэ талаар маргаагүй тул охин А.Аг эцэг Б.А*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

7.     Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.

8.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* А******* /РД:М*******/, хариуцагч Б******* А******* /РД:М*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.А /РД:МХ23280583/-г эцгийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ПҮРЭВДУЛАМ