| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/02408/И |
| Дугаар | 191/ШШ2025/09017 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/09017
*******0*******5 10 ************** 191/ШШ*******0*******5/09017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ын *******гийн /РД: ЙР84070*******61/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, *******0-р хороо, н тоот хаягт болон ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ийн *******т /РД: УА8105*******017/ холбогдох
Гэрлэлт цуцлах, хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хувь гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.******* миний бие Д.*******тай *******008 онд танилцан үерхэж *******009 онд гэр бүл болсон. *******010 оны 01 сарын 10-ны өдөр хүү *******ын , *******019 оны 1******* сарын 18-ны өдөр ихэр хүү болох *******ын , *******ын нар маань төрсөн.
Хамтын амьдралын эхний жилүүдээс Д.******* том хүү гэдсэнд байхад намайг хэл амаар доромжилж, хараадаг байсан ба төрөөд удаагүй байхад намайг зодсон. Үүнээс хойш үе үе зодох болсон.
Ингээд бид хоёр *******013 оноос тусдаа амьдарч *******014 оны 09 сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. *******015 оноос эргээд хамтдаа амьдарсан ба гэрлэлтээ сэргээлгэсэн.
Буцаж нийлсэн эхний саруудад Д.*******ын зан ааш маш сайхан байсан боловч буцаад хэл амаар доромжилдог, гар хүрдэг болсон.
Миний хувьд хүчирхийлэлтэй амьдралдаа дасан зохицож амьдарсаар байсан. Гэвч сүүлийн үед надад гар хүрэх давтамж улам ойртож, гэрээс хөөх болсон ба уурласан үедээ хутга заазуураа ирлэж ах, дүү нартай чинь хутга зоож ална гэж айлгах болсон. Уурандаа өөртөө хутга зоож байсан.
Би цагдаад хэд хэдэн удаа дуудлага өгч байсан. Маргалдах шалтгаан гармагц гэрээс гарч архи авч уудаг ба хүүхдүүдийн хажууд архи уудаг. Том хүү М.д үе үе гар хүрдэг ба хүүгээ чи чаддаг юм бол цагдаа дуудаж өгөөч гэж дарамталдаг.
Д.******* намайг зодохоор том хүү М. намайг өмөөрч түүний хутга шөвгөнд өртчих гээд би маш их айдастай байх болсон. Хамгийн сүүлд *******0*******3 оны 03 сарын 04-ний өдөр над руу заазуур барьж дайраад том хүү М. салгасан. Ингээд ******* дүүргийн цагдаад дуудлага өгсөн ба Д.*******ыг 10 хоног баривчилсан.
Бид *******0*******3 оны 03 сарын 04-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Би үсчнээр ажиллаж гэр бүлээ тэжээдэг бөгөөд намайг олсон мөнгөө өөртөө л зарцуулдаг, чиний ажил хийдэг гэж юу байсан юм гэж доромжилдог.
Хүүхдүүддээ огт санаа тавьдаггүй ба энэ зун хүү М. эмнэлэгт төлбөртэй өрөөнд хэвтүүлэх болоод *******5,000 төгрөг юм байна гэхэд өгч чадахгүй гэсэн. Миний утсыг блоклосон. Хэлдэг юм нь чамайг чадна аа гэдэг.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд гэвэл ******* дүүрэг, *******-р хороо, ******* ******* *******1-0******* тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг *******01******* онд худалдан авч амьдарсан. Урьдчилгаа төлбөрт 18,300,000 төгрөгийг өгч, Голомт банкнаас 4*******,700,000 төгрөгийг зээлсэн ба тус банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулан би хамтран зээлдэгчээр орсон.
******* дүүрэг, *******0-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв талбай бүхий газар болон тоёота аксио маркийн УНҮ улсын дугаартай авто машиныг *******019 онд худалдан авсан.
******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, *******1-0******* тоот орон сууцыг 10*******,760,000 төгрөг, ******* дүүргийн *******0-р хороо, Гачууртад байрлах 700 м.кв талбайтай зуслангийн газрыг 10,000,000 төгрөг, тоёота аксио маркийн УНҮ улсын дугаартай авто машиныг 13,000,000 төгрөгөөр тус тус үнэлэн нэхэмжлэл гаргасан.
Газар Д.*******ын эзэмшилд бүртгэлтэй, УНҮ улсын дугаартай авто машиныг Д.******* унаж байгаа.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, *******1-0******* тоот орон сууцыг би 3 хүүхдийнхээ хамт өмчлөлдөө авахыг хүссэн боловч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад банкны зээлийн үлдэгдлийг төлж зээлийг хаагаад өөрийн ээж А.д *******0*******4 оны 03 сарын 04-ний өдөр 65,000,000 төгрөгөөр худалдаж, А. нь *******0*******4 оны 03 сарын 06-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцыг Д.******* дураараа захиран зарцуулан бусдын өмчлөлд шилжүүлсэн тул би уг орон сууцны зах зээлийн ханшийг тогтоолгох хүсэлт шүүхэд гарган шинжээч ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, ******* байр, ******* тоот орон сууцыг 93,838,977 төгрөг гэж үнэлсэн.
Иймд Д.*******тай цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдүүд маань надтай илүү ойр дотно байдаг тул би хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч Д.*******аас тэтгэлэг тогтоолгоно.
Бидний гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө нийт 116,838,977 төгрөг бөгөөд үүнээс Ч.******* надад болон хүү М., хүү М., М. нарт ногдох хувийг Д.*******аас гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.*******гийн хаягийн талаарх ******* д-үүргийн *******-р хорооны засаг даргын тодорхойлолт,
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүд эрүүл өсч бойжиж байгаа тухай өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтууд,
******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 03 сарын 10-ны өдрийн *******0*******3/ЗШ/1048 тоот шийтгэврийн хуулбар,
Д.*******тай харилцсан чатууд, Д.*******, Ч.******* нарын Голомт банктай *******013 оны 07 сарын 17-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээ, *******014 оны 06 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ипотекийн гэрээ,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, гэрлэлт дуусгавар болсон тухай лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч Д.******* нь *******0*******3 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.
Хариуцагч Б.******* нь иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, Д.*******ын эзэмшилд бүртгэлтэй ******* дүүрэг, *******0-р хороо, 1-р хэсэг, 49 тоот газрын кадастрын зураг,
******* дүүрэг, *******-р хороо, , /1330*******/, С.гийн гудамж, ******* байр, ******* тоот орон сууц Д.*******ын өмчлөлд *******013 оны 07 сарын 09-ний өдөр бүртгэгдсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
******* дүүргийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10-р цогцолборын эрхлэгчийн *******0*******3 оны 06 сарын *******7-ны өдрийн тодорхойлолт, Д.*******ын Голомт банк дахь *******405014*******56 тоот дансны хуулга, Д.*******ын Голомт банк дахь 3050005637 тоот дансны хуулга,
Голомт банк, Д.*******, Ч.******* нарын байгуулсан ЗГ тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
Г., Д.******* нарын *******013 оны 07 сарын 04-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Нийслэлийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын эрхлэгчийн *******0*******3 оны 09 сарын *******9-ний өдрийн тодорхойлолт,
Д.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, тоот зээлийн дансны хуулга,
Д.*******ын Хаан банк дахь 5009*******84088 тоот дансны хуулга, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 0******* сарын 01-ний өдрийн 101/ШЗ*******0*******4/03735 дугаар бүхий талуудын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
-*******0*******3 оны 06 сарын *******8-ны өдрийн 16451 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, хороо /*******-р хороо/, /1330*******/, С.гийн гудамж, ******* байрны ******* тоотын эрхийн улсын бүртгэлийн Y-**************0403*******168 дугаарт бүртгэлтэй, 36,7 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны хувийн хэргийн хуулбар,
Авто тээврийн үндэсний төвөөс аксио королла маркийн 3560 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувийн хэргийн хуулбар,
******* дүүргийн газрын албанаас ******* дүүрэг, *******0-р хороо, 1-р гудамж, 49 тоот хаягт байршилтай, 700 м.кв газрыг ийн ******* /РД: УА8105*******017/ эзэмшдэг гэх ба уг газрын хувийн хэргийн хуулбарыг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
******* дүүргийн газрын алба *******0*******3 оны 07 сарын 07-ны өдрийн 15/883 тоот албан бичгээр, ******* дүүргийн бүртгэлийн хэлтэс *******0*******3 оны 07 сарын 18-ны өдрийн 104******* тоот албан бичгээр, Авто тээврийн үндэсний төв *******0*******3 оны 07 сарын 03-ны өдрийн 301 тоот албан бичгээр тус тус нотлох баримтуудыг ирүүлжээ.
-*******0*******4 оны 01 сарын *******4-ний өдрийн *******99******* дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ч.*******г шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч Д.******* *******0************** оны 10 сард утсаар айлган дарамталж байсан гэх ярианы бичлэг,
Нэхэмжлэгч Ч.*******г шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Д.*******ын дүү н. 88*******7*******8*******0 дугаарын утаснаас, Ч.*******гийн утсан дээр Урангоо хадам эгч гэж хадгалсан дугаараас орон сууцтай холбоотой бичсэн гэх мессэжүүд,
******* гэсэн фейсбүүк хаягаас ******* ******* гэсэн хаяг руу хэл амаар доромжлон бичсэн гэх чатуудад үзлэг хийлгэх тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хангасан ба *******0*******4 оны 03 сарын 04-ний өдрийн 09:15 цагаас нэхэмжлэгч Ч.*******г шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч Д.******* *******0************** оны 10 сард утсаар айлган дарамталж байсан гэх ярианы бичлэгт үзлэг хийсэн ба бусад хэсэгт Ч.******* үзлэг хийлгэхгүй гэсэн болно.
-*******0*******4 оны 03 сарын 04-ний өдрийн 101/ШЗ*******0*******4/06373 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* дүүргийн хэлтсээс ******* дүүрэг, хороо, 1330*******, С.гийн гудамж, ******* байрны 0******* тоотын 36.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-**************0403*******168 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг хариуцагч Д.******* нь бусдад шилжүүлсэн эсэх, шилжүүлсэн бол үүнтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
-*******0*******4 оны 07 сарын *******3-ны өдрийн 101/ШЗ*******0*******4/19155 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, хороо, 1330*******, С.гийн гудамж, ******* байрны 0******* тоотын 36.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-**************0403*******168 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг хариуцагч Д.******* нь бусдад шилжүүлсэн эсэх, шилжүүлсэн бол үүнтэй холбоотой баримтуудыг,
Голомт банкнаас ******* дүүрэг, хороо, 1330*******, С.гийн гудамж, ******* байрны 0******* тоотын 36.7 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцтай холбоотой Ч.*******, Д.******* нарын Голомт банктай *******013 оны 07 сарын 17-ны өдөр байгуулсан ЗГ тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэхтэй холбоотой баримтуудыг,
Хариуцагч талын хүсэлтээр ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Ч.******* газар эзэмшдэг эсэх талаарх лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
******* дүүргийн газар зохион байгуулалтын алба *******0*******4 оны 09 сарын 04-ний өдрийн 07/10*******0 тоот албан бичгээр, Голомт банк *******0*******4 оны 08 сарын *******8-ны өдрийн албан бичгээр, ******* дүүргийн бүртгэлийн хэлтэс *******0*******4 оны 08 сарын *******8, *******0*******4 оны 09 сарын 04-ний өдрийн албан бичгээр тус тус баримтуудыг ирүүлжээ.
-*******0*******4 оны 11 сарын 04-ний өдрийн 101/ШЗ*******0*******4/*******75************** дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс УНҮ улсын дугаартай, тоёота королла аксио маркийн авто машины хувийн хэргийн хуулбарыг,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архиваас Ч.*******, Д.******* нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн гэх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* дугаар шүүхийн *******014 оны 09 сарын *******8-ны өдрийн 3849 дугаар шийдвэрийн хуулбарыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив *******0*******4 оны 11 сарын *******9-ний өдрийн 1/730******* тоот, Авто тээврийн үндэсний төв *******0*******4 оны 11 сарын *******9-ний өдрийн *******4 тоот албан бичгээр тус тус шүүхэд ирүүлсэн байна.
-*******0*******5 оны 03 сарын *******6-ны өдрийн 191/ШЗ*******0*******5/13495 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* дүүргийн *******-р хороо, ******* *******, ******* байр, ******* тоотын 36,7 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийг тогтоох шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч нь дүгнэлтээ *******0*******5 оны 05 сарын *******3-ны өдөр ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Д.******* нар нь *******009 оны 01 сарын 14-ний өдөр гэр бүл болсноо *******017 оны 08 сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэднийг хамтран амьдрах явцад *******010 оны 01 сарын 18-ны өдөр хүү М., *******019 оны 1******* сарын 18-ны өдөр хүү М., М. нар төрсөн нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18-*******1, *******49 дүгээр тал/
Ч.******* нь Д.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн *******014 оны 09 сарын 08-ны өдрийн 3849 дугаар бүхий шийдвэрээр Д.******* архи уун, маргаан үүсгэн Ч.*******г зоддог болох нь зохигчдын тайлбар, ******* дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн тодорхойлолтоор тогтоогдож байна гэж дүгнэн тэдний гэрлэлтийг цуцлан,
*******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү М.г эх Ч.*******гийн асрамжинд үлдээн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.*******-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоон шийдвэрлэсэн байна.
Дээрхи шийдвэрийг үндэслэн бүртгэлийн Ч.*******, Д.******* нарын гэрлэлтийг *******014 оны 09 сарын *******3-ны өдөр гэрлэлт дуусгавар болсон бүртгэлд бүртгэжээ.
/ХХ-ийн ******* дугаар хавтасны 174, 185-188 дугаар тал/
Зөрчилд холбогдогч Д.******* нь *******0*******3 оны 03 сарын 04-ний өдрийн 1******* цагийн орчим ******* дүүрэг, *******-р хороо, ******* ******* *******1-******* тоотод эхнэр Ч.*******тай маргалдаж, гэрийн углаашаар толгой, дал хэсэгт нь цохиж зодон, ална гэж заазуур барин дайрсан, мөн насанд хүрээгүй хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд холбогджээ.
******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 03 сарын 10-ны өдрийн *******0*******3/ЗШ/1048 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн *******, 4.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ийн *******ыг зан үйлд нөлөөлөх 15 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 13-15 дугаар тал/
Гэрлэгсэд хариуцагч Д.*******ын дээр дурдсан үйлдлээс үүдэн *******0*******3 оны 03 сарын 04-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн гишүүд, хүүхдүүдийн эрх ашигтай холбоотой болон талуудын тайлбараас үзэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах боломжгүй ба цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй тухайгаа Ч.******* тайлбарлаж байх тул гэрлэгсдэд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 13-15, ******* дугаар хавтасны 65-66 дугаар тал/
*******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү М.гийн саналыг *******0*******4 оны 01 сарын **************-ны өдөр асуусан бөгөөд *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******ын нарын нас, эхийн халамж, асрамж, ёс суртахууны байдлыг хүүхдүүдийг эх Ч.*******гийн асрамжинд үлдээх үндэслэлтэй.
Хариуцагч Д.******* нь *******0*******3 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлд заасны дагуу хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй бөгөөд *******0*******3 оны 1******* сарын 13-ны өдөр хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн талаар хариуцагч өөрийн байр сууриа илэрхийлээгүй, хариу тайлбараа гаргаагүй нөхцөлд маргасан, маргаагүй үйл баримтыг ялгаж зааглах боломжгүй, Ч.*******д холбогдуулан гаргаж буй дээр дурдсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн татгалзлын үндэслэл гэж үзэхээр байна гэж үзэн мөн өдрийн 101/ШЗ*******0*******3/*******94*******1 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан болно.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно, 40.1.1-т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,
40.1.*******-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасны дагуу хариуцагч Д.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******ын нарыг тус бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн *******-т заасан ...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх... буюу хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй,
Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******-т Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, *******6.*******.1-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, *******6.*******.*******-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, *******6.*******.3-т хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, *******6.*******.4-т хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, мөн хуулийн *******6.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн *******6.*******-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4, *******6.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Ч.*******, эцэг Д.******* нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд бие биедээ саад учруулахгүй байх үүрэгтэй болно.
Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн,
мөн хуулийн 1*******6.*******.4-т Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна,
130 дугаар зүйлийн 130.3-т Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно гэж тус тус заажээ.
Иргэн Г.тай хариуцагч Д.******* нь *******013 оны 07 сарын 04-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Г.аас ******* дүүрэг, хороо, /одоо *******-р хороо/, ******* *******, ******* байрны ******* тоот орон сууцыг 61,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч, урьдчилгаа төлбөр 18,300,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4*******,700,000 төгрөгийг Д.*******, Ч.******* нар нь Голомт банктай *******013 оны 07 сарын 17-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлэн, зээлийн гэрээний үүрэгт худалдан авч буй орон сууцаа барьцаалжээ.
******* дүүрэг, хороо, /1330*******/, /1330*******/, С.гийн гудамж, ******* байрны ******* тоотын 36,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-**************0403*******168 дугаарт бүртгэлтэй, 1 өрөө орон сууц нь хариуцагч ийн *******ын өмчлөлд *******013 оны 07 сарын 09-ний өдөр бүртгэгдсэн байх бөгөөд уг орон сууц нь гэрлэгчдийг гэр бүл болсноос хойш бий болсон ба гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 1*******8-167 дугаар тал/
Д.******* нь ******* дүүргийн газрын албанд *******0*******1 оны 08 сарын 09-ний өдөр ******* дүүрэг, *******0-р хороо, Гачуурт хаягт *******009 онд гэр бүл өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул тухайн газарт газар эзэмших эрх олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан ба Д.******* нь ******* дүүрэг, *******0-р хороо, хй 1 гудамж, 49 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1333001389 дугаар бүхий газрыг эзэмшдэг болох нь ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн газрын хувийн хэргийн хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 110-1*******7 дугаар тал/
УНҮ улсын дугаартай, тоёота аксио маркийн авто машиныг Ч.******* нь *******019 оны 04 сарын *******1-ний өдөр иргэн Б.Мэнд-Амартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан 7,000,000 төгрөгөөр худалдан авсан байх ба тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчээр Ч.******* бүртгэлтэй болох нь Авто тээврийн үндэсний төвийн *******0*******4 оны 11 сарын *******9-ний өдрийн лавлагаагаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн ******* дугаар хавтасны 17*******, 189-196 дугаар тал/
******* дүүрэг, *******0-р хороо, хй 1 гудамж, 49 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1333001389 дугаар бүхий газар болон УНҮ улсын дугаартай, тоёота аксио маркийн авто машин нь гэрлэгсдийг гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө байх бөгөөд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн байна.
Иргэний хуулийн 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.*******-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ч.******* нь ******* дүүрэгт газар эзэмшдэггүй болох нь ******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны *******0*******4 оны 09 сарын 04-ний өдрийн лавлагаар тогтоогдсоныг дурдлаа.
Хариуцагч Д.******* нь өөрийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг Б.баярт *******0*******3 оны 05 сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаатай олгосон бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.баяр *******0*******4 оны 01 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд ******* дүүрэг, *******0-р хороо, 1 гудамж, 49 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1333001389 дугаар бүхий газрыг 10,000,000 төгрөг, УНҮ улсын дугаартай, тоёота аксио маркийн авто машиныг 13,000,000 төгрөг гэж үнэлснийг маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа тайлбарласан.
Мөн хариуцагч Д.******* *******0*******3 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан аваад уг хөрөнгүүдийг үнэлсэнтэй холбоотой маргаж эсэргүүцсэн тайлбар ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
Иймд ******* дүүрэг, *******0-р хороо, 1 гудамж, 49 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 1333001389 дугаар бүхий газар болон УНҮ улсын дугаартай, тоёота аксио маркийн авто машины үнэлгээг нэхэмжлэгч Ч.*******гийн тодорхойлсон үнээр тооцох нь зүйтэй гэж үзэв.
Мөн дээрх гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох УНҮ улсын дугаартай авто машин хариуцагч Д.*******ын эзэмшил ашиглалтанд байгаа бөгөөд тэрээр энэ талаар эсэргүүцсэн тайлбар гаргаагүй.
Иргэний хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.*******-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Д.*******ын өмчлөлд бүртгэгдсэн орон сууцтай холбоотой *******0*******4 оны 03 сарын 04-ний өдрийн 10 цагт товлосон хуралдаанд нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасан тул уг өдрийн 101/ШЗ*******0*******4/0637******* дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасны дагуу битүүмжлэх арга хэмжээ авсан байна.
Хариуцагч Д.******* нь *******0*******4 оны 03 сарын 04-ний өдөр Голомт банкинд орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох *******6,09*******,456.70 төгрөгийг төлж зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгон тухайн орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлсөн нь Голомт банкны *******0*******4 оны 08 сарын *******8-ны өдрийн лавлагаагаар тогтоогдлоо.
/ХХ-ийн ******* дугаар хавтасны 131-13******* дугаар тал/
Хариуцагч Д.******* нь мөн өдөр буюу *******0*******4 оны 03 сарын 04-ний өдрийн 16 цаг *******8 минутанд иргэн А.тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухайн орон сууцаа өөрийн төрүүлсэн эх А.д худалдсан гэх ба Б. нь *******0*******4 оны 03 сарын 06-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн орон сууцны хувийн хэргийн хуулбараар тогтоогдож байна.
/ХХ-ийн ******* дугаар хавтасны 134-145, 165-170 дугаар тал/
Гэр бүл байх үедээ хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг тухайн үед гаргаагүй нь хожим энэ талаар шаардлага гаргах эрхээс татгалзах үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.4-т Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Д.******* гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дур мэдэн бусдад шилжүүлсэн байх тул эрх нь зөрчигдсөн гэр бүлийн бусад гишүүд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
*******0*******5 оны 03 сарын *******6-ны өдрийн 191/ШЗ*******0*******5/13495 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* дүүргийн *******-р хороо, ******* *******, ******* байр, ******* тоотын 36,7 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн үнийг тогтоох шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон.
Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК нь *******0*******5 оны 05 сарын *******3-ны өдрийн ШД96*******5/91**************63 тоот дүгнэлтдээ:
******* дүүргийн *******-р хороо, ******* *******, ******* байр, ******* тоотын 36,7 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг *******0*******5 оны 05 сарын байдлаар 93,838,977 төгрөг байна гэжээ.
/ХХ-ийн ******* дугаар хавтасны *******1*******-*******3******* дугаар тал/
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд буюу Д.*******, Ч.*******, М., М., М. нарт тус тус ногдох хувийг тодорхойлон, зохих хувийг гаргуулах нь зүйтэй.
93,838,977 төгрөг*13,000,000 төгрөг+10,000,000 төгрөг=116,838,977 төгрөг,
116,838,977 төгрөг /5 гишүүн=*******3,367,795 төгрөг, /Гэр бүлийн 1 гишүүнд ногдох хувь/
Иймд хариуцагч Д.*******аас 93,471,181 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******, хүү М., хүү М., М. нарт олгох үндэслэлтэй гэж үзэв.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 04 сарын 19-ний өдрийн 9976 дугаар шүүгчийн захирамжаар Ч.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******т гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд хариуцагч Д.*******ыг нэхэмжлэгч Ч.*******, *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү М., хүү М., *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү М. нараас тусдаа амьдрахыг даалгасан,
*******0*******3 оны 05 сарын 04-ний өдрийн 11366 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.*******-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , хүү *******ын нарыг тус тус тэжээн тэтгүүлсэн,
*******0*******4 оны 03 сарын 04-ний өдрийн 637******* дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.1, 1*******9.1.5-д заасныг баримтлан ******* дүүрэг, хороо, , 1330*******, С.гийн гудамж, ******* байрны ******* тоотын 36.7 м.кв талбайтай орон сууцнаас нэхэмжлэгч Ч.*******, *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , хүү *******ын нарыг Ч.*******гийн нэхэмжлэлтэй, Д.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд нүүлгэн гаргахгүй байхыг хариуцагч Д.*******т даалгасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.*******-т Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ дараахь нөхцөлд дуусгавар болсонд тооцно, 130.*******.*******-т Гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан бол гэж заасан бөгөөд гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбоотой хэргийг шийдвэрлэн шүүхийн шийдвэр гарсан тул дээр дурдсан гэр бүлийн холбогдолтой урьдчилсан арга хэмжээ бүрийг хүчингүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Ч.******* нь хүүхдүүдтэй холбоотой нэмэлт зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.
Шүүх нэхэмжлэлийг *******0*******3 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч *******0*******3 оны 04 сарын 06-ны өдрийн 8853 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба зохигчийн мэтгэлцэх эрхийн хангахтай холбоотой шүүх хуралдааныг нийт 13 удаа хойшлуулсан байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц. нь эрүүл мэндийн шалтгааны улмаас *******0*******5 оны 10 сарын **************-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон гэх боловч *******0*******5 оны 10 сарын 10-ны өдрөөс хойш магадлагааны үргэлжлэх хугацаа тодорхой бус, огноог засварласан, магадлагааны үргэлжлэх хугацааг тодорхойлох боломжгүй байна.
/ХХ-ийн ******* дугаар хавтасны *******48-*******49 дүгээр тал/
*******0*******5 оны 10 сарын **************-ны өдрийн 15 цагт шүүх хуралдаан болохыг шүүгчийн туслах 8905499******* дугаарын утсаар хариуцагч Д.*******ын 8989*******081 дугаарт мэдэгдэхэд тэрээр *******0*******5 оны 09 сарын 18-ны өдрийн 17:******* цагт товыг хүлээн авчээ.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Санжаабал өөрийн дугаарын утсаар хариуцагч Д.*******ын 8989*******081 дугаарын утас руу *******0*******5 оны 10 сарын **************-ны өдрийн 15 цаг 06 минутанд залган шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг тодруулахад тэрээр Хөгжим бүжгийн сургуулийн хажууд явж байна, одоо очлоо гэсэн хариуг өгсөн.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга дугаараас хариуцагч Д.*******ын 8989*******081 дугаар руу *******0*******5 оны 10 сарын **************-ны өдрийн 15 цаг 30, 15 цаг 31 минутанд тус тус залгахад тэрээр утсаа аваагүй, хариу өгөөгүй.
/ХХ-ийн ******* дугаар хавтасны *******47, 3 дугаар хавтасны 1-4 дүгээр тал/
Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хүрэлцэн ирэх боломжгүй болсон тохиолдолд ирэх боломжгүй тухайгаа тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ц. нарын эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 0******* сарын 01-ний өдрийн 101/ШЗ*******0*******4/03735 дугаар шүүгчийн захирамжаар ийн ******* нь ийн т 57,*******10,000 төгрөгийг *******0*******4 оны 1******* сарын 30-ны дотор төлөхөөр талууд эвлэрснийг баталгаажуулсан байх ба уг захирамж нь Ч.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох иргэний хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тооцон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөх ба Үндэсний статистикийн хорооны даргын *******0*******8 оны 01 сарын 15-ны өдрийн А/09 тоот Хүн амын амьжиргааны *******0*******5 оны доод түвшнийг тогтоох тухай тушаалаар хүн амын амьжиргааны доод түвшнийг тогтоосон бөгөөд Улаанбаатар хот дахь түвшинг 495,400 төгрөг гэж тогтоосон болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118, 13******* дугаар зүйлийн 13*******.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар *******ын *******, ийн ******* нарын гэрлэлтийг цуцласугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******ын нарыг эх *******ын *******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.*******-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******ын нарыг тус бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 70,*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.*******ын нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож *******05,183 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 04 сарын 19-ний өдрийн 9976 дугаар шүүгчийн захирамжаар Ч.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******т гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд хариуцагч Д.*******ыг нэхэмжлэгч Ч.*******, *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү М., хүү М., *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү М. нараас тусдаа амьдрахыг даалгасан,
*******0*******3 оны 05 сарын 04-ний өдрийн 11366 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.*******-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , хүү *******ын нарыг тус тус тэжээн тэтгүүлсэн,
*******0*******4 оны 03 сарын 04-ний өдрийн 637******* дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.1, 1*******9.1.5-д заасныг баримтлан ******* дүүрэг, хороо, , 1330*******, С.гийн гудамж, ******* байрны ******* тоотын 36.7 м.кв талбайтай орон сууцнаас нэхэмжлэгч *******ын *******, *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , хүү *******ын нарыг Ч.*******гийн нэхэмжлэлтэй, Д.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд нүүлгэн гаргахгүй байхыг хариуцагч Д.*******т даалгасан бөгөөд дээрхи шүүгчийн захирамжуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.*******.*******-т заасныг баримтлан хүчингүй болгосугай.
7. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Д.*******аас 93,471,181 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.*******, *******010 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , *******019 оны 1******* сарын 18-ны өдөр төрсөн хүү *******ын , хүү *******ын нарт олгосугай.
8. Нэхэмжлэгч Ч.******* нь хүүхдүүдтэй холбоотой нэмэлт зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.4, *******6.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Ч.*******, эцэг Д.******* нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд бие биедээ саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН