Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 321/ШШ2025/00702

 

 

 

 

 

 

2025 10 24 321/ШШ2025/00702

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ула*******р хот, ******* дүүрэг 1 дүгээр хороонд оршин суух ******* овогт Д*******гийн А*******дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух Ш*******д овогт А*******ын Г*******р, *******н овогт Алийн Зв нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авахгэрээний үүрэгт 35,927,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Баярсайхан нар оролцов.

Хариуцагч А.Г*******р нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А*******д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г*******ртай тохиролцож 35,927,000 төгрөг дансаар шилжүүлж үхэр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд үхрээ өгөх ёстой байсан ч өгөөгүй тул түүнээс үхрийн үнэ 35,927,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо Г*******ртай эвлэрч 10 бяруу, 5 тугалтай үхэр, 6 унагатай гүү авч, бэлнээр 12,000,000 төгрөг авахаар бид эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү, хариуцагч Зваас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Г*******р шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... Миний бие А*******дод 35,927,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрт 6 унагатай гүү 12,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон тул намайг болон өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ, хэрэгтцугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А*******д нь хариуцагч А.Г*******р, Б.Зв нар холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,927,000 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчмаргаан бүхий асуудлаар дараах байдлаар эвлэрэнхэлэлцсэн байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч Д. А*******дын нэхэмжилсэн 35,927,000 төгрөгөөс 12,000,000 төгрөгийг бэлнээр үлдэх төлбөрийг малаар 10 бяруу, 5 тугалтай үхэр, 6 унагатай гүүг өгөхөөр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч тал хариуцагч Зваас татгалзсан байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэнийхуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсанашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Зохигч эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,585 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 168,792 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтынжурмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайнасуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлагаболгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д. А*******дын нэхэмжлэлтэй, хариуцагч А.Г*******рт холбогдох 35,927,000 гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Г*******р нь нэхэмжлэгчид 12,000,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл төлбөрт 10 бяруу, 5 тугалтай үхэр, 6 унагатай гүү өгөхөөр зохигч маргаан бүхий асуудлаар эвлэрсэнзохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүйболгосугай.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Зваас татгалзсныг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,585 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 168,792 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч А.Г*******р сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилалбадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА