Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01743

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/01743

 

 

 

 

Ж.Б - ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01515 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Б , Л.Б , С.Б , Т.Ганчимэг, Д.ГАН ,Ч.Г Н.Д , С.М , Б.М , Э.М ,Б.М , Г.Н , Ц.Н , Д.Э нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-д холбогдох

 

Дутуу олгосон цалин хөлс болон тэтгэмжид нийт 117 474 514 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, Г.Наранбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын удирдлагууд нь янз бүрийн дарамт шахалтаар кондукторуудыг ажлаас халж эрх ашгийг нь хохироож, шилжүүлэх нэрийн дор орон тооны цомхтголд оруулж байна. Ажилчдын зөвшөөрөлгүйгээр өөр ажилд буюу угаалга цэвэрлэгээ, бүртгэлийн ажилд томилж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, энэ талаарх тушаал шийдвэрийг ажилчдад танилцуулж, мэдэгдэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, хамтын гэрээний 3.7 дэх хэсэгт ажилтны буруу биш шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх тухайлбал байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, технологийн шинэчлэл ба бүтцийн өөрчлөлт хийгдсэн орон тоо хасагдсан эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажилласан жилийг нь харгалзан ажилтанд дундаж цалинтай тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно. Нэхэмжлэгч М.Ганчимэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

Иймд нэхэмжлэгч Ж.Б , Л.Б , С.Б , Т.Ганчимэг, Д.ГАН ,Ч.Г Н.Д , С.М , Б.М , Э.М ,Б.М Г.Н , Ц.Н , Д.Э нарын олгогдоогүй цалингийн зөрүү 63 045 587.28 төгрөг, цомхотголын олгогдоогүй тэтгэмж 64 615 841.77 төгрөг, нийт 127 661 429.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Б - 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/917 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож тэтгэвэрт гарсан. Л.Б нь нэгдүгээр баазад ажиллаж байгаа, С.Б нь хоёрдугаар баазад ажиллаж байгаа, Т.Ганчимэг нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б/707 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан, Д.ГАН нь одоо нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Ч.Ганболд нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны Б/42 тоот тушаалаар тэтгэвэрт гарсан, Н.Д нь нэгдүгээр баазад ажиллаж байгаа, М.Ганчимэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. С.М хоёрдугаар баазад ажиллаж байгаа, Б.М нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Б/1233 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Э.М нь хоёрдугаар баазад ажиллаж байгаа, Б.Мөнхцэцэг нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Д.Э 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б/03 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан, Г.Н нь нэгдүгээр баазад ажиллаж байгаа, Ц.Н нь нэгдүгээр баазад ажиллаж байна. A.Эрдэнэчимэгийн шаардлагыг Ж.Алтанцэцэгийн хэрэгт шийдвэрлэсэн байгаа. Ингээд 1 шалгагч нэхэмжлэлээсээ татгалзсан, 1 хүний асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн, 1 шалгагч өөрийн хүсэлтээр, 4 шалгагч өндөр насны тэтгэвэрт гарснаар нийт 5 хүн байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна. Үлдсэн шалгагч нар одоогийн байдлаар ажлаа хэвийн хийгээд явж байна.

 

Мэргэшсэн зэргийн нэмэгдэлийг хамтын хэлэлцээрт заасны дагуу захиргаа үйлдвэрчний эвлэлийн байгууллага 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа шалгагч нарт мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгохоор тусгаагүй, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд мэргэшсэн зэргийн нэмэгдлийн талаар тохиролцоогүй. Зорчигч тээврийн нэгтгэл автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний хороо нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан 2013 оноос 2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын тарифын хэлэлцээрт бие даан оролцоогүй, гарын үсэг зураагүй, байгууллагын төлөөлөл оролцоогүй тул шаардах эрхгүй. Байгууллага мэргэшсэн зэргийн нэмэгдэл олгох үүргийг хамтын гэрээгээр хүлээгээгүй.

 

2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Зорчигч тээврийн цалин хөлсний журмын 5.5.1 мөн ур чадвараас хамаарах зэргийн нэмэгдлийг зөвхөн засвар үйлчилгээний засварчид болон ерөнхий механик тоног төхөөрөмжийн цахилгаан гэрэлтүүлгийн засварчдад олгохоор тусгагдсан тул энэ шаардлага үндэслэлгүй байгаа.

 

Илүү цагийн хөлсний тухайд Хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 сарын хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарч байгаа.

 

Үр дүн, удаан жилийн нэмэгдэл гаргуулах шаардлагыг хамтын гэрээний 4.7 дэх хэсэгт заасныг үндэслэн 2015 оныхыг шаардаж байгаа, байгууллага 2015 онд үр дүн шагналт цалин олгоогүй. Үр дүнгийн урамшуулал гаргуулах шаардлагыг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн нэмэгдүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Яагаад 3 сарыг хэтрүүлсэн талаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөөгүй, мөн нэхэмжлэгч нар 2016 оны 01 дүгээр сард цалин авахдаа мэдсэн байх боломжтой энэ нь цалин хөлсний лавлагаанаас тодорхой харагдана.

 

Удаан жилийн нэмэгдлийг Цалин хөлсний журмын 5.3.3-т заасныг үндэслэн нэхэмжилсэн. Байгууллага 2013 оны удаан жилийг 2014 онд олгосон, дахиж олгоогүй шалтгаан нь санхүүжилттэй холбоотой. Мөн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж удаан жилийн нэмэгдэл шаардсан учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

Цомхтголын тэтгэмж гаргуулах шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шаардлагын үндэслэлээ өөрөө нотолсон баримт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазраас 2013 оны 7 дугаар сараас хойших хугацааны мэргэшсэн зэргийн, ур чадварын нэмэгдэл, 2015 оны удаан жилийн нэмэгдэл, 2015 оны үр дүнгийн шагналт цалин, 2015 оны илүү цагийн хөлс, цомхотголын тэтгэмж зэрэгт нийт 127 661 429.05 /нэг зуун хорин долоон сая зургаан зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун хорин есөн/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б , Л.Б , С.Б , Т.Ганчимэг, Д.ГАН ,Ч.Г М.Ганчимэг, Н.Д , С.М , Б.М , Э.М ,Б.М Г.Н , Ц.Н , Д.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас 796 257 /долоон зуун ерөн зургаан мянга хоёр зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат давж заалдах гомдолдоо: Мэргэшсэн зэргийн нэмэгдэлд 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн 2, 1, 12 дахь хэсэгт зааснаар кондуктор нарын мэргэшсэн зэргийн нэмэгдэл 10-20 хувь цалинг нэхэмжилж байна. Мөн Сүхбаатар дүүргээс Зуучлагчийн зөвлөмж 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гарсан. Арбитрын зөвлөмж 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гарч зөвлөмжийн 2.1 дэх заалтад 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байгаа. Зорчигч тээврийн нэгтгэлийн захиргаанаас 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1126 тоотоор Монголын тээвэр холбоо газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбоонд болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын автобусны 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороонд Авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийг эрх бүхий байгууллагаас чиглэл өгвөл Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь хэрэгжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан ёсоор хариу өгсөн байдаг. Монгол Улсын Зам Тээврийн яамнаас хэлэлцээр байгуулсан байгууллагуудад 2014 оны 10 дугаар сарын 01-ний 2/5127 тоот албан бичгээр, мөн 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлж, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 02/2046 тоот бичгээр Авто тээврийн хэлэлцээрийг харъяа салбар байгууллагуудад хэрэгжүүлж ажиллах чиглэл дахин хүргүүлсэн. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т жолооч, кондукторын ажил хаялт 12 хоног болж 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тохиролцоо хийгдэж зогссон. Тохиролцооны 3 дахь хэсэгт зааснаар захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран байгууллагын төсвийг нэмэгдүүлэх талаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад хандан зохих шийдвэрийг гаргуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн 6 дахь хэсэгт захиргааны санаачилгаар шүүхэд хандахгүй байхаар заалт оруулсан. Кондуктор жолооч нарын мэргэшсэн нэмэгдлийг 2013-2014 онд хэрэгжүүлэх Авто тээврийн салбарын хамтын тариф хэлэлцээрийн Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулан маргаан үүсгэж зуучлагч, арбитрын зөвлөмж гаргаж ажиллаж эцэслэн шийдэгдээгүй маргаан үргэлжилж байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Илүү цагийн хөлсийг хамтын гэрээний 4.4, Цалин хөлсний журмын 6.4.6-д зааснаар нэхэмжилсэн. Хариуцагч байгууллага нь хариу тайлбартаа нэхэмжлэгч нарт олгохоор хүлээн зөвшөөрсөн болно.

Ур чадварын нөхцлийн нэмэгдлийг хамтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь зааснаар нэхэмжилж байна.

Удаан жилийн нэмэгдлийг Цалин хөлсний журмын 5.3.3-т заасны дагуу нэхэмжилж байна. 2015 оны удаан жилийн нэмэгдлийг цалинг олгохдоо жилийн эцсийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, 2016 оны 1, 2 дугаар сарын 27-ны өдрүүдэд цалингийн хамт олгодог нэмэгдэл цалинг 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан байхад гурван сар хэтэрсэн гэж шүүх шийдвэрлэж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

2015 оны үр дүнгийн цалинг олгохдоо жилийн эцсийн 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр цалингийн хамт олгодог. Нэхэмжлэлээр 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үр дүнгийн цалинг нэхэмжилсэн. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 4.7 дахь хэсэгт заасан үр дүнгийн цалин олгохдоо нэг сарын дундаж цалин хөлснөөс бууруулахгүйгээр бодож олгоно гэж заасан. 2015 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар бүтэн ажилласан сүүлийн гурван сарын дундаж цалингаар нэхэмжилж байна.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А/290 тоот захирамжаар кондукторуудыг ажлын байрнаас чөлөөлж шалгагчийн ажилд томилж бүтэц орон тоог батлуулсан болохыг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороонд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Мэдэгдсэн өдрөөс эхлэн шүүхэд кондукторуудын цомхтголын тэтгэмжийг гаргуулахаар 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэл гаргахад шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгсөн. Иймд цомхтголын тэтгэмжийн дундаж цалинг тодорхойлохдоо 2016 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 3 дугаар сарын дундаж цалингаар Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д зааснаар тодорхойлон нэхэмжилж байна. Нэхэмжлэгч С.Б , Б.М , Э.М , Ц.Н нар нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй болно. Нэхэмжлэгч Ж.Б - нарын 10 кондуктор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

1. Ж.Б - цалинд 4 316 342,08, тэтгэмжид 5 529 310 төгрөг

2. Л.Б цалинд 4 807 174,23, тэтгэмжид 3 174 309,48 төгрөг

3. Тов.Ганчимэг цалинд 4 485 384,55, тэтгэмжид 5 826 000 төгрөг

4. Д.ГАН цалинд 4 114 771,68, тэтгэмжид 6 348 618,96 төгрөг

5. Ч.Ганболд цалинд 4 814 200,45, тэтгэмжид 3 689 025 төгрөг

6. Н.Д цалинд 2 567 032,61, тэтгэмжид 3 689 024 төгрөг

7. С.М цалинд 4 360 616,39, тэтгэмжид 3 673 400 төгрөг

8. Б.Мөнхцэцэг цалинд 3 411 530,26, тэтгэмжид 2 734 898 төгрөг

9. Г.Н цалинд 4 691 019,90, тэтгэмжид 6 148 375 төгрөг

10. Да.Эрдэнэчимэг цалинд 4 432 049,19, тэтгэмжид 3 673 400 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.

Тэмдэгтийн хураамжийн тухай: Нэхэмжлэгч 71 ажилчны цалинд 335 247 594.78 нэхэмжилж тэмдэгтийн хураамжид 2 193 804 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч Ж.Б - нарын 14 кондукторын цалингийн нэмэгдэл цомхтголын тэтгэмжид нийт 127 661 429.05 төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэгт 796 257 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ж.Б - нарын 14 кондуктор цомхтголын тэтгэмжид нэхэмжилсэн 59 033 208.44 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байтал тэмдэгтийн хураамжид 346 100.47 төгрөгийг илүү төлөгдсөн нь хуульд нийцэхгүй байна. Үүнээс нэхэмжлэгч А.Эрдэнэчимэгийн 10 186 914.81 төгрөгийг н.Сэрсмаа нарын 15 кондукторын хэрэгт шийдвэрлэсэн байтал давхардуулан тэмдэгтийн хураамж авч шийдвэрлэсэн байна.

Цалинд - 42 000 121.34 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн. Цомхтголын тэтгэмжид 38 962 579.75 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасны дагуу тэмдэгтийн хураамжийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд чөлөөлөх хүсэлтийг гаргаж байна. Нийт 80 962 701.09 төгрөг нэхэмжилж гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ж.Б , Л.Б , С.Б , Т.Ганчимэг, Д.ГАН ,Ч.Г М.Ганчимэг, Н.Д , С.М , Б.М , Э.М ,Б.М Г.Н , Ц.Н , Д.Э , А.Эрдэнэчимэг нар итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбатаар дамжуулан хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт холбогдуулан дутуу олгосон цалин хөлс болон тэтгэмжид нийт 132 943 842 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Эрдэнэчимэгийн 10 186 914.81 төгрөгийн нэхэмжлэл нь Ц.Сэрсмаа нарын нэхэмжлэлтэй хэрэгт тусгаарлагдаж, М.Ганчимэг нь 5 282 413 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. /3хх-237, 4хх-223 ар тал, 240/.

Анхан шатны шүүх М.Ганчимэгийн нэхэмжлэлээ татгалзсан татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлээгүй орхисон, мөн нэхэмжлэлийн дүнг зөрүүтэй бичсэн нь буруу байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн дүнг 117 474 514 төгрөг гэж үзэх бөгөөд тодруулбал нэхэмжлэгч Ж.Б - нь 2013-2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 1 934 409 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 650 859 төгрөг, 2015 оны удаан жилийн нэмэгдэл цалин 110 000 төгрөг, илүү цагийн хөлс 69 174 төгрөг, үр дүнгийн урамшуулал 551 900 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 5 529 310 төгрөг, нийт 9 845 652.08 төгрөг,

нэхэмжлэгч Л.Б мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 2 192 734.70 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 851 866.36 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 60 000 төгрөг, илүү цагийн хөлс 150 673.17 төгрөг, үр дүнгийн урамшуулал 551 900 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 3 174 309.48 төгрөг, нийт 7 981 483.71 төгрөг,

нэхэмжлэгч С.Б нь мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 2 304 753.40 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 938 565.05 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 60 000 төгрөг, илүү цагийн хөлс 114 317.46 төгрөг, үр дүнгийн урамшуулал 456 279 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 3 673 400 төгрөг, нийт 8 547 314.91 төгрөг,

нэхэмжлэгч Т.Ганчимэг мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 2 080 023.60 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 696 935.15 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 120 000 төгрөг, илүү цагийн хөлс 36 525.80 төгрөг, үр дүнгийн урамшуулал 551 900 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 5 826 000 төгрөг, нийт 10 311 384.55 төгрөг,

нэхэмжлэгч Д.ГАН мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 1 748 904.40 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 469 178.30 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 190 000 төгрөг, илүү цагийн хөлс 121 455.65 төгрөг, үр дүнгийн урамшуулал 585 233.33 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 6 348 618.96 төгрөг, нийт 10 463 390.64 төгрөг,

нэхэмжлэгч Ч.Ганболд нь мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 2 225 542.14 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 826 656.61 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 100 000 төгрөг, илүү цагийн хөлс 110 101.70 төгрөг, үр дүнгийн урамшуулал 551 900 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 3 689 025 төгрөг, нийт 8 503 225.45 төгрөг,

нэхэмжлэгч Н.Д ур чадварын нэмэгдэл 1 837 077.15 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 60 000 төгрөг, илүү цагийн хөлс 118 055.46 төгрөг, үр дүнгийн урамшуулал 551 900 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 3 689 024 төгрөг, нийт 6 256 056.61 төгрөг,

нэхэмжлэгч С.М мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 2 061 368.20 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 703 526.13 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 100 000 төгрөг, илүү цагийн хөлс 11 413.04 төгрөг, үр дүнгийн урамшуулал 484 309 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 3 673 400 төгрөг, нийт 8 034 016.39 төгрөг,

нэхэмжлэгч Б.М нь ур чадварын нэмэгдэл 1 426 448.86 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 60 000 төгрөг, илүү цагийн хөлс 90 536.01 төгрөг, үр дүнгийн урамшуулал 613 837.48 төгрөг, нийт 2 190 822.35 төгрөг,

нэхэмжлэгч Э.М мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 1 994 112.60 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 705 584.45 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 60 000 төгрөг, илүү цагийн хөлс 79 711.44 төгрөг, үр дүнгийн урамшуулал 551 900 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 3 495 400 төгрөг, нийт 7 886 708.49 төгрөг,

нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 1 578 115 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 288 586.25 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 80 000 төгрөг, илүү цагийн хөлс 9 012.68 төгрөг, үр дүнгийн урамшуулал 455 816.33 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 2 734 898 төгрөг, нийт 6 146 428.26 төгрөг,

нэхэмжлэгч Г.Н мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 2 139 244.22 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 761 933.16 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 150 000 төгрөг, илүү цагийн хөлс 87 942.52 төгрөг, үр дүнгийн урамшуулал 551 900 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 6 148 375 төгрөг, нийт 10 839 394.90 төгрөг,

нэхэмжлэгч Ц.Н нь мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 2 292 647 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 929 485.25 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 180 000 төгрөг, илүү цагийн хөлс 31 106.46 төгрөг, үр дүнгийн урамшуулал 551 900 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 7 378 048 төгрөг, нийт 12 363 186.71 төгрөг,

нэхэмжлэгч Д.Э мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 2 036 535.40 төгрөг, ур чадварын нэмэгдэл 1 737 401.55 төгрөг, удаан жилийн нэмэгдэл цалин 100 000 төгрөг, илүү цагийн хөлс 52 803.24 төгрөг, үр дүнгийн урамшуулал 505 309 төгрөг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 3 673 400 төгрөг, нийт 8 105 449.19 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна.

1.    Мэргэшсэн зэргийн нэмэгдэл гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар мэргэшсэн зэргийн нэмэгдэл хөлс 26 672 267 төгрөг гаргуулахаар нэхэмжлэхдээ 2013-2014 онд хэрэгжүүлэх Автотээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээр-ийн 2.1.12 дахь заалтыг үндэслэлээ болгосныг хариуцагч эс зөвшөөрч, ... хэлэлцээрт нэхэмжлэгч нарын ажиллаж байсан Автобус нэгдүгээр баазын ҮЭХороо оролцоогүй учир шаардах эрхгүй ... гэж маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Хамтын гэрээ, хэлэлцээр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчлэнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан 2013-2014 онд хэрэгжүүлэх Автотээврийн салбарын хамт /тариф/-ын хэлэлцээрээс үзэхэд Монгол Улсын авто тээврийн салбарт төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль эрх зүйн зохицуулалтыг одоогийн хүрсэн түвшингээс илүү нөхцлөөр болон зохицуулагдаагүй харилцааг зохицуулах, боловсронгуй болгох зорилгоор гурван талт хэлэлцээ хийж, хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлж Зам тээврийн сайдын 2013 оны 101 дүгээр тушаалаар эрх олгогдсон нэр бүхий 7 албан хаагч, ажилтныг төлөөлж салбарын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга, Автобус-3 ОНӨҮГ-ын ҮЭХ-ны дарга, Цахилгаан тээвэр УҮГ-ын ҮЭХ-ны дарга, Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭНХ-ны дарга, хорооны гишүүн, Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн дарга, Авто тээврийн Үндэсний төвийн ҮЭХ-ны дарга, Ажил олгогч эздийг төлөөлж Монголын автотээвэрчдийн холбооны гүйцэтгэх захирал, холбооны тэргүүлэгч гишүүн, дэд ерөнхийлөгч, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны тэргүүн нар гарын үсгээ зурж баталгаажуулан, улмаар Хөдөлмөрийн яаманд 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /1хх-21-26/

Нэхэмжлэгч Ж.Б - нь 1991 оноос, Л.Б 2014 оноос С.Б нь 2009 оноос, Т.Ганчимэг 2003 оноос, Д.ГАН нь 1995 оноос, Ч.Ганболд 2005 оноос, Н.Д 2009 оноос, С.М нь 2005 оноос, Б.М нь 2009 оноос, Э.М 2009 оноос, Б.Мөнхцэцэг нь 2007 оноос, Г.Н 2000 оноос, Ц.Н нь 1996 онооос, Д.Э 2010 оноос тус тус Автобус-1 ОНӨААТҮГазарт мөнгө хураагчаар ажиллаж байсан нь тэдгээрийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтаар нотлогджээ. /1хх-37-40, 48-51, 56-57, 64-67, 75-82, 87-88, 95-97, 103-106, 110-113, 121-123, 129-131, 138-140, 145-148, 153-158, 163-164/

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-2 ОНӨААТҮГазар, Цахилгаан тээвэр НӨҮГазруудыг татан буулгаж, тэдгээрийн эд хөрөнгийг эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт нийлүүлсэн үйл баримтад хэн аль нь маргаангүй. /4хх-12/ Мөн Автобус-1 ОНӨААТҮГазрын ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн хороо нь 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдэж, гэрчилгээ авсан байх бөгөөд тус газрыг татан буулгаж, өөр байгууллагатай нийлүүлсэнтэй холбогдуулан оноосон нэрээ Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын автобус нэгдүгээр баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороо гэж өөрчлөн улсын бүртгэлд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгүүлжээ. /1хх-5/

Дээрхээс дүгнэхэд Автобус-1 ОНӨААТҮГазрын ажиллагсдын Үйлдвэрчний Эвлэлийн хороо /хуучин нэрээр/ нь 2013-2014 онд хэрэгжүүлэх автотээврийн салбарын хамтын /тариф/-ын хэлэлцээр болон 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Автотээврийн салбарын тарифын хэлэлцээрийн оролцогч тал биш байх тул тус газрын ҮЭХ-ны гишүүн болох нэр бүхий 15 нэхэмжлэгч нар нь уг хэлэлцээрийн 2.1.12-т заасны дагуу мэргэшсэн зэргийн нэмэгдэл шаардах эрхгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглээгүй нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч тал дээрх хамт /тариф/-ын хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар маргаан үүсгэсэн, холбогдох газруудаас зөвлөмж гарч, Зам тээврийн яамнаас хэлэлцээр байгуулсан байгууллагуудад албан бичгээр хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлсэн, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч байгууллагатай тохиролцоо хийж, ажил хаялт зогссон гэж маргадаг төдийгүй, энэ нь давж заалдах гомдлын үндэслэл болсон байна.

Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн маргаан зохицуулах зуучлагчийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зөвлөмж /2хх-97-98/, Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах арбитрын мөн оны 7 дугаар сарын 29-ний өдрийн зөвлөмж /2хх-99/, Зам тээврийн яамны 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/5127, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 02/2046 дугаартай /4хх-135-136/ албан бичиг зэрэг баримтаас үзэхэд хэлэлцээрт оролцогч талуудыг үүргээ биелүүлэх, хяналт тавьж ажиллах тухай агуулга тусгагдсан байна. Мөн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд хийсэн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тохиролцоонд хамтын тарифын хэлэлцээрийн талаар тусгагдаагүй байна. Анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу зөрчөөгүй гэж үзнэ.

2.Ур чадварын нэмэгдэл хөлс, удаан жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлсний зөрүү, үр дүнгийн урамшуулал гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар Хамтын гэрээ болон Цалин хөлсний журам-ын 5 дахь заалтыг үндэслэн хариуцагч байгууллагаас 2013 оноос 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл 25 597 011 төгрөг, 2015 оны удаан жилийн нэмэгдэлд нийт 1 550 000 төгрөг, мөн оны илүү цагийн хөлсний зөрүү 1 191 758 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 8 034 551 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, ... шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, мөн 2015 онд ашигтай ажиллаагүйн улмаас үр дүнг олгох тушаал гараагүй ... гэх үндэслэл заан маргажээ.

Талууд хуучнаар Автобус-1 ОНӨААТҮГазрын захиргаа болон ҮЭХороо харилцан тохиролцон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хамтын гэрээ байгуулсан, уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан үйл баримтад хэн аль нь маргаангүй. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Хамтын гэрээний 4.2-т ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал болон хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдлүүдийг сар бүр олгоно. Тэгэхдээ мэргэжлийн зэргийн, ур чадвар, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан байгууллагын дотор мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг мөрдлөг болгох-оор заасан байна. Үүний дагуу хуучнаар Автобус-1 ОНӨҮГазар нь 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Цалин хөлсний журам батлан, дагаж мөрдсөн байх ба уг журмын 5.5, 5.5.1, 5.5.2-т заасан зохицуулалтаас үзэхэд ур чадвараас хамаарах зэрэглэлийн нэмэгдэл цалинг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон тоног төхөөрөмжийн засварчдад олгохдоо мэргэжлийн байгууллагын олгосон зэргийн үнэмлэх, зэрэг тогтоох комиссын шийдвэрийг үндэслэн тогтоохоор журамлажээ. Мөн шинээр үүсгэн байгуулагдсан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын захирлын 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар батлагдсан Цалин хөлсний журам-ын 5.5.1-т ур чадвараас хамаарах зэргийн нэмэгдлийг зөвхөн засвар үйлчилгээний станцын болон ерөнхий механикийн, тоног төхөөрөмжийн, цахилгааны, гэрэлтүүлгийн засварчдад олгох-оор заасан байна. Дээрх журамд нэхэмжлэгч нарын эрхэлж буй ажил үүргийг нэрлэн заагаагүй тул хариуцагчаас ур чадварын нэмэгдэл гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Хариуцагч байгууллагын баталж, дагаж мөрдөж буй 2015 оны Цалин хөлсний журам-ын 5.3.3-т ажилтанд ажилласан жилийн нэмэгдэл олгохдоо ажилласан хугацааг тухайн байгууллагад үндсэн ажилтнаар томилогдон тушаал гарсан үеэс эхлэн тооцож, таваас дээш жил ажилласан ажилтан тус бүрийг 10 000 төгрөгөөр тооцож, тайлант жилийн эцэст нэг удаа байгууллагын даргын тушаалаар олгохоор журамласан байх тул нэхэмжлэгч нар нь удаан жилийн нэмэгдэл цалин авах эрхтэй. Гэхдээ нэхэмжлэгч тал уг нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргаж /2хх-42/ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолбол нэхэмжлэгч нар эрх нь зөрчигдсөн гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан тайлант жилийн эцэс болох 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах эрхтэй байжээ. Хэрэгт уг хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцлийг тогтоох баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийг зөв дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нар хариуцагч байгууллагыг Хамтын гэрээний 4.4-т заасны дагуу илүү цагийн цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгох журмыг зөрчин 1.5 дахин нэмэгдүүлсэн гэж марган, илүү цагийн хөлсний зөрүүд 1 191 758 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч тал уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр татгалзсан байна.

 

Шүүх уг шаардлагад холбогдох хэсгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын хүрээнд нэхэмжлэгч Ж.Б д 69 174 төгрөг, Л.Б ид 150 673 төгрөг, Тов.Ганчимэгт 36 526 төгрөг, Д.ГАН т 121 456 төгрөг, Ч.Ганболдод 110 102 төгрөг, Н.Д д 118 055 төгрөг, С.М д 11 413 төгрөг, Б.Мөнхцэцэгт 9012 төгрөг, Г.Н д 87 943 төгрөг, Да.Эрдэнэчимэгт 52 803 төгрөг, нийт 767 157 төгрөг хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазраас гаргуулан, уг нэхэмжлэлийн шаардлагаас 424 601 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов. Нэхэмжлэгч С.Б , Б.М , Э.М , Ц.Н нар шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрлэх нь талуудын диспозитив зарчимд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нар Хамтын гэрээний 4.7-д заасныг үндэслэл болгон, хариуцагчаас 2015 оны үр дүнгийн урамшуулалт цалин гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ... 2015 онд ашиггүй ажилласан, үр дүнгийн урамшуулал олгоогүй гэж марган, шүүхэд санхүүгийн тайлан, Нийслэлийн аудитын газрын хийсэн дүгнэлт зэргийг нотлох баримтаар гарган өгчээ.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн ИТХТ-ийн 2014 оны 220 дугаар тогтоолоор баталсан Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсад, үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журмын зохицуулалтаас үзэхэд 2.2.1, 2.2.4, 4.2.2-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд ажилчдад үр дүнгийн урамшуулал олгохоор журамлажээ. Хариуцагч Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт Нийслэлийн аудитын газраас аудит хийгдсэн санхүүгийн байдлын тайланд 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар татварын дараах алдагдлыг 4 382 401 939.53 /3хх-127/ төгрөг гэж тусгасан байх тул дээрх журмын дагуу үр дүнгийн урамшуулал олгох нөхцөл бүрдээгүй гэж үзэхээр байна. Шүүх дээрх бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгч нарын үр дүнгийн урамшуулалд 8 034 551 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

 

Hэхэмжлэгч Ж.Б - нь байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс шалтгаалан орон тоо хасагдсантай холбогдуулан тэтгэмж 5 529 310 төгрөг, нэхэмжлэгч Л.Б 3 174 309.48 төгрөг, нэхэмжлэгч С.Б нь 3 673 400 төгрөг, нэхэмжлэгч Т.Ганчимэг 5 826 000 төгрөг, нэхэмжлэгч Д.ГАН 6 348 618.96 төгрөг, нэхэмжлэгч Ч.Ганболд 3 689 025 төгрөг, нэхэмжлэгч Н.Д 3 689 024 төгрөг, нэхэмжлэгч С.М 3 673 400 төгрөг, нэхэмжлэгч Э.М 3 495 400 төгрөг, нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь 2 734 898 төгрөг, нэхэмжлэгч Г.Н 6 148 375 төгрөг, нэхэмжлэгч Ц.Н нь 7 378 048 төгрөг, нэхэмжлэгч Д.Э 3 673 400 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэргийн баримтаар нэр бүхий 15 ажилтны кондукторын ажлын чиг үүргийг өөрчлөн өөр ажилд шилжүүлсэн, нэхэмжлэгч Ж.Б - 2016 онд, Т.Ганчимэг, Ч.Ганболд нар 2017 онд, Д.Э нь 2019 онд тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, Б.М нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнөөр талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон байна. Нэхэмжлэгч Л.Б , С.Б , Д.ГАН , Н.Д , С.М , Э.М ,Б.М Г.Н , Ц.Н нар нь Зорчигч тээврийн нэгтгэлийн 1, 2 дугаар баазад шалгагчаар ажиллаж байгаа нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тодорхойлолтоор /1хх-51,56,57,81,105,113,131,140,148,158, 4хх79-80/ нотлогдох тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох үндэслэл бүрдээгүй гэж үзнэ. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилан шийдвэрлэснийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэр бүхий 73 нэхэмжлэгч нар шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа өөрсдийн шаардлага тус бүрдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нийлүүлж төлсөн байна. /2хх-230/ Анхан шатны шүүх дээрх хэргийг тусгаарлахдаа улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б - нарын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Харин шүүх, нэхэмжлэгч А.Эрдэнчимэгийн нэхэмжлэл өөр хэрэгт тусгаарласан байхад нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцоогүйн гадна нэхэмжлэгч нарын тэтгэмж гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг анхаараагүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01515 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 125 дугаар зүйлийн 125.1, 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазраас илүү цагийн хөлсөнд нэхэмжлэгч Ж.Б д 69 174 төгрөг, Л.Б ид 150 673 төгрөг, Тов.Ганчимэгт 36 526 төгрөг, Д.ГАН т 121 456 төгрөг, Ч.Ганболдод 110 102 төгрөг, Н.Д д 118 055 төгрөг, С.М д 11 413 төгрөг, Б.Мөнхцэцэгт 9012 төгрөг, Г.Н д 87 943 төгрөг, Да.Эрдэнэчимэгт 52 803 төгрөгийг тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 116 707 357 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалт болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ганчимэг нэхэмжлэлийн шаардлага болох 5 282 413 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, 2, 3-ийг 3, 4 гэж дугаарлаж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар тэтгэмж /59 033 208 төгрөг/ гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас 476 569 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 23 665 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ч.ЦЭНД